НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 12 сарын 11 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6429332
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Мэтгэлцээний клубуудын шинэчилсэн бүртгэл явагдаж байна
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-09-12

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (БХАН) нь 2004 онд Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)- ийн Боловсролын хөтөлбөрүүдийн залгамж байгууллага болон байгуулагдсан сургууль, багш, сурагчдын хөгжлийг дэмжих зорилго бүхий төрийн бус байгууллага билээ. 

БХАН-ийн Хүүхэд, залуучуудын хөтөлбөр нь ЕБС-ийн дунд ба ахлах ангийн сурагчдын дунд хөтөлбөр, төслүүдийг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь Мэтгэлцээний боловсрол хөтөлбөр юм.   Хөтөлбөрийн зорилго нь өсвөр үеийнхний бүтээлч,шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, нийгмийн асуудлыг судалж танин мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, сурагчдын хамтын ажиллагаа, харилцааны чадварыг хөгжүүлэх, нийгмийн өндөр идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх явдал билээ. 

“Эссэ-Илтгэл- Мэтгэлцээн”  сургалтад хамрагдснаар:

  v        “Эссэ-Илтгэл- Мэтгэлцээн”-ий курс сургалтанд хамрагдаж, өөрийгөө нээн хөгжүүлэх боломж нээгдэнэ.
v       Гарын авлага, ном, материалаар хангагдана.
v       Суралцагсдын бие даан бүтээлчээр суралцах чадвар дээшилнэ.
v       Үндэсний болон Олон улсын цугларалт тэмцээнд оролцож оюуны хүчээ сорих эрхтэй болно.
v       Оюуны өндөр чадвартай үе тэнгийнхэнтэйгээ туршлагаа солилцож,хамтран ажиллах боломж нээлттэй болно.

БСШУЯ-аар хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын модулиар сургагч багш нарыг бэлтгэж дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Эссэ-Илтгэл- Мэтгэлцээн”  сургалт явуулах эрх олгоно. 

Мэтгэлцээний клубын шинэчилсэн бүртгэл 2007 оны 10-р сарын 01 хүртэл явагдах тул сурагчдынхаа оюуныг хөгжүүлж, авьяасыг нь нээн, алдраар нь бахархахыг хүсч буй сургуулиуд манайд хандана уу?   

 БХАН-ийн Хүүхдийн хөгжлийн хөтөлбөр.
Хөтөлбөрийн захирал Ж. Баасанжав. 
Хөтөлбөрийн менежер Г. Цэвэлмаа.
Утас: 318149,  Факс: 324285
Э- шуудан: baasanjav@mea.org.mn, tsevelmaa@mea.org.mn,                 

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  12 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?