НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 06 сарын 27 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5359867
Зочин: 3
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
БХАН-ЭЭС “НЭГ ДЭЛХИЙ НЭГ СУРГУУЛЬ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2012-11-12
Европын Холбооны санхүүжилтээр Бүгд Найрамдах Чех улсын Пипли Ин Нийд ОУТББ, БХАН-тэй хамтран “НЭГ ДЭЛХИЙ  НЭГ СУРГУУЛЬ” төслий 2012-2014 онд хэрэгжүүлэхээр боллоо. Төслийг эхний туршилт байдлаар Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ аймгуудын 20 сургуулийн багш, сурагчдын дунд хэрэгжүүлэх бөгөөд цаашид нийслэл болон бусад аймгуудад түгээн дэлгэрүүлнэ.

НЭГ ДЭЛХИЙ НЭГ СУРГУУЛЬ хєтєлбєр нь Бүгд Найрамдах Чех улсын Пипли Ин Нийд ОУТББ хэрэгжүүлдэг боловсролын хєтєлбєр юм.”НЭГ ДЭЛХИЙ НЭГ СУРГУУЛЬ хєтєлбєр нь зєвхєн Чех улсаар хязгаарлагдалгүй бусад улс орнуудад хэрэгжиж 2008 оноос эхлэн олон улсын Watch and Change хөтөлбөрийн тэргүүлэгч хөтөлбөр болоод байгаа билээ. Одоогын байдлаар Чех, Лебан, Румин, Гүрж, Косово,  Босни Герцеговна, Польш, Эстони зэрэг улс орнуудад амжилттай хэрэгжиж байна

Монгол улсад уг төслийг хэрэгжүүлснээр баримтат кино болон бусад аудиовидео хичээлээр дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тэдний найз нөхөд, эцэг эх, ойр дотны хүмүүст хүний эрх, хүн чанар, ардчилалын үнэт зүйлс, боловсролд тэгш хамрагдах , хөгжлийн бэрхшээл, сайн хүн болох хүсэл зорилго зэрэг сэдвүүдийн хүрээнд нийгмийн  боловсрол олгох ба багш нарт аудиовидео хичээлийг хэрхэн сургалтанд ашиглах талаарх шинэлэг агуулга, арга зүйн мэдлэг, чадвар олгоход гол анхаарлаа хандуулан ажиллах болно.

Төслийн хүрээнд баримтат кино,түүн дээр тулгуурлан бэлтгэгдсэн заах аргазүйн багц материалыг багш нарт санал болгоно.Дээрх агуулга, арга зүйн матегриалаар сургалт зохион байгуулах мэдлэг, чадвар бүхий сургагч багш нарыг олон улсын сургалтаар бэлтгэх бөгөөд туршлага солилцох аялалд хамруулах юм.

Мөн сурагчдын дунд  “Кино клуб”-үүдийг байгуулан түүгээрээ дамжуулан хүний эрх, хүн чанар, хүсэл тэмүүлэл, зорилго зорилтой байх болон эмзэг бүлгийг ялгаварлан гадуурхахаас зайлсхийх, тэднийг дэмжин тэтгэх халуун сэтгэлийн тухай баримтат кинонууд болон бусад сэдвээр мэтгэлцээн, уралдаан тэмцээн, сайн үйлсийн аян, эрхэм зан чанар зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд сурагчдыг дээрх сэдвүүдийн хүрээнд мэдлгээ дээшлүүлэх, анхааралаа хандуулан єєрийн үзэл бодолтой, сайн хүн болон төлөвшихөд нь хувь нэмрээ оруулах болно Дээрх үйл ажиллагааны хүрээнд “Өсвөрийн сургагч –хүүхдүүд”-ийг бэлтгэнэ. 

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  6 дугаар сар 2017  
Ням Д М Л П Б Б
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?