НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 01 сарын 21 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5695181
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Налайхчууд төсвөө нээлттэй болгоно
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2009-05-14
 Нийслэлийн Налайх дүүргийн “Шинэ үе гэгээ” цогцолбор цэцэрлэг, Монгол даатгал ХХК-ний Налайх дахь салбарын санаачилга, дэмжлэгээр “Иргэд төсвөө хянана” сүлжээний гишүүн байгуул­лагууд, Налайх дүүргийн санхүү бүртгэлийн ажилтнуудад үзүүлэх сургалтыг энэ сарын 16-нд Налайх дүүргийн “Шинэ үе гэгээ” цогцолбор цэцэрлэг дээр зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий нийт 40 орчим аж ахуйн нэгжийн удирдах ажилтан болон санхүү бүртгэлийн ажилтнууд оролцов. Сургалтад Налайх дүүргийн Төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын тасаг, Нээлттэй нийгэм форумын төлөөлөл урилгаар оролцсон юм.

Үзүүлэх сургалтыг нээж “Монгол даатгал” ХК-ны захирал С.Эрдэнэтуяа, Нээлттэй Ний­гэм Форумын “Иргэд төсвөө хянана” сүл­жээний зохицуулагч Д.Сэнгэлмаа нар үг хэлэв. Үүний дараа “Орон нутгийн удирдлагын хөгж­лийн сан” ТББ, “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын төслийн зохицуулагч Ю.Отгонжаргал “Шилэн түрийвч-2”, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэд захирал Б.Батжаргал “Сургуулийн төсөвт-Эцэг эхийн оролцоо”  мониторингийн ажлуудаа танил­цуул­сан юм.

“Захиргааны шинэ санаачилга” ТББ нь төрийн байгууллагуудын төсөв, санхүүгийн тогтолцоог иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох зорилгоор Нийслэлийн Багануур дүүрэгт “Шилэн түрийвч” мониторингийн ажлыг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Уг мониторингийн ажил хэрэгжсэнээр Бага­нуур дүүргийн төсвийн байгууллагууд батлагд­сан төсөв, төсвийн зарцуулалтаа хамт олон, иргэд, олон нийтэд байнга мэдээлж тэдний санал бодлыг сонсдог болжээ. Мөн төсвийн бай­гуул­лагууд төсвөө иргэдэд ойлгомжтой болгох  зорил­гоор хялбар­шуул­ан олон төрлийн мэдээллийн хуудас, самбаруудыг байгууллагын онцлогтоо тохи­руулан хийж, нээлттэй өдөрлөгийг тогтмол зохион байгуул­даг уламжлалтай болоод байгаа ажээ.

БХАН-ээс хэрэгжүүлж буй “Сургуулийн тө­сөвт-Эцэг эхийн оролцоо” мониторингт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35 дугаар сур­­­гууль, Дархан-Уул аймгийн 9 дүгээр сур­гууль, Төв аймгийн Жаргалант сумын сур­гууль, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Дулаан­­хаан багийн сургуулиудын захирал, нягт­лан, эцэг эхчүүдийн төлөөлөл хамрагд­сан юм.

Уг мониторингийн ажлаар ЕБС-иудын төсвийг төлөвлөх, батлах, зарцуулах, хянах, тайлагнах процесс хэрхэн явагддаг, сур­гуулийн төсөвт эцэг эхчүүд оролцдог зэ­рэг нөхцөл байд­лыг илрүүлэх зорилгоор хийсэн судалгааны үр дүндээ үндэслэн эцэг эхчүү­дэд зориулсан жижиг гарын авлага, сургал­тын модуль боловсруулахаар ажиллаж бай­на.

Нийслэлийн Налайх дүүргийн “Шинэ үе гэгээ” цогцолборын Ерөнхий захирал Ц.Тунгалаг нь Ардын боловсролын тэргүүний ажилтан, Тэргүүлэх зэрэгтэй Академич бөгөөд дүүрэгтээ байнга шинийг санаачлагч­дын нэг бөгөөд дээрх арга хэмжээг ч өөрийн санаачилгаар амжилттай зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн юм.

“Шинэ үе гэгээ” цогцолбор цэцэрлэг нь БХАН-ийн “Алхам алхмаар” хөтөлбөрийг 1998 оноос хойш амжилттай хэрэгжүүлж буй анхны цэцэрлэгүүдийн нэг ба Японы элчин сайдын яамны “Өвсний үндэс” хөтөлбөр, Дэлхийн зөн Олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо­тойгоор сургалтын стандартын загвар орчинг бүрдүүлж, “Хүүхэд төвт” сургалтын орчныг загвар байдлаар бүрдүүлж шинэ түвшинд хүргэсэн байв. Цогцолбор цэцэрлэг нь 2006 онд байгуулагдсан бөгөөд нийт 3 цэцэрлэгийн 460 гаруй суралцагч, 64 багштай томоохон айл юм.

Үзүүлэх сургалтын дараа тус цогцолбор цэцэрлэгийн багш, сурагчид урлагийн тоглолт зохион байгуулав. Мөн сургалтанд оролцог­чид хүүхдийн цэцэрлэгийн хоолны үзэсгэлэнд оролцсон юм.  

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  1 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?