НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 09 сарын 23 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6335476
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Ерөнхий боловсролын сургуулиуд нэг төрлийн сурах бичиг хэрэглэнэ
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2008-08-22

2008-2009 оны хичээлийн жилтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа мэдээ­лэл хийлээ. Энэ хичээлийн жил зургаан настнууд сур­гуу­лийн босгыг алхаж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургуулийн нэг­дүгээр ангид зургаа, долоон настнууд хамт суралцах юм. Нийтдээ 40705 зургаан настай, 27200 долоон настай хүүхдүүд нэгдүгээр ангид суралцана. Зургаан настнуудад хичээл заах багш нарын сургалт одоо ид явагдаж байгаа аж. Нийтдээ энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад гурван тэрбум төгрөг төсвөөс зарцуу­лахаас 1,9 тэрбум нь зургаан настай сурагчдад зориулах аж. Багш нарын сургалт, хичээлийн анги танхим, сандал ширээ, заах арга зүйн материал бэлтгэх зэрэгт зарцуулах юм.

Өмнөх жилүүдэд 2-3 сурах бичгээс сургуулийн захиргааны сонгосон сурах бичгээр хүүхдүүд хичээллэж байсан бол энэ хичээлийн жилээс зөвхөн нэг л сурах бичгийг орон даяар хэрэглэх болж байгаа юм байна.

Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэх тухай зар тараад байгаа. Их, дээд сургуулийн мэдэгдэж байгаа­гаар оюутны сургалтын төлбөр 800.000-гаас нэг сая илүү төгрөг болон нэмэгдэж байгаа юм. Үүнд эцэг эхчүүд ихээ­хэн бухимдаж, гомдол тасрахгүй байгаа аж. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын мэдэгдсэнээр сургалтын төлбөрийг дээд тал нь 25 хувь нэмж болно гэсэн шийдвэрийг яамнаас өгөөд байгаа ажээ.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  9 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?