НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 04 сарын 20 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6017267
Зочин: 3
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Багш нар тангарагтай болов
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2009-12-28
2009-2010 оны хичээлийн жилд Ховд аймгийн “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн багш нар аймагтаа анх удаа Багшийн тангарагтаа боллоо. Багш сурган хүмүүжүүлэгчид бид эмч, төрийн албан хаагчид, төрийн эрхэм түшээд, хуульчид гээд ер нь тангарагтангуудыг хүмүүжүүлж байдаг нарийн нандин албатай хүмүүс билээ. Тэгвэл тангараг өргөдөг төрийн албан хаагчид сурган хүмүүжүүлдэг багш нар тангараггүй байж яахын болох билээ. Энэ бодох л ёстой асуудал учраас манай хамт олон аймагтаа анх удаа багш нар тангарагтай болж түүнийгээ сахин мөрдөхөө илэрхийлэн тангараг өргөсөн. Багш нар тангарагтай болж, түүнийгээмөрдөн ажиллаж эс биелүүлсэн нь багшлах эрхээ цуцлуулах арга хэмжээ авдаг ёс зүйг тогтоох нь боловсролын салбарын хариуцлагын тогтолцоо бүрдэх нэг хэлбэр юм гэж үзэж байна. Багш нар тангарагтай байх нь зөв үү гэсэн асуудлыг дэвшүүлэн www.mongoleducation.mn вэбсайтад хандаж байна. Эцэст нь сургуулийнхаа багш нарын тангарагийн үгийг сонирхуулах үүднээс илгээж байна.
ТАНГАРАГ
Багш би
Оюун ухааныг эрхэмлэн, байнга суралцаж, өөрийгөө хөгжүүлнэ.
Багш би
Аливаад бүтээлчээр хандаж, өөрийн үүрэгт ажилдаа санаачилгатай байна.
Багш би
Багшийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, бүхий л талаараа суралцагчиддаа үлгэр дуурайл үзүүлнэ.
Багш би
Нэг ч цагийн алдагдалгүй байж, ээлжит хичээлд чанартай, сургалтыг үр дүнтэй, өгөөжтэй зохион байгуулна.
Багш би
Өв тэгш хүмүүжил боловсролтой иргэн төлөвшүүлэхийн тулд өөрийн зүрх сэтгэлээ зориулан бүхий л хүч чадал, нөөц бололцоогоо дайчлан ажиллахаа тангараглая.
 
Боловсролын салбарт багш нар тангараг өргөж байгаа нь анхных биш ч гэлээ багшийн ёс зүйг мөрдөх явцыг баталгаажуулах чухал үйл явц юм гэж үзэж байна. Таны мэргэн санаа бидэнд чухал юм.
Г.Мөнхжаргал (Ховд аймгийн “Цаст-Алтай” цогцолборын захирал)
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  4 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?