НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 01 сарын 17 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5687548
Зочин: 9
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
СУРАГЧДЫГ БАГААР АЖИЛЛУУЛАХ НЬ ОЛОН ТАЛЫН АЧ ХОЛБОГДОЛТОЙ
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2011-06-21
Би боловсролын байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хуга­цаанд ихэнхдээ сургалтын уламжпалт арга болох сурагчдыг 2, 2-оор нь ши­лийг нь, багш өөр рүү­гээ харуулан суулгаж багш өөр рүүгээ анхаарахыг шаардан хичээлээ заадаг байлаа. 2007-2008 оны хичээ­лийн жилээс эхлэн Боловсро­лын Хам­тын Ажиллагааны Нийгэмлэг, “Дэл­хийн Зөн-Монгол” олон улсын байгуул­лагын хамтарсан“Хүүхэд төвт сургал­тын орчин, арга зүй” төсөлд 3 жилийн хугацаатайгаар хамрагдсан. Энэ тө­сөлд хамрагдсаны үр дүнд сургалтын арга хэлбэрээ өөрчилж, сургалтын таатай орчинг бүрдүүлж чадсан. Энэ хугацаанд багш, сурагч, эцэг эхчүүд зэрэгцэн хөгжиж чадсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Хамгийн эхний алхам бол өмнө дурдсан сургалтын арга хэлбэрийг өөрчилж, 7-8 сурагчийг нэг баг болгон 4 хэсэгт хуваарилан багаар хамтран ажиллах үйл ажилла­гаанд суралцуулсан.
 
Энэ аргыг хэрэглэсний үр дүнд:
Сурагчид санал бодлоо чөлөөтөй солилцож, бус­дыг сонсож сурсан. Мөн алдаа дутагдлаа засч, бусдын сайн чанараас суралцаж чаддаг болсон. Жи­шээл­бэл гоё сайхан зурдаг нэгийгээ дуурайж зурснаар зурах чадвар нь сайжирсан, бичгийн хэв нь жигдэрсэн, хичээ­лийн хэрэглэлээ ширээн дээр эмх цэгцтэй тавьж хэвшсэн зэрэг олон давуу талууд ажиг­лагдсан. Сурагчид бие биедээ тусал­даг, нөхдийнхөө дэмжлэг тусламжийг авдаг, харилцааны зөв дадал хэвшил­тэй болж байна.
  • Аливаа асуудлыг шийд­­­вэр­лэ­хэд гардаг бэрхшээл багассан. Учир нь асууд­лыг ганцаараа биш олуулаа хамт­ран шийдвэрлэдэг.
  • Хамт олны төлөвшилд сайн нө­лөө­ үзүүлдэг.
  • Чөлөөтэй сэтгэж, ургуулан бо­дож сурдаг
  • Өөрийгөө болон бусдыг үнэлж чаддаг.
Анги доторх баг зохион байгуу­лалтыг өөрчилж болдог тул суралцагч­дын авьяас сонирхлыг нээн илрүү­лэхэд тус дөхөмтэй. Багийг сурагчдын санал, авьяас сонирхол, сурлагын төвшин, сугалаа­гаар гэх мэт олон хувилбараар зохион байгуулж болно. Ингэж зохион байгуулах нь багшийн ажпыг хөнгөв­чилнө. Нэг төвшний тест болон тарааж өгөх материалыг олон хувилбар­тай­гаар хийж олон дахин ашиглаж болдог.
Багш нэг багийн 8 хүүхдийн үйл ажил­ла­гаанд нэгэн зэрэг хяналт тавьж, зөв­лөгөө өгөх боломжтой. Эцэг эх­чүүд багаар хамт­ран ажиллах сур­галтын давуу талыг сайн ойлгодог. Эцэг эхийн хурлыг ч мөн адил багийн зохион байгуу­лалттай хийж хэвшсэн. Энэ бүхэн эн­гийн юм шиг санагдах бо­ловч юутай ч гэсэн тодорхой үр дүнтэй байгаа уч­раас л товч дур­дан та бүхэнд то­ли­луул­­сан хэрэг. Анги зохион байгуу­лалтын хэлбэрийг янз бүрээр хийж байдаг хэдий ч тов тодорхой үр дүн нь гарч байгаа болохоор уг арга хэл­­бэрийг зөв хэрэглэж байгаа юм байна гэх итгэл төрж байгаа билээ. “Ямар үрийг яаж суулгаад ямар ургац” авч бай­гаа талаар та бүхний арга турш­лагаас суралцахыг хүсч байна.
 
Д.Баттулга (Нийслэлийн СХД-ийн 65 дугаар дунд сургуулийн бага ангийн багш)
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  1 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?