НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 07 сарын 17 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6220966
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
“Алхам алхмаар хөтөлбөрийн бүсээр сонин юу байна?
Нийтэлсэн: 
Огноо: 2007-09-12

“Алхам алхмаар” хөтөлбөрийн цэцэрлэгийн удирдах ажилтнуудын уулзалтаас 2007-2008 оны хичээлийн жилд ажиллах бүсүүдийн зохион байгуулалт, хөтөлбөр төлөвлөгөөг хэлэлцэн боловсруулж, үйл ажиллагааг эхлүүллээ. Говийн бүсийн анхны сургалт, уулзалт 2007 оны 08 дугаар сарын 09-11-ны өдрүүдэд Хэнтий аймагт,  төвийн бүсийн гурав дах удаагийн сургалт, уулзалт Хөвсгөл аймагт 2007 оны 08 дугаар сарын 13-15-ны тус тус өдрүүдэд зохион байгуулагдав.

Говийн бүсэд Дорноговь аймгийн гурав, Дундговь аймгийн гурав, Өмнөговь аймгийн 24,11, Хэнтий аймгийн тав, Сүхбаатар аймгийн нэгдүгээр цэцэрлэгүүд хамрагддаг бол төвийн бүсийн бүрэлдэхүүнд Өвөрхангай аймгийн дөрөв, тав, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэг, хоёр, Архангай аймгийн хоёр, Булган аймгийн долоо, Хөвсгөл аймгийн нэг, Улаанбаатар хотын нэг, 39,143,103, 135 дугаар цэцэрлэгүүд õàìðàãääàã.

Төвийн ба говийн бүсийн цэцэрлэгийн багш нарын сургалт уулзалт “ОУААХ-ны Багшийн Стандарт-Багшийн хөгжил” сэдвээр явагдаж, 61 багш, эрхлэгч хамрагдсан. Сургалтыг “Алхам алхмаар” хөтөлбөрийн ажилтан Т.Болор удирдан явууллаа.

Багш нар сургалтанд хамрагдсанаар хүүхэд төвт сургалтын онолын үндэс, технологи, арга зүйн шинэчлэлээс суралцаж, ОУААХ-ны багшийн стандартыг өдөр тутмын хичээл, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, өөрийн үнэлгээг хийж, ахицаа тодорхойлох талаар санал солилцож, гэрчилгээжүүлэлт, менторчлол, үнэлгээний арга зүйн ойлголтоо бататгалаа.

“ОУААХ-ны багшийн стандартыг ангид хэрэгжүүлэх нь” гарын авлагатай дэлгэрэнгүй танилцан, видео хичээл үзэж, харилцан туршлага солилцон, бусад  багш нартайгаа амжилттай хамтран ажиллах боломж нөхцөлийг судлан  ярилцаж, санал бодлоо хуваалцан дадлага ажил õèéñýí íü багш нарын хэрэгцээ сонирхолд нийцсэн үйл ажиллагаа болж чадлаа.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  7 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?