НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 11 сарын 13 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6386201
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Өмнөговь аймгийн Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын төвийн тайлан
Нийтэлсэн: 
Огноо: 2009-06-06

Өмнөговь аймгийн 1 дүгээр сургуулийн дэргэдэх Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын төв нь   журмын дагуу сургуулиудаар явж сурталчилгаа хийх, элсэлт авах, сурагчдын тоо тогтоох, бүртгэл хийх, хичээлийн хуваарь гаргах, талх нарийн боов хоол үйлдвэрлэлийн ангийн ажлын байрны дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулах, бүтээгдэхүүний үнэ тариф тогтоох, бүтээгдэхүүний дээжид сорил хийлгэх, мэргэжлийн ангиудын ажлын төлөвлөгөө гаргуулах, сурагчдад ОАДүрэм  танилцуулах, ангиудын журнал шинээр хөтлөх ажлыг хийснээс гадна  Интернетэд холбогдох ажлыг шийдвэрлэж өгснөөр багш нар өөрийгөө хөгжүүлэх, мэдээлэл авах, сургалтанд ашиглах, онлайн сургалтанд суралцах сайхан боломж нээгдлээ. Мөн интернэт ашиглан сургуулийн зарим мэдээллийг боловсролын вэб сайтад байрлуулах ажлыг  хийлээ. 

Ангиудын хийсэн ажлыг товч хэлбэл: үсчин гоо сайханчийн анги нь сургалтаас гадна  багш нарын  үүрний арьс тодорхойлох, багш ажилчдад болон сургуулийн дотуур байрны сурагчдад   гоо сайхан болон үс засах үйлчилгээ үзүүлэх ажлыг хийлээ.Хоол үйлдвэрлэлийн анги нь мөн сургалтаас гадна “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаагүй ангийн сурагчдад үйлчлэх зорилгоор тусгай цэг ажиллуулж, 18 төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж 116.0 төгрөгийн  орлого сургуульд  орууллаа. Мөн багш сурагчдын дунд “Гэрийн нөхцөлд хийх талх нарийн боов” сургалтыг  явууллаа.

  • Хөгжмийн  ангийн сургалтаас гадна сурагчид сургуулийн урлагийн үзлэгт хөгжмийн гоцлол, Таван толгой ХХК-наас зарласан урлагийн наадамд” Ц.Сүхбаатарын хөгжим “Зун цаг” дуугаараа шилдэг концертонд шалгаран оролцлоо.
  • Бүжгийн анги нь ардын болон сонгодог бүжгийн дасгалууд, үндэстэн ястны бүжгийн үндсэн хөдөлгөөнүүд, монголын уламжлалт нийтийн бүжгүүд, баруун европын болон латин америкийн цэнгээнт бүжгийн анхны мэдэгдэхүүнтэй болж, урлаг соёлын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож  тэргүүний сурагч алт мөнгөн медалиар 5 сурагч шагнагдлаа.
  • Зургийн анги нь Сургалтын хөтөлбөрийн дагуу дүрслэх урлагийн тухай,зохиомж харьцаа,гэрэл сүүдэр байгуулалтын зураас таталтууд, хар ба өнгөт зургийн  онолын ба дадлагын ажил явагдаж сурагчид одоогийн байдлаар зурах арга барилын ерөнхий чадвар дадлагатай болоод байна. Мөн сурагчдын чадварыг гүнзгийрүүлж  хар,өнгөт зургийн зохиомжийг хүндрүүлэх хэлбэрээр явуулж таталбар судалбар зургуудыг бие даан гүйцэтгэх, ханын чимэглэл зураг хийх, окантавк хийх аргачлалд суралцлаа. Хичээлийн жилийн эцэст  бүтээлийн тайлан үзэсгэлэн гаргалаа.
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  11 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?