НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 04 сарын 20 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6017251
Зочин: 3
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай асуудлыг авч хэлэлцлээ
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2008-02-13

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн 2008 оны анхны хурал зохион байгуулагдаж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Манай орны хувьд “Хүүхдийг гэмт хэрэг болон хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Үндэсний хөтөлбөр”-ийг 2005 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлж, 2007 онд “Хүн байхын учир” аяныг орон даяар зохион байгуулан явуулсан бөгөөд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанаар эдгээр хөтөлбөр, аяны үр дүнг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд боловсролын байгууллага, нийгмийн ажилтан, гэр бүл, цагдаагийн байгууллагын үүрэг оролцоо туйлын чухал болохыг тэмдэглэн хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэж байгаа шалтгаан нөхцлүүд тухайлбал, гэр бүл дэх хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамт шахалтад анхаарлаа хандуулахыг онцлолсон юм.
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хурлаар юуны өмнө хүүхдийг гэмт хэрэг, хүчирхийллээс хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, хүүхдийн үйлдэж буй гэмт хэргийн тоог бууруулах зорилгоор хүүхдийг гэмт хэрэг болон хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс”-ийг Цагдаагийн Ерөнхий газрын дэргэд 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах нь зүйтэй гэж үзэж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.  

Мөн түүнчлэн хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдтэй ажиллах зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр нийслэлийн Баянгол, Багануур дүүрэг, Хэнтий аймагт хэрэгжүүлж байгаа “Насанд хүрээгүй иргэний асуудал эрхлэх хороо”-ны туршлагыг бүх орон нутагт түгээн дэлгэрүүлэхээр тогтоод байна.
Эдгээр нь хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хүүхдэд хүрч, гэмт хэрэгт холбогдсон болон хараа хяналтгүй хүүхдийн тоо буурах, хүүхдийг хүчирхийлэл, халдлагаас хамгаалахад сайнаар нөлөөлөх, хүүхэдтэй ажилладаг цагдаагийн ажилтнуудын харилцаа, ёс зүйд өөрчлөлт гарч, НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хорооноос ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд нааштай алхам болно гэж үзэж байна.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн нөхцөл байдал:

  •   1994 онд  872 гэмт хэрэгт 1197 хүүхэд холбогдож  байсан  бол 2006 онд 1049 гэмт хэрэгт 1555 хүүхэд холбогдсон байна.
  • Хүүхэд гэмт хэргийн золиос болох, хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо ч ихсэх хандлагатай байна. Үндэсний Статистикийн газар болон Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, судалгааны төвийн мэдээлснээр 2007 оны жилийн эцсийн байдлаар гэмт хэргийн улмаас 83 хүүхэд нас барж, 969 хүүхэд гэмтэж, бэртсэн бол хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 12 хувиар өссөн байна.
  • 2006 онд УИХ-аас батласан “Өршөөлийн тухай” хуулийн дагуу хорих ял эдэлж байсан 112 хүүхэд суллагдан нийгэм, хамт олныхоо дунд сурч, амьдарч байна. Эдгээрээс 7 нь давтан хэрэг үйлдэн хорих ял эдэлж байна.
  • Нийслэл хотод 340532 хүүхэд  амьдарч байгаа бөгөөд  Нийслэлийн дүүргүүдэд 26 хүүхдийн байцаагч ажиллаж, 1 хүүхдийн байцаагчид 13097, орон нутагт  643832 хүүхэд амьдарч, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст 29 хүүхдийн байцаагч ажиллан нэг хүүхдийн байцаагчид 22201 хүүхэд тус тус ногдож, нэг хүүхдийн байцаагч Нийслэл хотод 3-4 хороо,  ерөнхий боловсролын 3 сургууль хариуцан ажиллах өндөр ачаалалтай байна.
  •  Нэмэлт өөрчлөлт орсон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хүүхдийн байцаагч нар насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэрэгт хэрэг бүртгэл явуулдаг болсон бөгөөд нэг хүүхдийн байцаагч захиргааны хяналттай 5 хүүхдийг хариуцан, тэднийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна.
  • ХЗДХЯ, НҮБХС-ийн хамтран хийсэн “Хүүхдэд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага” судалгаанаас үзэхэд сүүлийн гурван жилд шүүхээс 2532 хүүхдэд хорих ял оногдуулсан байна.
  •  Мөн судалгаанаас хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн ангиллаар нь авч үзвэл хөнгөн 5.3, хүндэвтэр  86.6, хүнд 7, онц хүнд гэмт хэрэг 1 хувийг тус тус эзэлсэн. Төрлөөрөө хулгай 88.3, дээрэм булаалт 2.6, иргэдийн амь бие эрүүл мэндийн эсрэг 3,танхай 2.6, хүчин иргэдийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 1.3, бусад төрлийн гэмт хэрэг  2 хувийг эзэлсэн байна.
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  4 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?