НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 04 сарын 29 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5258648
Зочин: 3
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
"Сургуулийн менежемент" сургалт болов
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2008-03-04

 Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс сургуулийн удирдах ажилтнуудад зориулсан “Сургуулийн менежмент” сургагч багш бэлтгэх сургалтыг өнгөрөгч сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Канадын Эдюкан Консалтантс компаний захирал Гари Даймонд удирдан явуулж нийслэл, хөдөө орон нутгаас нийт 16 ЕБС-ийн захирал хамрагдсан юм.

Сургуулийн удирдах ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааны зорилго нь тэдний хөгжлийг дэмжих, харилцан мэдээлэл, туршлага солилцох, сургууль, багшаа хөгжүүлэх үйлсэд нь онол, арга зүйн хувьд шинэлэг санаа, туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Энэ үйл ажиллагаа нь байгууллагын үр ашигтай үйл ажиллагааг явуулах гол нөөц, хүч нь сургуулийн удирдах ажилтны менежментийн  талаарх өндөр мэдлэг, чадвар  бөгөөд гадаад, дотоод орчны байнгын өөрчлөлт нь сургуулийн захирал, сургалтын менежер зэрэг  удирдах ажилтнаас цаг үргэлж өөрчлөгдөн хөгжихийг шаардсан хэрэгцээнээс урган гарсан болно.

Боловсролын салбарын бүх шатны өөрчлөлт хөгжил сургууль, багшийн хөгжил дээр тулгуурлагд­даг. Иймээс хөгжсөн сургууль, хөгжсөн багштай  болохын  тулд тэдэнтэй өдөр бүр байнгын холбоотой байдаг сургуулийн удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Одоогийн байдлаар сургуулийн удирдах ажилтнаар ихэвчлэн ямар нэг мэргэжлийн сайн багш  л  томилогддог.  Тэдгээр багш нарт  менежментийн мэдлэг, чадвар,  арга барил байнга дутагдаж  байдаг учраас өөрсдөө төдийгүй сургуулийн багш нар нь ч  энэ тал дээр анхаарах шаардлагатай гэж үздэг байна. Түүнчлэн сургуулийн удирдах ажилтнуудад мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх боломж хангалттай бус, энэ чиглэлийн сургалт бараг зохион байгуулагддаггүй болохыг 2006 онд БХАН-ийн хамтын ажиллагааны сургуулиудын дунд явуулсан судалгааны үр дүн харуулж байна.

Иймээс БХАН нь Нийслэл төдийгүй 21 аймагт “Сургуу­лийн менежмент” сургалт зохион байгуулах цуврал үйл ажиллагааныхаа эхлэлийг энэхүү сургалтаар тавьсан  болно. Энэ сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар энэ оны 3-5 дугаар саруудад аймгуудад бүсчлэн зохион байгуулагдах сургалтуудыг удирдан явуулна. Эхний сургалт 3 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Ховд аймагт болох бөгөөд Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын ЕБС-ийн захирлууд хамрагдана.

БХАН нь дээрх бүсчилсэн сургалтаас гадна хамтын ажиллагааны сургуулиудынхаа хүрээг өргөтгөх, үйл ажиллагааг нь дэмжих, ЕБС-иуд сүлжээний хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж хоорондоо арга туршлагаа хуваалцах боломжоор хангах зэрэг чиглэлүүдээр бусад олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  4 дүгээр сар 2017  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?