НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 07 сарын 17 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6220992
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
Олон улсын Хүүхэд Залуучуудын чуулга уулзалт 2007
Нийтэлсэн: 
Огноо: 2007-11-23
Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Мэтгэлцээн хөтөлбөрийн олон улсын томоохон үйл ажиллагааны нэг нь Олон улсын хүүхэд залуучуудын чуулга уулзалт бөгөөд тус уулзалт нь 1997 онд анх Чех Улсад зохион байгуулагдаж эхэлснээс хойш жил болгон өөр өөр улсад зохион байгуулагдсаар энэ жил 13 дах удаагийн уулзалтаа дахин Чех улсын Трест хотноо 2007 оны 7-р сарын 23- аас 8-р сарын 5 –ны өдрүүдэд Чех Улсын Ерөнхийлөгч асан Vaclav Havel-н нэрэмжит болон зохион байгуулагдлаа.
Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн мэтгэлцээн бүтээлч сэтгэлгээ хөтөлбөр нь Олон улсын өсвөр үеийнхний чуулга уулзалтыг зохион байгуулагч Олон улсын Боловсрол Мэтгэлцээний холбооны /IDEA/ албан ёсны гишүүн байгууллагаар 1997 оноос хойш ажиллаж олон улсын уулзалтуудад мэтгэлцэгч хүүхэд багш нарыг оролцуулж ирсэн.
Олон улсын Өсвөр үеийнхний чуулга уулзалтад оролцогчидыг жил бүр мэтгэлцээний үндэсний зуны цугларалтын үеэр Англи мэтгэлцээний клубт хамрагдсан сурагчидаасаа сонгон шалгаруулж явуулдаг.
2007 оны чуулга уулзалтад Орчлон сургуулийн сурагч Н. Уян, Эрэл сургуулийн сурагч М. Сүндарьяа, дэлгэрэх сургуулийн сурагч Ц. Долгорсүрэн нар дасгалжуулагч багш Э. Даваахүүгийн хамт оролцлоо. Энэ жилийн Олон улсын тэмцээний шийдэл нь " Ус", " Үг хэлэх эрх чөлөө" сэдвүүдийн хүрээнд явагдлаа. Эрэл сургуулийн Сүндарьяа холимог багаараа 2-р байрт орж, Дасгалжуулагч багш Даваахүүгийн холимог баг шилдэг 8-н багийн нэгд шалгарсан амжилттай оролцлоо.
Ирэх жилийн олон улсын тэмцээн Болгар улсад Болгар дах Америкын их сургууль дээр зохион байгуулагдах болсон. Хэрвээ та бүхэн англи хэл гүнзгийрүүлэн үздэг бол сургууль дээрээ англи хэл дээрх мэтгэлцээн клуб явуулах боломжтойг та бүхэнд дуулгахад таатай байна.
Англи хэл дээрх мэтгэлцээний тухай мэдээллийг
davaakhuu@mea.org.mn хаягаар авах боломжтой.
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  7 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?