НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 11 сарын 25 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5581456
Зочин: 3
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Монголын боловсролын салбарын ХДХВ болон ДОХ-оос сэргийлэх бодлогын арга хэмжээ, бэлэн байдал
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2009-05-14
  Нээлттэй Нийгэм Форум, ЮНЕСКО-той хамтран “Мон­голын боловсролын салбарын ХДХВ болон ДОХ-оос сэргий­лэх бодлогын арга хэмжээ, бэлэн байдал” сэдэвт судал­гаа­ны аж­лаа амжилттай гүй­цэт­гэж дуус­лаа.

Уг судалгааны ажлын дүгнэлтүүддээ тулгуурлан бо­ловс­ролын салбарт ХДХВ бо­лон ДОХ-оос сэргийлэх чиг­лэлээр ажилладаг төрийн бо­лон  иргэний нийгмийн бай­гуул­лагууд, хандивлагчдын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачдыг оролцуу­лан “Боловс­ролын салбарт ХДХВ болон ДОХ-оос сэргийлэх чиглэлээр баримтлах страте­гийн хүрээ, үндсэн чиглэл” тодорхойлох уул­зал­тыг зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд ХДХВ болон ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэс­ний хороо, шадар сайдын ажлын албаны дарга Т.Хадхүү “ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэр­гийлэх та­лаар төрөөс баримталж буй бодлого, хэрэг­жүүлэх үйл ажиллагаа”, ЮНЕСКО-ийн ХДХВ, ДОХ-ын асуудал хариуцсан ажилтан Д.Алтан­цэцэг “ЮНЕСКО-оос боловсролын салбарт ба­римт­лах стратеги ба ХДХВ, ДОХ-оос сэргийлэх боловсрол олгох асуудал”, Нээлттэй Нийгэм Форумын Боловсролын бодлого, нийгмийн бодлого хариуцсан ажилтан А.Гэрэлмаа “Монголын боловсролын салбарын ХДХВ, ДОХ-оос сэргийлэх бодлогын арга хэм­жээ, бэлэн байдал” зэрэг илтгэлүүдийг тавьсан болно. 

Тус илтгэлүүд болон нөхцөл байдлыг илрүүлсэн судалгааны дүнд үндэслэн уул­зал­тад оролцогчид боловсролын салбарын ХДХВ болон ДОХ-ын Стратегийн хүрээг тодорхойлох зорилгоор хоёр багт хуваагдан доорх чиг­лэлүүдээр саналаа солилцсон болно.

Үүнд:

  1. ЕБС-ийг түшиглэсэн урьдчилан сэргий­лэх боловсрол: сургалтын хөтөлбөр, багш бэлтгэх, сурах бичгийн бодлого
  2. Мэдээллийн хүртээмж: Албан бус боловсрол, олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгаа мэдээллийн үйлчилгээ
  3. Ээлтэй орчин: Төрийн алба, боловс­ролын салбарт болон ажлын байранд хүчир­хий­лэл, ялгаварлалтаас ангид орчин бүрдүү­лэх, ажлын байранд хүчирхийлэл, ялгаварлал­таас ангид орчин бүрдүүлэх, ажлын байранд ХДХВ-ээс сэргийлэх бодлого
  4. ХДХВ, ДОХ-оос сэргийлэх чиглэлээрх боловсролын салбарын бодлого зохицуулалт: БСШУЯ-ны ХДХВ болон ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааны менежмент, удирдлагын тогтол­цоо зэрэг болно.
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  11 дүгээр сар 2017  
Ням Д М Л П Б Б
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?