НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 04 сарын 20 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6017215
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Ховд аймагт сургалт боллоо
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2009-01-08
 Ц.Гантулга  (Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр сургуулийн захирал) 

 Бага,  дунд боловсролын шинэ стан­дарт нь сургууль, багш нарын зөвхөн хэрэг­жүүлэх бус, сургалт хүмүүжлийн үйл ажилла­гаагаа төлөвлөхөөс эхлээд зохион байгуулж гүйцэтгэх, үнэлж дүгнэх үндсэн баримт бичиг бөгөөд стандартад суурил­сан боловсролын шинэчлэл хийх болом­жийг бүрдүүлдэг. Энэ шинэчлэлийг бүрдүүлэхэд багшийн онолын сэтгэлгээ бо­лон хандлагад гарсан өөрчлөлт чухал үүрэгтэй. Энэ чиглэлээр өнгөрөгч сард Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр сургуу­лийн 80 багш онол, дадлага хосол­сон 48 цагийн сургалтанд хамрагдлаа. Боловс­ролын шинэчлэл-багшийн хөгж­лийн чиг хандлага, шинэ стандартад суурилсан сургалтын хөтөлбөр боловс­руу­лах арга зүй сэдвээр явагдсан энэ сургалтын онц­лог нь дэлхий нийтийн Боловсролын чиг хандлага руу чиглэсэн сурагч төвтэй сур­галтыг төлөвлөх, зохион байгуулах, тогтвортой хөгжлийн үзэл санааг сургал­тын хөтөлбөрт тусгах, идэвхтэй сургал­тын арга зүйд суралцаж суралцагч­даар мэдлэг бүтээлгэх, цогц чадамжийг төлөв­шүүлэх, бодитойгоор үнэлэх, хөгжүүлэх, сургалтын таатай орчин бүрдүүлэх зэрэг шинэчлэлийн алхмуудыг шийдвэрлэхэд багш нарт тусалсан, тэднийг чадваржуу­лахад чиглэв. Дадлага ажлаар бүтээсэн мэдлэгээ компьютерийн хэрэглээний чадвартай хослуулсан нь өнөөгийн сургалтын нөхцөлд дэвшилт­тэй, ач холбогдолтой зүйл боллоо гэж багш нар талархан хүлээж авлаа. Мөн Буянт суманд явагдсан Зүүн бүсийн Мянгад, Дөргөн, Эрдэнэ­бүрэн, Ховд таван сумын багш нарын уулзалтын үеэр уг сургалтыг үргэлжлүүлэн явуулсан нь алс хязгаар нутагт ажиллаж буй багш, сурган хүмүүжүүлэгчдийн өнөө­гийн хэрэгцээг хангасан үр нөлөө­тэй сургалт боллоо гэж С.Лааганы нэрэм­жит Буянт сумын 11 жилийн сургуулийн захирал Т.Дэлгэрсай­хан ярилаа.

Сургалтанд хамрагдсан 5 сумын 88 багшийн оюуныг шинэ соргог мэдлэг, мэдээллээр мялаахын зэрэгцээ “Боловс­ролын тухай хуулийг хэн сайн мэдэх вэ?” сэдвээр Дэвжээ, спортын сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээ­нийг зохион байгуулж тэдний оюуны алжаалыг тайл­сан байна. Боловсролыг шинэчлэх, багшийг чанаржуулах, чад­вар­­жуу­лахад үнэтэй хувь нэмэр оруулж буй БХАН-ийн ажилтнууд, үндэс­ний сургагч багш нар болон “Нээлттэй сургууль” сонины хамт олонд Ховд аймгийн ууган сургуулийн нийт багш нарын өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэн ажлын шинэ шинэ амжилтыг хүсэн ерөөе.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  4 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?