НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 04 сарын 20 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6017268
Зочин: 3
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Англи хэл дээрх мэтгэлцээний сургалт
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-04-12

Мэтгэлцээн хөтөлбөр нь 1997 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд зорилго нь өсвөр үеийнхний бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, нийгмийн асуудлыг судалж танин мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх,бусдын үзэл бодлыг хүндэтгэх, сурагчдын хамтын ажиллагаа, харилцааны чадварыг хөгжүүлэх,нийгмийн өндөр идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх явдал юм.

Мэтгэлцээнээр хүүхдүүд бүтээлч сэтгэлгээний чадвар, судалгаа хийх чадвар, илтгэх чадвар, сонсох болон тэмдэглэл хөтлөх чадварт суралцдаг. Эдгээр чадварыг дэлхийн хамгийн түгээмэл хэл болох Англи хэл дээр олгох нь англи хэл суралцаж байгаа хүүхдүүдийн хувьд өөрсдийн англиар ярих чадварыг сайжруулахаас гадна давхар мэтгэлцээний чадваруудыг эзэмших давуу талуудтай.

Англи хэл дээрх мэтгэлцээн клубууд 1998 оноос эхлэн англи хэлний сургалттай хөдөө орон нутаг, хотын сургуулиудад үйл ажиллагаагаа явуулдаг байсан ба жил болгон олон улсын мэтгэлцээний тэмцээнд Монгол улсын баг, дасгалжуулагч багшийн хамт Мэтгэлцээн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр оролцож ирсэн.

Энэхүү үйл ажиллагааны үргэлжилсэн байдлыг алдагдуулахгүй байх, хүүхдүүдийн хэлний чадварыг дээшлүүлэх, олон улсын тэмцээнд монгол улсын багийн гаргаж байгаа амжилтуудыг ахиулах зэрэг шалтгаанууд дээр үндэслэн Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэргэд Англи хэл дээрх мэтгэлцээний сургалт 2006-2007 оны хичээлийн жилээс эхлэн хичээллэж эхлээд эхний сурагчидаа төгсгөөд байна.

Англи хэл дээрх мэтгэлцээний сургалтыг сонирхож байгаа сургууль, эцэг эхчүүд та бүхэнтэй бид хамтран ажиллахдаа таатай байх болно. 

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  4 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?