НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 11 сарын 13 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6386285
Зочин: 1
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
“Идэвхтэй сургалт ба шүүмжлэлт сэтгэн бодохуй” сургалт болов
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-07-16

БХАН-ийн “Мэтгэлцээн-Бүтээлч сэтгэлгээ” хөтөлбөрөөс хөтөлбөрийнхөө багш болон сургагч багш нарынхаа мэргэжлийн ур чадвар, арга зүйг дээшлүүлж, чадваржуулах зорилгоор 2007 оны 6 дугаар сарын 23-26 ны өдрүүдэд “Идэвхтэй сургалт ба шүүмжлэлт сэтгэн бодохуй” сургалтыг 2 дахь удаагаа  зохион байгууллаа.

Сургалтанд хот, хөдөөгийн 30 багш хамрагдав. Сургалтаар: 

  •  Хичээлийг гурван үе шатаар хэрхэн заах (удиртгал, мэдлэг бүтээх, тусгал)
  •  Сурагчдыг утгыг ойлгож, шүүмжит уншлагад хэрхэн бэлтгэх
  •  Оролцоот, үр нөлөөтэй хэлэлцүүлгийг ангид хэрхэн удирдан явуулах
  •  Сурагчдад хамтран сурахуйн дадлыг хэрхэн эзэмшүүлэх
  • Сурагчдын мэдлэг чадварыг бодит амьдралтай нь хэрхэн уялдуулах
  •  Хэрхэн судалгаа хийх
  • Чухал асуултыг хэрхэн гаргах болон нотолгоог хэрхэн дэвшүүлэх
  • Сурагчдын гүйцэтгэсэн даалгавар ажлыг хэрхэн үнэлэх зэрэг олон улсын бүтээлч багш нарын баялаг туршлага, арга зүйгээс суралцахын зэрэгцээ өөрийн сургууль, хүүхдийн онцлогт суурилан цаашид сургалтандаа хэрхэн бүтээлчээр туршин хэрэгжүүлж олны хүртээл болгох талаар санал, сэтгэгдлээ солилцон төлөвлөгөө гаргалаа.

Багш нар маань амралтынхаа хугацаанд өөртөө асар их оюуны хөрөнгө оруулалт хийж  шавь нараа болон бусад мэргэжил нэгт багш нараа хөгжүүлэх  оюуны олз ихтэй буцаж байгаадаа сэтгэл хангалуун байлаа.

Хөтөлбөрийн ажилтан Г.Цэвэлмаа

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  11 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?