НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 01 сарын 21 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5695190
Зочин: 3
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Цахим Мэдлэгийн онлайн сургалтууд эхэллээ
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2009-08-27

Онлайн сургалтыг нэвтрүүлэх, онлайн сургалтанд багшлах сонирхолтой их дээд сургууль, багш нар, хувь хүмүүст зориулсан Онлайн курс төлөвлөлт”, “Онлайн сургалтанд багшлах” сэдэвт сургалтуудыг Цахим Мэдлэг кампус 9-р сарын 1-нээс онлайнаар явуулж эхэлж байна. Энэ нь онлайн сургалтыг хэрхэн төлөвлөх, хэрэгжүүлэх сэдвээр Монголд явагдаж байгаа анхны сургалт бөгөөд монгол хэл дээр, онлайн орчинд, мэргэжлийн багш экспертүүдийн дэмжлэгтэй явагдахаараа онцлог юм. Суралцагчид хүссэн газраасаа боломжтой цагтаа суралцахаас гадна өөрийн байгууллагад онлайн сургалтыг нэвтрүүлэхэд шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшиж, Сертификат авна. Сургалтын агуулгыг татаж авснаас хойш Интернэтгүй орчинд үзэж судлах боломжтой юм. Цахим Мэдлэг кампусын сургалтуудад гадаадаас болон орон нутгаас суралцаж, өөрийн өмнө ажил мэргэжлийн шинэ боломж нээхийг урьж байна. Дэлгэрэнгүйг www.mongolcampus.org хаягаар хандан авна уу.

Цахим Мэдлэг бол мэдээлэл, холбооны технологийг мэдлэг түгээх хэрэгсэл болгон ашиглах, Монгол улсад онлайн сургалтыг нэвтрүүлэх, мэдлэгийн менежмент хийх зорилготой түншүүдийн санаачилгаар 2006 онд үүсгэн байгуулагдсан төрийн бус байгууллага юм. Уг байгууллага нь Германд төвтэй олон улсын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх ИнВЭнт байгууллага, АНУ-ын Миссурийн их сургуультай хамтран ажилладаг.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

talarhaj bnaa
Yunii umnu onlain surgalt yawuulah sanaachlaga gargasan ta bvhend bayrlala. Bi uuruu German helnii orchuulagch bagshiin mergejilteilde.Ern gadaad heliig sonirhon sudaldag. bas bagslah dur sonirholtoi. ene n bagsh bid nart ih tom bolomj olgoj bn gej bodoj bn. vvnd hamragdaj zaashid hamtran ajillah hvseltei bnaa.

  1 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?