НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 09 сарын 23 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6335525
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
“Усаа хайрлах уламжлалт зан үйлээ дээдэлье”сэдэвт чуулга уулзалт боллоо
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-10-03

 Нийслэлийн Боловсролын Га­зар Ус сувгийн газар, Усны Хэ­рэг Эрх­лэх Газар, Монгол Ёс Занш­лын Олон улсын Нийгэмлэг, Бай­галь Орч­ны Мэдээлэл Сургалтын Төв хамтран “Усаа хайрлах уламж­лалт зан үйлээ дээдэлье” чуул­га уулзал­тыг эрдэмтэн суд­лаач, багш, оюу­тан, сурагчдын дунд зохион явуу­лав. Ингэж нэг дор эрдэмтэн мэр­гэд, багш сураг­чид хамтран цуглаж, нэг нэгнийхээ дуу хоолойг сонсож, санал бодлоо солилцож байсан нь ховор билээ. Усны асуудал олон улсын тулгамд­сан асуудал болж байгаа өнөө үед Монголчууд бид байгаль хамгаа­лах, тэр тусмаа усаа хайрлан хамгаалдаг уламж­лалт зан үйлээ сэргээн ажиллах шаардлага гарч байгааг хүн бүхэн анхаарах хэрэг­тэй болжээ. Тус уулзалтанд эрдэмтэн, багш, оюутан, сурагчид устай холбоо­той сонирхолтой илтгэл тавьж, хүний амьдралын чу­хал хэсэг болох усны хомсдол ямар хор хол­бог­долтой болох та­лаар Монголын Эмнести Интер­нэшн­лийн сонирхол­той кино үзэц­гээв. Тавьсан илтгэлүүдээс Баян­гол дүүргийн Оюуны Ундраа цог­цол­­бор сургуу­лийн сурагч Түвшин­заяагийн тавь­сан “Усны замаар аялахуй” сэдэвт илтгэл “Хамгийн практик ач холбог­дол­той”, 79 дүгээр сургуулийн багш Энхдагуу­лын “Ус сэдвээр сурагч­дын мэдлэг чадварыг төлөвшүүлэх” илтгэл “Хамгийн онолын ач холбог­долтой” илтгэлээр шалгарав. Мөн Сонгино­хайрхан дүүргийн 12 дугаар сур­гуу­лийн сурагч Зүч “Ус чандмань эрдэнэ” илтгэл тавьж, “Хамгийн за­луу илтгэгч”-ээр өргөмжлөгдөв. Ус сувгийн газрын дарга Пүрэвжав нь иргэдийн мэддэг мөртлөө мэддэг­гүй олон чухал сэдвийг хөндсөн илтгэл тавьсан нь оролцогчдын со­нирх­лыг их татлаа. Бид бие бие­нийхээ хийж байгаа зүйлийг мэдэж, хамтран ажиллах боломжоо нээж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа­гаа энэхүү уулзалтаар бага ч гэсэн илрүүлэн гаргасан байх гэж бодож байна.

 Д.Мөнхжаргал (НБГ-ын арга зүйч)

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

zugeer l bodogdson zuil
surguuliin suragchid bitgii hel tomchuud maani ch usnii ach holbogdol, hairlan nandignah talaar mash medleg homs baidag boluu. tiimd iimerhuu chuhal zuiluug buhleer ni iim ajil zohion baiguulagdlaa geed zuragtaar niit mongolchuuddaa sonsgoh ni heregtei bolvuu gej bodloo. mon ene medeeg unshij bhad heddugeer angiin huuhed yum bol gedgiig medehiig hussen tul, teddugeer surguuliin suragch ter gej bichihdee heddugeer angiin huuhed gedgiig bichvel iluu oir, oilgomjtoi boloh bolvuu.

  9 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?