НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 07 сарын 22 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6232395
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
Бид хүүхдийн хөгжлийг дэмждэг
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2009-03-19

Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний 1 дүгээр сургууль нь “Дугуйлан секцийн үйл ажил­лагаа”-гаараа Улсын шил­дэг 20 сургуулийн нэгээр шалгарч “Өр­гөмж­­лөл”, таван сая төгрөгөөр шагнуулав.

Тус сургуульд суралцагчдын авьяас, чад­варыг нээн илрүүлж, дэмжин урамшуу­лах, зорилгоор оюуны хөгжлийн IQ, мэтгэл­цээний клуб, үндэсний хөгжим, цахилгаан хөг­жим, морин хуур, урлахуйн дугуйлан, дүрс­­­лэх урлаг, сийлбэр, бадминтон, бөх, хөн­­­гөн атлетик, сагсан бөмбөг, хөл бөмбөг, волей­бол, ширээний теннис, шатар, гимнас­тик, нийгэмшүүлэх цирк, үсчин, гоо сайхан, хоолны технологи зэрэг 22 төрлийн урлаг, спортын болон мэргэжлийн чиг баримжаа олгох дугуйлан секцүүд тогтмол хичээллэж, сургуулийн хэмжээнд нийт 660 гаруй суралцагч хамрагдаж байна.

Биеийн тамирын секц:

  • Волейболын спортын мастер, БТТА, Тэргүүлэх зэрэгтэй багш О.Алтанцэцэг
  • Волейболын спортын I зэрэгтэй, БТТА, Заах аргач зэрэгтэй багш М.Нарантуяа
  • Хөнгөн атлетикийн I зэрэгтэй,  нийгэм­шүүлэх циркийн сургагч багш Ч.Ганбүргэд
  • Сагсан бөмбөгийн II зэрэгтэй, жудо бө­­хийн I зэрэгтэй багш М.Очирбаатар
  • Жудо бөхийн дэд мастер багш Б.Шаг­жаа­дорж нар удирдан явуулж байна.

Хөгжмийн дугуйлан:

  • СТА, Тэргүүлэх зэрэгтэй багш Ц.Са­ран­гэрэл, багш Д.Урангоо, Б. Очирбаяр нар удирдан явуулдаг.

Урлахуйн ухааны дугуйлан:

  • БТА, Тэргүүлэх зэрэгтэй багш Л.Ичин­­хорлоо, Л.Цэцгээ, магистр, заах аргач багш М.Пүрэв­жав, Б.Мөнхтуяа нар удирдан хи­чээл­лүүлдэг

 IQ сургалт:

Тус сургалт нь 3 дахь жилдээ явагдаж байна. IQ клубын сургалт нь Монголын Оюуны чадварын IQ төвийн сургалтын төлөвлөгөөний дагуу явагддаг. 1-11 дүгээр ангийн 370 гаруй сурагч хамрагдан “Оюуны хөгжил-IQ”, “Сэтгэн бодохуй-TS”, “Суралцах чадвар-LL” төрлөөр суралцаж байна. 2008-2009 оны хичээлийн жилд бага, дунд ангийн 14 багштай 165 сурагч хичээл­лэж байна. 2007 онд Чойбалсан хотын захирагчийн нэрэмжит IQ-гийн олимпиадад Х.Мөнхжин, Т.Билэгжаргал, Ч.Гүнж, Б.Жа­мъян­­гэндэн нар I байр, Э.Бат-Энх, Ү.Гэрэлт-Од нар III байрыг тус тус эзэлжээ.

Мэтгэлцээний клуб:

Багш М.Мөнгөн удирдан хичээл­лүүлж байна. Тус клубын зорилго нь мэтгэлцэгч сурагчид сэдвийн дагуу судалгаа хийж, бүтээлчээр сэтгэн, өөрсдийн үзэл бодлоо итгэл судалгаандаа үндэслэн ул суурьтай танилцуулахад оршино. Мэтгэлцээний клубыг 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн 10 гишүүнч­лэл­тэйгээр үйл ажил­лагаагаа төлөвлөн хичээллүүлж байна.

Мэргэжлийн чиг баримжаа олгох:

Азийн Хөгжлийн Банкны Боловс­ролын Хөгжлийн Хөтөлбөрийн төслийн хүрээнд суралцагчдад үсчин, гоо сайхан, хүнсний  технологийн сонгон суралцах ду­гуй­лан­гууд хичээллэдэг. Энэхүү дугуйлан­гуудад ахлах ангийн суралцагчид  хамраг­дан хичээллэж, мэргэжлийн чиг баримжаа олж авч байна. Тус сургууль нь хагас ба бүтэн жилээр багш, эцэг эхчүүддээ “Дугуйлан секцийн тайлант өдөрлөг”-ийг зохион байгуулж нийт бүлгийн суралцагчид, эцэг эх, багш нартаа үйл ажиллагаагаа тайлагнан хэвлэл мэ­дээл­лийн хэрэгслээр сурталчилдаг уламж­лал­тай юм.

 Дорнод аймгийн Хэрлэн сумын I сургуулийн Мэдээллийн алба 

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  7 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?