НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 12 сарын 17 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6442668
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
“ХАМГААЛАХ БҮСЭЭ ХЭРЭГЛЭЦГЭЭЕ” УРАЛДААНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2011-06-21
Монголын Мянганы Сорилтын Сангийн “Халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх, хянах” тэтгэлэгт хөтөлбөрийн бүрэн санхүүжилтээр “Хамгаалах бүсээ хэрэглэцгээе” төслийг БХАН үндэсний хэмжээнд хэрэгжүүллээ. Энэхүү уралдаан нь хүүхдүүд тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүсийг тогтмол зүүж, хэвших дадалтай болж хамтын бүтээлч сэтгэлгээ, үйл ажиллагаа, техник технологитой харьцах чадварт суралцаж, хамгаалах бүс нь аюулгүй байдлын баталгаа болдог гэдгийг эцэг эх, олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд нөлөөлсөн ач холбогдолтой уралдаан болж өндөрлөлөө. “Хамгаалах бүсээ хэрэглэцгээе” уралдаанд нийт 350 гаруй бүтээл ирсэний 50 гаруй бүтээл нь видео танилцуулга, 300 гаруй бүтээл нь гар зургийн бүтээлүүд байв.
Уралдаанд ирсэн бүтээлүүдийг бага, дунд, ахлах анги гэсэн ангиллаар дүгнэхэд бага бүлгийн ангиллын I байранд Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн 3в ангийн сурагч Б.Намуунзаяа, дунд бүлгийн ангилалд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургуулийн 8в ангийн хамт олон, ахлах бүлгийн ангилалд Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн 11б ангийн хамт олон, бага бүлгийн ангиллын II байранд Сүхбаатар дүүргийн”Орчлон”сургуулийн Мөнхзул багштай 3а ангийн хамт олон, дунд бүлгийн ангилалд Багануур дүүргийн Гүн-Галуутай цогцолбор сургуулийн Лхамсүрэн багштай 7 дугаар ангийн хамт олон, ахлах бүлгийн ангилалд Сүхбаатар дүүргийн “Орчлон” сургуулийн 11а ангийн хамт олон, бага бүлгийн ангиллын III байранд Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн сурагч Ө.Нямсүрэн, дунд бүлгийн ангилалд Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч Э.Чилүүгэн, ахлах бүлгийн ангилалд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 9а ангийнхан хамт олноороо шалгарч видео камер, зургийн аппарат зэрэг техник хэрэгслээр шагнуулахаас гадна энэхүү уралдаанд оролцсон бүх хүүхдүүдийг “Батламж” дурсгалын зүйлээр урамшуулсан юм. 
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  12 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?