НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 08 сарын 23 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5446193
Зочин: 1
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Бүх нийтийн боловсролын "Үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл" хөтөлбөрийн сургалтууд эхэллээ
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2008-03-04
 Бүх нийтийн боловсролыг хөгжүүлэх үзэл санааны дор бага боловсролыг 2015 он хүртэл хөг­жүүлэх Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор хандивлагч орнууд, Нэгдсэн Үндэсний Бай­гууллага болон хөгжлийн төлөөх бусад түнш­лэгчид хамтран  “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүргэх санаачилгын түншлэл” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2006 онд батлан гар­га­сан Боловсролын салбарыг 2006-2015 онд хөг­жүү­лэх мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүү­лэх зорилгоор “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүргэх санаачилгын түншлэл” хөтөлбөрөөс Монгол Улсын  засгийн газарт 2007 онд 8,2 сая ам долларыг, 2008 онд 8,2 сая ам. долларын хөрөнгө оруулалт оруулахаар батлаад байгаа ба 2009 онд 12,3 сая ам. долларыг  төлөвлөөд байна.

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банктай хамтран  хэрэгжүүлж буй “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүргэх санаачилгын түншлэл” буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь бага боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжиж байгаа  шилжилтийн үйл явцад томоохон хөрөнгө оруулалт оруулж санхүүгийн дэмжлэг үзүүлж манай орны боловсролын салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна.

“Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” хөтөлбөр нь хөдөөгийн хүүх­дүүдийн сурч боловсорч хөгжихөд нийгмийн адил тэгш нөхцөл, боломжийг  бий болгоход гол үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах бөгөөд төсөл нь дараах үндсэн зорилтуудыг агуулсан дөрвөн бүрэл­дэхүүн хэсгээс бүрдэж байна.

 Үүнд:

  1. Бага боловсролын сургалтын орчинг сайжруу­лах (Багш бэлтгэх сургалтын орчинг сайжруулах ба бага ангийн багш нарын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, Багшийн  сургуулийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын лабора­ториудыг нь шинэчлэх, сургалтын дэвшилтэт техно­логийг үр дүнтэй  ашиглах багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх ажлууд багтана.)
  2. Нүүдлийн  “Гэр цэцэрлэг”-ийг байгуулж, хөдөөд сургуулийн  өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх
  3. Шинэ стандартын сургуулийн цогцолбор байгуулж, сургуульд хамрагдалтын тоог нэмэгдүүлэх, анги дүүргэлтийг хэвийн хэмжээнд байлгах
  4. Хөдөөгийн сургууль хамрагдалтыг нэмэг­дүү­лэх ба хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчинг бий болгох ажлууд багтаж байна.

 2007-2008 оны хичээлийн жилд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Дэлхийн банк,  Азийн Хөгжлийн Банк­тай хамтран хэрэгжүүлж буй “Бүх нийтийн бо­ловсролын  үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь бага  боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор ерөнхий бо­ловсролын  сургуулийн бага ангийн  багш нарт  мэдээлэл технологийн анхан шатны боловсрол олгох, ингэснээр багш нар дэвшилтэт технологийг сургалтандаа ашиглаж су­рах, математикийн хичээл заах арга, ур чадварыг дээш­лүүлэх 3 үе шаттай цуврал сургалтууд зохион бай­гуулах юм. Цуврал сургалтуудын эхний шатны сургалт буюу  үндэсний сургалтын нээлт 2008 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нийслэлийн 24 дүгээр сургууль дээр боллоо.

Нээлтэнд БСШУЯ-ны бага, дунд боловсролын газрын дарга Н.Энхбат, Азийн Хөгжлийн Банкны Боловсролын Хөгжлийн хөтөлбөрийн захирал, “Үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” хөтөлбөрийн захирал Р.Бандий,  БХАН-ийн гүйцэтгэх захирал Н.Энхтуяа, “Үр дүнд түргэн хүрэх санаа­чилгын түншлэл” хөтөлбөрийн дэд захирал Г.Очир­хуяг, БСШУЯ-ны БДБГ-ын ахлах мэргэжилтэн Н.Нэргүй, “Үр дүнд түрэн хүрэх санаачилгын түнш­лэл” хө­төл­бөрийн сургалтын менежер н.Отгонням нар оролцлоо.

Мэдээллийн технологийн эхний шатны сургалт 5 өдөр үргэлжлэх ба үүнд Улаанбаатар хотын 6 дүүрэг, 21 аймгаас ирсэн нийт 58 бага боловсролын арга зүйчид, бага ангийн баш нар оролцож байна. Эдгээр оролцогч багш нар  үндэсний сургагч багшаар бэлтгэгдэж дараагийн шатны буюу хоёр дахь шатны сургалт Улаанбаатар хотын 6 дүүрэг, 21 аймгийн төвд зохион байгуулагдах бөгөөд сургалтаар нийт улсын хэмжээний 550 сургуулиас 1100 багш нарын мэдлэг, мэргэжил дээшилж улмаар 1100 багшийг давхар ментор (удирдан чиглүүлэх багш) багшаар  бэлтгэх юм.

Сургуулийн ментор багш нь өөрийн сургуулийн бага ангийн багш нарт мэдээллийн технологийн мэдлэг, чад­вар олгох дараагийн шатны буюу 3 дахь шатны  сургалтыг зохион байгуулна. Дээрх цуврал сургалтуудыг зохион байгуулс­наар энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын нийт 6000 гаруй бага  ангийн багш нарт хүрч, тэдний ур чад­варыг сайжруулах юм. Эдгээр цуврал сургалтуудыг зо­хион байгуулснаар сургуульд суурилсан багш нарын мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааны эхлэлийг тавьж буйгаар “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь ихээхэн ач холбогдолтой юм.

Бага ангийн багш нар мэдээллийн технологийн боловсрол эзэмшснээр бие даан мэргэжлээ дээшлүүлэх, мэдээлэл олж авах, онлайн сургалтанд хамрагдах, мэдлэг туршлагаа солилцох зэргээр хамтран ажиллах өргөн боломж нээгдэж байна.

Тус хөтөлбөрийн үндэсний ба орон нутгийн цуврал сургалтуудыг Дэлхийн Банкны журмын дагуу БСШУЯ-аас сонгон шалгаруулж авсан Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (БХАН) төрийн бус байгууллага хариуцан зохион байгуулж төслийн багт БХАН-ийн хөтөлбөрийн захирал Ж.Баасанжав, ажилтан О.Оюунтунгалаг нар ажиллаж байна.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  8 дугаар сар 2017  
Ням Д М Л П Б Б
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?