НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 08 сарын 18 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5437263
Зочин: 7
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
“НЭГ ДЭЛХИЙ-НЭГ СУРГУУЛЬ” ТӨСЛИЙН ТУХАЙД
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2012-11-12
Баримтат кино болон аудиовидео аргаар боловсрол олгох “НЭГ ДЭЛХИЙ НЭГ СУРГУУЛЬ хөтөлбөр нь Бүгд Найрамдах Чех улсын Пипли Ин Нийд ОУТББ хэрэгжүүлдэг боловсролын хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь баримтат кино болон бусад аудиовидео хичээлээр дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хүний эрх, ардчилалын үнэт зүйлс, нийгмийн  боловсрол олгох, багш нарт аудиовидео хичээлийг хэрхэн сургалтанд ашиглах талаарх заах арга зүйн мэдлэг олгоход гол анхаарлаа хандуулан ажилладаг билээ. Хөтөлбөрийн хүрээнд баримтат кино,түүн дээр тулгуурлан бэлтгэгдсэн заах аргазүйн багц материалыг багш нарт санал болгоно. Мөн сурагчдын дунд  аудиовидео хичээлтэй холбоотойгоор хүний эрх, нийгмийн эмзэг бүлэг болон бусад сэдвээр мэтгэлцээн, уралдаан тэмцээн зохион байгуулан, сурагчдыг дээрх сэдвүүдийн хүрээнд мэдлгээ дээшлүүлэх, анхааралаа хандуулан өөрийн үзэл бодолтой болгон төлөвшхөд хувь нэмрээ оруулах болно. Сүүлийн жилүүдэд НЭГ ДЭЛХИЙ НЭГ СУРГУУЛЬ хөтөлбөр нь зөвхөн Чех улсаар хязгаарлагдалгүй бусад улс орнуудад хэрэгжиж 2008 оноос эхлэн олон улсын Watch and Change хөтөлбөрийн тэргүүлэгч хөтөлбөр болоод байгаа билээ. Одоогын байдлаар Чех, Лебан, Румин, Гүрж, Косово,  Босни Герцеговна, Польш, Эстони зэрэг улс орнуудад амжилттай хэрэгжиж байна.

 ТӨСЛИЙН үЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

 СУРГАЛТЫН МАТЕРИАЛЫН БЭЛТГЭЛ:

  • Багш нарт зориулсан сургалтын материал: 6 баримтат кино, арга зүйн багц материал
  • Хүний эрх болон эмзэг бүлгийг ялгаварлан гадуурхахтай тэмцэх тухай баримтат кинонууд
  • Арга зүйн материал: Киноны товч, киноны сэдвийн талаарх асуулт, хариултын хэлбэрээр гаргасан суурь мэдээлэл, ажлын төлөвлөгөө, киног хичээлд хэрхэн хэрэглэх тухай зөвлөгөө, зөвлөмж

 НЭГ ДЭЛХИЙ НЭГ СУРГУУЛЬ СУРАГЧДЫН КИНО ДУГУЙЛАН:

  • 10 баримтат кино, 2 хуудас зөвлөмж
  •  Хүний эрх асуудлыг хөндсөн баримт кинонууд
  •  Арга зүйн зөвлөмж: кино болон киноны сэдвийн тухай суурь мэдээлэл, киноны тойм, мэтгэлцээнд хэрэглэгдэх загвар асуултууд

СУРГАЛТ, СЕМИНАР:

  • Сургагч багшийг бэлтгэх сургалт - хүний эрхийн холбогдолтой аудиовидео хичээлийг сургалтанд хэрхэн ашиглах
  • Хичээлд баримтат киног хэрхэн хэрэглэх, интерактив аргачлал, кино сонголт, загвар хичээлийн жишээнүүд бүхий багш нарт зориулсан семинар

НЭГ ДЭЛХИЙ НЭГ СУРГУУЛЬ СУРАГЧДЫН КИНО ДУГУЙЛАН- ХИЧЭЭЛИЙН ГАДУУРАХ ХӨТӨЛБӨР

  • Сонгогдсон 10 кино болон 2 хуудас зааварчилгаа бүхий сургалтын багц материал олгох
  • Сурагчдын бэлтгэсэн кино хөтөлбөр мэтгэлцээн- бусад сурагчид, багш нар, эцэг эх, найз нөхөд, эмзэг бүлгийн төлөөлөл оролцох 
  • Дагалдах үйл ажиллагаанууд: мэтгэлцээн, зочидтой хийх ярилцлага, үзэсгэлэн 
  • Томоохон хэмжээний үйл ажиллагаа:сургуулийн тэмдэглэлт баярууд, төслийн өдөрлөгүүд
  • Клубын удирдагчдын тогтмол уулзалтууд
ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААРХ СЭТГЭГДЛҮҮД:
  • Баримтат киногоор дамжуулан бид нээлттэй, тэвчээр хатуучилтай, ардчилсан нийгмийн үнэт зүйлст залуучуудын анхаарлыг хандуулан, тэдэнд  өөрийн үзэл бодлыг төлөвшүүлэхэд нь туслах, мөн нийгэм, соёл, түүхийн талаарх мэдлэггээ нэмэгдүүлэхэд нь туслахыг зорино.(Kaрел Страчота, хөтөлбөрийн захирал) 
  • Баримтат киногоор дамжуулан өгүүлсэн тодорхой нэгхүний үнэн түүх  нь хэдэн зуун үгнээс ч илүү сэтгэгдлийг үлдээж чадна. (Елена Коубков, Чех улсын ерөнхий боловсролын сургуулийн багш)
  •  Сургууль бүр сурагчиддаа санал болгох үйл ажиллагаа гэж үүнийг л хэлнэ. Туйлын хэрэгтэй, мэдлэг олгохуйц хөтөлбөр (Лаура Люк, Эстоний дунд сургуулийн сурагч)
  • Сурагчдад үзүүлсэн эхний кино томоохон амжилт олсон. Хэрэв сурагчдад асуудлыг харуулан, бидний амьдралын нэг хэсэг болохыг ойлгуулж чадвал сурагчид тухайн асуудалд бүрэн анхаарал хандуулан өөрчлөлтийг авчрах боломж бүхий үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж эхэлдэгийг бид мэдэж авлаа. Киноны дараах ярилцлага халуун, сонирхолтой болсон. Сурагчид илүү сайхан нийгмийн хэрхэн бүтээх боломжтой талаар өөрийн үзэл бодлыг хуваалцаж байлаа.” (Иона Андрей, Румин улсын кино клуб-ыг үүсгэн байгуулагч)

 ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ЛОГО, ТЕКСТ:

Энэхүү хэвлэмэлийг Европын Холбооны дэмжлэгтэйгээр бүтээсэн болно. Хэвлэмэлийн агуулгыг Пипли Ин Нийд байгууллага дангаар хариуцах бөгөөд ямар ч тохиолдолд Европын Холбооны үзэл санааг тусгаагүй болно.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  8 дугаар сар 2017  
Ням Д М Л П Б Б
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?