НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 09 сарын 23 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6335477
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Хүүхдийн ордон үүдээ нээлээ
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2008-08-22

Ховд аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу хүүхдийн ордныг “Алтайн буйлааст” ХХК барьж ашиг­лалтанд оруулсны нээлтэд Монгол Улсын Ерөн­хийлөгч Н.Энхбаяр, орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд ажлын албаны хүмүүс оролц­лоо. Тус ордонг ашиглалтанд оруулс­наар хүүхэд хөгжих, чөлөөт цагаа зөв өнгө­рүү­лэх, хамтран суралцах, шинэ соргог мэ­дээ­лэл авах боломж бүрдэж байна.

Ордон нь номын өргөөний “Мэдлэг” танхим, мэдээллийн төв, үндэсний зан заншлын өр­гөө, хурлын танхим, сургалтын танхим зэрэг хүүх­дэд үйлчлэх хэд хэдэн өргөө, танхимуудтай.  Одоо тус ордонг түшиглэн гадаад хэлний болон компьютерийн мэдлэг олгох зуны сур­галт явагдан, ХААН банк, Азийн сангаас ирүүлсэн гадаад хэлний шинэ но­моор хүүхдүүдэд үйлчилж байна. Тус ордон хүүхэд хөгжих их хөлийн газар болох нь дамжиггүй.

Ингэж шинэ санаа ажил болж, боловс­ролынхон, хүүхдийн байгууллага, эцэг эх­чүүд, олон нийт, хүүхэд, багачуудыг баярлуу­лав. Уг ордныг барихад бүтээлч санаачилга гаргасан хүмүүс хандив өргөсөн байгууллага, иргэдэд гүнээ талар­хаж байгаагаа хичээлийн шинэ жилийн нээлтээр хүүхэд, багачууд баяртайгаар илэрхийлнэ.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  9 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?