НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 04 сарын 19 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6016616
Зочин: 3
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Лидер залуучуудын уулзалт-2008
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2008-08-22
 Нью Йорк хотноо зохион байгуулагдсан “Лидер залуучуудын уулзалт-2008”-д манай улсаас Нийслэлийн 77, 81, 93 дугаар сургуулийн сурагчид оролцов.

БХАН-ийн Илтгэл мэтгэлцээний боловсрол хөтөлбөрийн гол үйл ажиллагаа нь Олон улсын Боловсрол Мэтгэлцээний хол­боо­ны гишүүн байгууллагын хувьд  зохион байгуулж байгаа олон улсын тэмцээнд Монголын мэтгэлцээн клубуудын багш сурагч­дыг оролцуулах явдал билээ.  Үүний хү­рээнд “The people speаk” буюу “Хүмүүс хэлэлцэж байна” хэмээх жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах тэмцээнд турших зорилгоор нийслэлийн мэтгэлцээн клубуудын дунд тэмцээн зарласан билээ.

Энэхүү тэмцээний гол зорилго нь дэлхий нийтэд тулгамдаад буй “нэгэн” асуудлыг авч хэлэлцэн (өнгөрсөн жилийн сэдэв, цэвэр усны нөөцийн тухай байв) “Олон нийтийн хэлэлцүүлэгт мэтгэлцээн” явуулах бөгөөд тухайн мэтгэлцээндээ аль болох олон хүмүүсийг татан оролцуулж тухайн асуудал нь зайлшгүй тулгамдсан гэдгийг хүмүүст ойлгуулахад оршиж байгаа юм. Оролцогч багууд зөвхөн мэтгэлцээн зохион байгуулаад зогсохгүй өөрсдөө тухайн асуудлыг шийдвэр­лэхээр бодит ажилуудыг хийж оноо цуглуу­лах ёстой ба цуглуулсан оноогоороо эхний 6-д шалгарвал багийн төлөөлөл болох 4 хүүхэд 2 багштайгаа хаал­тын үйл ажиллагаа болох “Лидер залуучуу­дын уулзалтад” оролцох эрхээр шагнуулдаг билээ.

Энэ жилийн “The people speak” тэмцээнд 60 гаруй улсын 700-гаад ахлах сургууль оролцсон юм.  Энэхүү тэмцээнд амжилттай оролцож ижил оноотойгоор 12, 13-р байранд орсон нийслэлийн 77-р сургуулийн “New kids” мэтгэлцээн клуб, 93-р сургуулийн “Пирамид”  мэтгэлцээн клубын “Донпод” баг, “Дэлгэрэх” сургуулийн англи хэл дээрх мэтгэлцээн клуб, 81-р сургуулийн “Ирээдүй” багтаа баяр хүргэе. Эдгээр сургуулиудын баг амжилттай оролцоход эцэг эхчүүд, сургуулийн захиргаа, багш нар нэлээдгүй хувь нэмэр оруулсан бөгөөд хүүхдүүдийг дэмжин ажилласан эдгээр хүмүүст  БХАН-ийн Илтгэл мэтгэл­цээн хөтөлбөрт талархаж байгаагаа илэр­хийлье.

Дээрх тэмцээнд амжилттай оролцсоныг нь үнэлэн Дэлгэрэх сургуулийн англи хэл дээрх мэтгэлцээн клубын сурагч Г.Хулан, О.Цэрэндулам, Б.Удвал нар Болгар улсад болох Олон улсын мэтгэлцээний 14-р тэм­цээнд оролцох эрх авав.

93-р сургуулийн 10-р ангийн сурагч Уянга, 77-р сургуулийн 11-р ангийн сурагч Идэр­жаргал, 81-р сургуулийн 10-р ангийн сурагч Нямгэрэл нарыг “The people speak” тэмцээ­ний хаалтын үйл ажиллагаанд  орол­цуу­лахаар багийн гишүүд санал нэгтэйгээр өөрсдийн төлөөлөл болгон сонгон оролцуул­ав.

2008 оны 7-р сарын 19-21-ны хооронд Нью Иорк хотноо НҮБ-ын байранд 3 өдөр үргэл­жил­­сэн “Лидер залуучуудын уулзалт”-д  НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн захирал ил­гээлт хүргүүлж НҮБ-ын нарийн бичгийн дар­гын байгаль орчины зөвлөх  Ашем Штайнер (Achim Steiner) хүүхдүүдтэй санал солилцож, хүүх­дүүд хоорондоо сур­гууль орчин тойрон­доо хэрэгжүүлсэн, хэрэг­жүүлж байгаа төслүүдийн талаар турш­лагаа хуваалц­сан өдрүүд болж өнгөрлөө. Зөвхөн ярилцаад зогссонгүй, хүүхдүүд дөр­вөн хэсэгт хувааг­даж Нью Йорк хотын паркуудыг цэвэрлэв.

Алс холын оронд хүртэл Монголын хүүхдүүд энэхүү асуудлыг шийдвэрлэхээр олон ажил зохион байгуулсныг хүүхдүүд тайлан болгон явуулсныг бүтээлийн номноос хараад би сэтгэлээ барьж чадалгүй ажлын­хаа бүх хүмүүст Монголын хүүхдүүдийн но­мыг үзүүлсэн” гэж тэмцээний ерөнхий зо­хион байгуулагч НҮБ-ын сангийн олон нийт­тэй харилцах ажилтан Victoria Baxter хэлсэн нь хүүхдүүдэд ямар их чадал, чадвар байдгийн жишээ юм.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  4 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?