НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 01 сарын 21 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5695149
Зочин: 3
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Сурагчаа хөгжүүлэх нэг санал
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2011-01-06
Унгарт олон жил сурч, амьдарч өрнөдийн амьдралд арай ойр байсан Б. Ишцогийг 1991 онд Монголын Хүүхдийн Ордонд захирлаар томилжээ. Түүний дараахан би Хүүхдийн төлөө Үндэсний төвд хэлтсийн даргаар ажиллаж эхлэв. Нэг өдөр ажил төрөл ярилцаж суутал Б. Ишцог ордны дугуйланд явдаг хүүхдээс цөөн төгрөгийн хураамж төлбөр авъя гэв. Би социализмын үеийн сэтгэлгээгээр хүүхдээс мөнгө хурааж хэрхэвч болохгүй гэж татгалзав.
 
Гэтэл тэрээр:
 
- Бид зах зээлийн харилцаа руу хөлөө дүрж байна. Аливаад тооцоо хэрэгтэй, хүмүүсийг сургая. Мөнгөний их бага нь хамаагүй, эдийн засгийн ха­риуцлага гэж бий. Билгэдлийн шинжтэйгээр эхлээд цөөн төгрөгийн хураамж авъя. Мөнгөө өгөхийн өмнө хүүхэд, эцэг эх нь зөвлөлдөж оновч­той зөв сонголт хийхийг оролдоно. Нэгэнт мөнгө өгвөл хүүхэд дугуйланд тасалдалгүй суралцахыг хичээнэ. Эцэг эх нь хүүхдээ шаардана. Хүүхдийн мөнгө авсан багш нар хичээнэ. Гурван талын үзэл бодол хэдэн төгрөгөн дээр тал талаас төвлөрнө гэж тайлбарлалаа.
 
Би Монголын Пионер, сурагчдын ордны орлогч захирал байсан бөгөөд тус ордны ажлыг олон жил хянаж шалгаж, зааварладаг асан үеэ дурсан бодов. Тухайлбал: Намар нэг дугуй­ланд хүүхэд олноороо, заримдаа бие биеэ даган дарвиж бүртгүүлнэ. Цаана нь багш тоотой, танхим нь хүрэлцээ­гүй, эхлээд бүртгүүлсэн хүүхдүүдийг тоондоо тохируулж элсүүллээ. За­римыг хасна, тэд гомдолтой үлдэнэ. Хичээлийн явцад нөгөө бүртгүүлсэн хүүхдүүдээс зарим нь “сайн дурын” учир дугуйлангаас хөндийрч, хичээ­лийн ирц муудна. Багш нь анх бүртгүүлсэн хүүхдүүдийнхээ хойноос хөөцөлдөнө. Хавар төгсөлтийн төлөв­лөгөө нь биелэхгүй багш зэмлүүлнэ. Үнэхээр дур хүсэлтэй, авъяастай хичээнгүй цөөн хүүхэд нь дугуйлан­даа тасралтгүй явсаар сайн сурал­цана, бусад нь алга болно. Ийм нэгэн дүр зураг тодроод ирэхээр Б. Ишцог захиралд хэрхэхийг өөрөө мэд хэмээн зөвлөв. Түүнээс хойш 20-иод жил өнгөрч, одоо ордны бүх зардлыг төр даахаа больж, төсөвт зардлын нэлээд хувийг өөрийн орлогоор олдог болов. Ордны дугуйлангуудад хүүхэд орж суралцах нь эдийн засгийн зохих хариуцлагыг мэдрүүлдэг сургамжтай боллоо. Үнэтэй юм үнэтэй л гэдэг.
 
Ерөнхий боловсролыг үнэ төлбөр­гүй олгоно гэдэг түгээмэл ойлголтыг дэндүү явцуу бодож болохгүй! Сургуулийн аж ахуйн зардал (гэрэл, ду­лаан, ус г.м), багшийн цалин, сур­галтын тоног төхөөрөмж, хичээлийн үзүүлэн таниулах, лаборатори дадлагын ажил, дотуур байр, номын сан, интернэт гэх мэтийг “Ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно” гэсэн ойлголтод хамааруулах нь мэдээж. Түүнээс гадна сургуулийн хү­рээнд олон ажил зохиож байж гэмээн хүүхэд хөгжиж чадваржина. Иймд Ерөнхий боловсролын сургууль бүрд “Сурагчийн хөгжлийн сан” бий болгож, эцэг эхчүүд хичээлийн жилийн эхэнд нэг удаа хүүхдийнхээ тоонд харгалз­сан хураамж төлье. Тэр хураамжийг сургуулийн захирал, менежер, нийгмийн ажилтан, эцэг эхийн зөвлөл, сурагчдын зөвлөлийн дарга, багш нарын төлөөллөөс бүрдсэн комиссын зөвшөөрсөн арга хэмжээний зардал болгоё.
 
Тухайлбал:
 
- Урлагийн үзлэг, биеийн тамирын тэмцээн, “Бага олимп” – ийн тоглолт.
- Аялал, музей, үзэсгэлэн, бусад үзвэр
- Онцгой амжилт гаргасан хамт олон, сурагчдын урамшуулал
- Шинэ туршилт, сургууль- хичээ­лээс гадуурх хүүхдийг хөгжүү­лэх нэмэлт арга хэмжээ сургалт, хичээ­лийн олимпиад, сэдэвчилсэн урал­даан, сорил
-        Сургуулийн нэрэмжит уламжлалт бусад ажил гэх мэтэд зарцуулъя.
 
“Сурагчийн хөгжлийн сан” – г албан ёсоор байгуулж, түүний эх үүсвэрийг эрхийн актаар баталгаажуулбал сургууль багш нар аргагүйн эрхэнд сурагчдаас увуу цувуу мөнгө хураасан нэр зүүдэг, уг мөнгө нь зүй бус зарцуулалтын хардлага дагуулдаг тэр гэмийг арилгана. Сургуулийн ахмад төгсөгчид, түшиц байгууллага, сайн дурын ивээн тэтгэгчид сурагчдыг хөгжүүлэх хэрэгт хөрөнгө хуримтлуулъя гэвэл түүнийг нөгөө сандаа хуримтлуулан хамтын оюун, зөвшилцлөөр зүй зохистой зарцуулна. Саявтар “Өдрийн сонин” дээр анги танхим, сурагчийн ширээ, сандлыг жил бүр чанар муутай будгаар буддаг нь хүүхдийг муу занд сургадаг гэж бичсэн байна билээ. Бодох л асуудал. Сурах бичгийг үнэгүй олгох тухай яриа элбэг сонсогдоно. Хэр зөв юм бол доо. Одоогоос 30 гаруй жилийн өмнө Зүүнхараа хотын 10 жилийн дунд сургууль сурах бичгийг сурагчдаар гамтай цэвэр эдлүүлээд, дамжуулан хэрэглэдэг туршлага гаргасныг улсын хэмжээний туршлага болгож л байсан. Сурах бичгээ нямбай ашиглан дүү нартаа шилжүүлнэ гэдэг том хүмүүжил, сайн дадал хэвшил юм даа!
 
БСШУЯ төрийн бодлого барьдаг төв байгууллагын хувьд бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гарган дунд сургуулийн нэг сурагчийн хичээлээс гадуурх чөлөөт хөгжил хүмүүжлийн зардлын хэмжээг албан ёсоор тогтоон “Сурагчийн хөгжлийн сан”-г сургууль бүрд байгуулахыг шийдэж болмоор санагдана.
 
Ц.Түвшинтөгс (Монгол Улсын гавъяат багш)
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  1 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?