НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 09 сарын 25 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6336809
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Шилдэг илтгэгчид тодров
Нийтэлсэн: 
Огноо: 2009-01-19

Жил бүр багш нарын дунд уламжлал болон зохиогддог шилдэг илтгэл шалга­руу­­лах бага хурал “Боловсролын шинэчлэл- Сургалтын орчин” сэдвээр өнгөрөгч сард Нийслэлийн Боловс­ролын Газарт амжилттай болж өнгөрлөө. Энэхүү уралдаанд нийслэлийн сур­гууль, цэцэрлэгүүдээс шалгарсан 157 илтгэлээс шалгаруулалт хийж, нийт 36 илтгэл бага хуралд тавигдлаа. Бага хурал нэгдсэн болон салбар 3 хуралдаантай явагдав.

 Илтгэлүүдийг 8 шалгуураар шүүн тунгааж, дараах байруудыг эзлүү­лэв. Нэгдүгээр байранд Нийслэлийн 28 дугаар сургуулийн багш Н.Батжаргалын “Боловсролын шинэчлэл-сургалтын орчин”, Нийслэлийн Багануур дүүргийн 139 дүгээр цэцэрлэгийн багш Н.Саран­чимэгийн “СӨБ-ын тулгамдсан асуудал ба сургалтын орчин”, Нийслэлийн 24 дү­гээр сургуулийн багш Г.Түвшин­жаргалын “Түүх нийгмийн ухааны сургал­танд мэдээл­лийн технологийг ашиглах нь”, Нийслэлийн 23 дугаар сургуулийн багш З.Тунгалагийн “Сургалтын чанарт орчин нөлөөлөх нь” хоёрдугаар байранд Нийслэлийн 70 дугаар цэцэрлэгийн багш Д.Болорчимэгийн “Боловсролын шинэч­лэл-сургалтын орчин”, Нийслэлийн 42 дугаар цэцэрлэгийн багш В.Энхжаргалын “Сургалтын орчин бүрдүүлэх нь”, Нийслэлийн 1 дүгээр сургуулийн багш Ч.Чагцал, Г.Бум-Эрдэнэ нарын “6 настай сурагчдын нэгж хичээлийн эхлэл хэсгийн үйлийн орчинг бүрдүүлэх технологи”, Нийслэлийн 86 дугаар цэцэрлэгийн багш Н.Мягмаржаргалын “Боловсролын шинэч­лэл-сургалтын орчин”, гуравдугаар байранд Нийслэлийн “Буянт-Ухаа” цогцол­борын багш Я.Долгор, С.Мөнхтуул нарын “Сургалтын орчин бүрдүүлэлт”, Нийслэлийн 58 дугаар сургуулийн багш С.Цэнгэлийн “Боловсролын шинэчлэл-сургалтын орчин”, Нийслэлийн 27 дугаар сур­гуулийн багш Б.Батчимэгийн “Боловс­ролын шинэчлэл-сургалтын орчин”, Нийслэлийн “Чандмань” цогцолборын багш С.Энхтайван, Г.Алтантуяа нарын “Сур­галтын орчны шинэчлэл дэх багшийн сурган хүмүүжүүлэх арга зүй, ур чад­варын асуудал” зэрэг илтгэлүүд тус тус шалгарав.

 

Илтгэгчид Боловсролын шинэч­лэлийн тулгамдсан асуудлын нэг-сур­галтын орчинг шинэчлэн бүрдүүлэх онол арга зүйн асуудлыг судалгаа шинжил­гээнд тулгуурлан санал бодлоо хуваалц­лаа.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  9 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?