НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 04 сарын 30 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5259544
Зочин: 5
Одоо онлайн байгаа гишүүн: 1
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн - нэг өдөр
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2011-10-05
Энэ сарын 16 нд Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн нийт ажилтнууд Хэнтий аймгийн Батширээт суманд очиж “Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн-Нэг өдөр” боловсролын нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Хөдөө орон нутгийн Ерөнхий Бо­ловс­ролын сургуулиуд тухайн орон нутгийнхаа иргэд, олон нийтийн хөгжлийг дэмжсэн соён гэгээрүүлэх төв нь байгаасай гэж тус нийгэм­лэгийнхэн үзэж энэхүү ажлыг санаачилсан юм. БХАН-ийн ажилтнууд бүх ангиудад үзүүлэх хичээл заахын зэрэгцээ ЕБС-ийн багш нарт “Сэтгэн бодохуйд суралцах нь”, сумын удирдлагуудад “Төсөл хэрхэн бичих вэ, хөрөнгө босгох боломжууд”, Төрийн албаны ажилтнуудад “Ажилдаа сэтгэл хангалуун байх боломжууд”, эцэг эхчүүдэд “Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо” сургалтуудыг тус тус зохион байгуулсан нь оролцогч­дын талархлыг хүлээж тэднийг илэн далангүй яриа, санал сэтгэгдлийг сонссон бүх талууд хамтран ажиллах хэлбэрийг олж харлаа. Сургалтын явцад багш, орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчдын танин мэдэх хэрэгцээг судлан, сургалтын агуулга, хэлбэрийг боловсронгуй болгох арга замыг сүвэгчилсэн юм. 
БХАН-ийнхэн сайн дураараа очиж тус сумынхантай хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд ийм хэлбэрийн ажлыг боломжтой бол уламжлал болгох нь зүйтэй санагдсан билээ. Уг ажлыг үр дүнтэй зохион байгуулахад үнэлж баршгүй туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ, ЗДТГ, ЕБС-ийн хамт олонд “Нээлттэй сургууль” сониноороо дамжуу­лан гүн талархал илэрхийлж байна.
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  4 дүгээр сар 2017  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?