НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 01 сарын 21 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5695158
Зочин: 1
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
“Мульти медиа” хичээлийн уралдаан боллоо
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2011-01-06
Өнгөрөгч сард Хөвсгөл аймгийн Мө­рөн сумын Ж.Бадраагийн нэрэм­жит Улсын Тэргүүний “Дэлгэрмөрөн” цог­цолбор сургууль дээр Мульти медиа хичээлийн уралдаан 3 дахь жилдээ зохиогдлоо. Энэ удаагийн урал­даанд “Дэлгэрмөрөн” цогцолбор, “Эрдмийн далай” цогцолбор сургууль, Эрдэнэбулган, Цагаан-Үүр сумын сургуулийн багш нар оролцсон нь уралдааны цар хүрээ нэлээд өргөжиж байгааг илэрхийлж байна. Уралдаанд нийт 9 багш оролцлоо. Үүнд: Дэлгэр­мөрөн цогцолбор сургуулийн англи хэлний багш Батбямба, биологийн багш С.Сосор­барам, биологийн багш М.Мөрөн, түүхийн багш Б.Дэлгэр­жаргал, бага анги, байгаль шинж­лэлийн багш Ал­тан­цэцэг, “Эрдмийн далай” цогцолбор сургуу­лийн химийн багш Батцэцэг, Эрдэнэ­булган сумын байгалийн ухааны багш С.Очбад­рах, Цагаан-Үүр сумын био­логийн багш нар тус тус оролцов. Хичээл заасан багш нар мульти медиа хичээлийг заахдаа компью­терийн хэрэглээний прог­раммууд болон бусад олон прог­раммуудыг ашиглаж байсан нь сай­шаал­тай. Уралдаанд орол­цогч­дын хичээлийг аймгийн БСГ-ын мэргэ­жилтнүүд, уг уралдааныг зохион байгуулж буй “Дэлгэрмөрөн” цогцол­бор сургуулийн залуу багш нарын “SENSE” клубын тэргүү­лэгчдээр ахлуулсан комисс дүгнэж шалга­руулав. Багшийн бэлтгэсэн тухайн хичээлийн хөтөлбөр, мульти медиа технологийг хэрхэн хэрэглэ­сэн болон программ, дизайныг харь­цуулан дүгнэлээ.
 
 Уралдааны I байранд “Дэлгэр­мөрөн” цогцолбор сургуулийн бага ангийн баш Алтанцэцэг “Бодисын гурван төлөв” сэдвээр, II байранд Эрдэнэ­булган сумын багш С.Очбадрах “Нарны аймаг” сэдвээр, III байранд “Эрд­­мийн далай” цогцолбор сур­гуулийн багш Батцэцэг “Шүлтийн металл” сэд­вээр, тусгай байранд “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн багш С.Сосор­барам “Нөхөн үржихүйн эрхтэн” сэд­вээр, багш М.Мөрөн “Цэ­цэгт ургамлын хо­солсон үр тогтолт” сэдвээр, багш Б.Дэл­гэр­жаргал “Боо­лын нийгэм” сэд­вээр тус тус шал­гарлаа. Мульти медиа улсын урал­даанд багш Алтанцэцэг, С.Сосор­барам, М.Мөрөн, С.Очбадрах нар орол­цохоор болов. Хөдөө орон нутгийн багш нарын дунд явуулж байгаа мульти медиа хичээл сургууль багш нарын туршлага солилцсон, бүтээлч арга хэмжээ болж өргөжих хандлагатай байна.
 
М.Мөрөн (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ж.Бадраагийн нэрэмжит Улсын Тэргүүний “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн “SENSE” клубын гишүүн, биологийн багш)
 
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  1 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?