НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 09 сарын 25 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6336729
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Манай сургууль-Нээлттэй сургууль
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2009-03-19
БХАН-ийн санаачилга, “Хөгжлийн төлөө адал явдал” ТТБ-ын “Монгол Ралли-2007” сангийн санхүүжилтээр захын хо­роол­­лын сургууль, олон нийтийн хөгжлийг дэмжих “Нээлттэй сургууль” төслийг өнгө­рөгч оны 9 дүгээр сард Нийслэлийн Сүх­баатар дүүргийн 35 дугаар сургууль дээр нээлтээ хийж эхэлсэн билээ. Уг төсөлд БЗД-ийн 85, 88 ду­гаар сургууль, Хан-Уул дүүргийн 10, 26 ду­гаар сур­гуулиуд хамрагдсан ба төс­лийн үйл ажил­лагаа 2008-2010 оныг дуустал хэрэгжинэ. Төслийн хүрээнд хийгдэх ажлын нэг хэсэг нь багш нарын хөгжлийг дэмжин чадваржуулахад оршино.

2008 оны 11 дүгээр сард БЗД-ийн 85 дугаар сургууль дээр 85, 88 дугаар сургуулийн багш нарт “Сургуулийн шинэч­лэл-Багшийн хөгжил” сургалтыг явуулсан бол 2009 оны 1 дүгээр сард 88 дугаар сургууль дээр мөн хоёр сургуулийн багш нарт зориулсан “Бүтээлчээр уншуулж бичүүлэх арга зүй” сургалтыг зохион байгууллаа.  Энэ удаагийн сургалтаар сурагчдыг бүтээлчээр уншиж, бичиж, сонсож, ярьж, сэтгэж сургах арга зүйг эзэмшүүлсэний зэрэгцээ том ба жижиг ном, номын богц хийх аргачлалыг зааж өгөн багш нар хамтран ном бүтээцгээлээ.

Сургалтын явцад хоёр сургуулийн багш нар хамтран шинээр ажиллах арга барилд суралцахын зэрэгцээ бие биенээсээ туршлага солилцон, нөхөрсөг уулзалт хийж нэгэн хамт олныг бүрдүүлж чадлаа. Манай сургуулийн багш нар сургал­тын дараа сурсан зүйлээ ажилдаа хэрэг­жүүлж эхлээд байна. Тухайлбал, багш Ш.Эрдэнэ­чимэг, Д.Ням­тайван, Д.Цэндээхүү, Д.Оюун­билэг, Г.Оюунцэцэг нар “Ээжүүд ээ, кофе ууцгаая” сэдэвт ажлыг зохион байгуул­сан бол багш Н.Сувд эцэг эхчүүдэд зориулж “Хэтэвч дэх мөнгөө тооцоольё” сэдвээр математикийн хичээлийг 2 дугаар ангид заав.

Нийгмийн ажилтан Д.Нямсүрэн эцэг эхчүүдийн дунд урлагийн наадам зохион байгуулсан нь ёстой “Загатнасан газар нь маажив” гэдэг шиг эцэг эхчүүдийн хүсэн хүлээж байсан ажлын нэг болж олон хүний талархлыг хүлээлээ.  Эдгээр ажлуудын дараа эцэг эхчүүд, иргэд, олон нийт болон аж ахуйн нэгжүү­дийн сургуульд хандах хандлагад эрс өөрч­лөлт орж сайн дураараа олон ажил зохиох санал санаачилга гаргадаг болов. Сурагчид хүртэл сургуулийн хариуц­лага­­тай жижүүр хийхдээ “Сургуулийн шинэч­лэл-Сурагч биднээс”, “Өөрчлөлт өнөөдрөөс эхэлнэ” гэсэн уриатайгаар хийж байна. Манай багш нар сургуулийн “Хөгжлийн төвд”-д 40 том ном хийж өгсөн төдийгүй тосгоны хэмжээний албан байгууллагуудын ажилтнуудад сургалт явуу­лахаар бэлтгэж байна.

БХАН-ийнхэн ажиллах арга барил, шинэ санал санаачилгыг зааж зөвлөхийн зэрэг­цээ “Нээлттэй сургууль” төсөл хэрэгжиж буй дөрвөн сургуульд “Хөгжлийн төв”-ийг бай­гуулж өгсөнд багш, сурагчид төдийгүй орон нутгийн иргэд, олон нийт хүртэл талар­хаж байв.

Бидний хойч үе болсон хүүхэд бага­чуудын төлөө сэтгэл гарган ажиллаж байгаа БХАН-ийн багш нар болон “Хөгжлийн төлөө адал явдал” ТТБ-ын хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийн зэрэгцээ цаашдын тань ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.

Ц.Энхгэрэл (Нийслэлийн Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуулийн сургалтын менежер)

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  9 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?