НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 12 сарын 12 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6432839
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Орос хэлний үзүүлэх ажил явуулав
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2010-04-02
Нийслэлийн Баянгол дүүргийн тэргүүний 47 дугаар сургуулийн гадаад хэлний багш, магистр, зөвлөх, Нийслэлийн сургагч багш Р.Бямбадулам манай шилдэг сурган хүмүүжүүлэгчдийн нэг билээ. Тэрээр боловсролын байгууллагад мэргэжлээрээ тасралтгүй 28 жил  ажиллаж байна.
2010 оны гуравдугаар сарын 10-ны өдөр мэргэжил нэгт хамт олон, шавь нартаа өөрийн ажлын арга туршлагаа танилцуулах, сурагчдынхаа сурах идэвхийг өрнүүлэх, авъяас билгийг нээн хөгжүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээний үзүүлэх ажил амжилттай зохион явууллаа.
Тус үзүүлэх ажилд Оросын соёл шинжлэх ухааны төвийн дэргэдэх Орос хэлний төвийн захирал сурган хүмүүжүүлэх ухааны доктор Васильева Ольга Федоровна, тус төвийн референт Ни Юлия Николаевна, Боловсролын хүрээлэнгийн  ахлах мэргэжилтэн, ЭША, судлаач, магистр  П.Тунгалаг, Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Баярсайхан, нийслэлийн есөн дүүргийн орос хэлний багш нар хүрэлцэн ирсэн байв.
Энэхүү үзүүлэх ажил  нь багш, сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, анги удирдсан багшийн арга туршлага, сурагчдын тоглолт, “Русский чай”, видео хичээл зэрэг багш, сурагчдын хамтын ажиллагаа, оролцоо хөгжил, сургалтын орчин нөхцөл бүрдүүлэлтийн онцлогийг иж бүрнээр нь  харуулснаараа шинэлэг байсан юм.
Монгол сурагчдын хэлний мэдлэг, унаган авъяас, багш сурагчийн халуун сэтгэлийг илэрхийлсэн урлагийн бэсрэг тоглолт болж, зочдын сэтгэлийг хөдөлгөн зочид, сурагчдын тоглолтыг түрэн дуулж, алга нижгэнүүлэн ташиж байв. Сурагчдын урлагийн тоглолтын дараа “Русский чай” арга хэмжээ зохиогдож мэргэжилтэнгүүд, гадаад хэлний багш нар халуун дотно яриа өрнүүллээ. Мөн орос хэлний хичээлийг 7-р ангид 3 цаг, 8-9-р ангид 2 цаг заах болсон , нийслэлийн зарим сургуулиудад гадаад хэлний хичээлийг ангиар нь ордог,   ихэнх хичээлүүд кабинетийн системээр орох боломж хангагдахгүй , орос хэлний багш нарын залуу халаа тасарч байгаа талаар илэн далангүй ярилцаж, эдгээр асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг сургуулийн захирлууд, боловсролын газар, яамнаас хүсэж байв.
Р.Бямбадулам багшийн шавь нар аугаа их хөрш Орос улсын хэл соёлоос амжилттай сурч, тус улсад суралцан, хот, улсын чанартай, орос хэлний олимпиад, уралдаануудад тогтмол амжилт гаргаж байна. Тэрээр ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэлээр жигүүрлэн, мэргэжил нэгт нөхөддөө өөрийн дадлага туршлагаа харамгүй өвлүүлсээр байгаа билээ.
Р.Бямбадулам багш сүүлийн 4 жилд ОХУ-д хоёр удаа мэргэжил дээшлүүлж, БСШУЯ-ны дэргэдэх сурах бичгийн багт орж ажиллан,  7-8 дугаар  ангийн  “Орос хэл-1” сурах бичиг, “Дасгалын дэвтэр” хэвлүүлж, ЭЕШ-ын жишиг даалгаврыг боловсруулсан. 2009-2010 оны дүүргийн “Гадаад хэлний мэргэжлийн аварга”-аар , “Оны шилдэг орос хэлний багш” шалгаруулах улсын уралдаанд хоёрдугаар байрт тус тус шалгаран, “Гадаад хэлний үндэсний хөтөлбөр” боловсруулах багт ажиллаж байна. Мөн орос хэлний ТВ-хичээлүүдийг амжилттай заасан юм.
Хичээнгүй, хөдөлмөрч, жирийн нэгэн багшийнхаа сурган хүмүүжүүлэх үйлсэд мэргэжил нэгт нөхөд нь сэтгэлийн цацал өргөе!
Нийслэлийн Баянгол дүүргийн “Суралцагч-28” цогцолбор сургуулийн гадаад хэлний багш Н.Батжаргал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 114-р сургуулийн гадаад хэлний багш П.Түмэнцэцэг
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  12 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?