НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 06 сарын 19 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6166145
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
Багш нар ёс зүйн тангараг өргөв
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2009-03-19

Нийслэлийн тэргүүний, ёс суртахууны загвар сургууль болох Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургууль дээр багшийн ёс зүйн тангараг өргөх арга хэмжээ боллоо.

Монголын боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх олон асуудлын нэг нь баг­шийн нэр хүнд, ёс зүйн асуудал юм. Дэлхий дахины хөгжлийн хамгийн чухал хүчин зүйл нь эрдэм мэдлэг оюун ухаан болж байгаа энэ үед хөгжье, дэв­шье гэвэл боловсролоо, боловсролоо хөг­жүүлье гэвэл багшаа, багшаа хөгжүүлье гэвэл тэдний ёс зүй, нэр хүндийг онцгойлон анхаарах нь зүйтэй гэж бодож байна.

Сүүлийн жилүүдэд багш нартай холбоо­той ёс зүйн зөрчил гаргасан олон асуудлууд ар арааасаа гарч, эцэг эх сурагчдыг гомдоож бухимдуулж байгаа нь манай хамт олныг багшийн ёс зүйг эрхэмлэх, сурагчдад чанартай бо­ловс­рол эзэмшүүлэх талаар чин сэт­гэлээсээ ажиллахаа илэрхийлж тангараг өргөхөд хүргэлээ. Энэ ажлын үр дүнд эцэг эхчүүд хүүхдүүддээ сэтгэл хангалуун сур­гуульд нь явуулах, сурагчид маань багшдаа итгэх, тэднийг хайрлан хүндэт­гэж, багш нар маань ч сэтгэл хангалуун өөртөө итгэлтэй ажиллах болно.

Манай сургуульд анх удаа болж буй энэхүү арга хэмжээг эцэг эхийн зөвлө­лийн­хөн дэмжиж ажиллахаар боллоо. Эл арга хэмжээг НУЗАС-ийн багш нар санаачлан зохион бай­гуул­сан юм. Тус секц 6 багштай бөгөөд 3 нь энэ жил сургуулиа төгсч ирсэн шинэ залуу багш нар юм. Уг арга хэмжээг тус сургуулийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо, сургуулийн удирд­лагууд дэмжиж туслалцаа үзүүлс­нээр олныг хамарсан үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Г.Гэрэлмаа (Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн Нийгмийн ухааны заах аргын секцийн ахлагч)

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  6 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?