НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 09 сарын 20 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6333182
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Миний Улаанбаатар аялал боллоо
Нийтэлсэн: 
Огноо: 2007-09-12

ДЗМОУБ-ын Хан-Уул орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Боловсролд тэгш хамруулан сургах” төслийн хүрээнд “ Хүүхэд хөгжил төв”-ийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд оролцсон “Миний Улаанбаатар” сэдэвт зугаалга экскурс хүүхэд бүхний сэтгэлд хоногшсон сайхан аялал боллоо. Аялалыг Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн сургагч багш С.Баярхүү, Э. Содномбаяр нар аялал зугаалганд оролцож буй хүүхдүүдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн аялалыг зохион байгуулсан нь аялалд оролцож буй эцэг эх, сургагч багш нарын сэтгэгдэл их өндөр байлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачууд нийслэл хотынхоо түүхэн дурсгалт газруудтай танилцах, эх орныхоо нэгэн иргэн нь болсоноороо бахархах, түүнчлэн эцэг эхчүүд сургагч багш нар хүүхдийнхээ хүсэл сонирхол танин мэдэхүйг дэмжих, бие биеэ хүндэтгэн ойлгох хамтын ажиллагаа сайжирхад энэхүү аялалын гол зорилго оршиж байв.  Анхны гэж хэлж болох “Миний Улаанбаатар” аялалд Хан-Уул дүүргийн 8, 9, 10, 12, 13 дугаар хороодын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эх, сургагч багш нарынхаа хамт  оролцов.

Тэд маршрутын дагуу нийслэл хотынхоо түүхэн дурсгалт газрууд болох Зайсан толгой, Чингэсийн хөшөө, Сүхбаатарын талбай зэрэг газруудаар аялаж, Туул гол-Яармагийн дэнж дээр багш, аав ээж нарынхаа хамт тэмцээн уралдаанд оролцож, мөн “Маамуу нааш ир” тоглоомын газарт тоглож байсан нь энэ удаагийн онцлог аялал болсон юм.

Улаанбаатар хотын хөгжил, түүхтэй танилцаж буй хүүхдүүдийн хувьд урьд өмнө үзээгүй зүйлээ үзэж, тоглож үзээгүй тогломоороо тоглож, явж үзээгүй газраараа явсан нь тэдний хувьд хэзээ ч мартагдахгүй сайхан аялал болсоныг аялалд оролцсон  хүүхдүүдийн инээмсэглэлээс харагдаж байлаа.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  9 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?