НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 04 сарын 29 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5258646
Зочин: 3
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
VSO-ийн Монгол дахь салбарын Боловсролын хөтөлбөрөөр ...
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-02-06

VSO нь ядуурлыг бууруулах зорилгоор  сайн дурынхныг янз бүрийн байгууллагуудад ажиллуулдаг олон улсын сайн санааны байгууллага юм.

VSO Монголын хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийн нэг нь боловсрол юм. VSO Монголын Боловсролын Хөтөлбөр 2007-2010 онд Улаанбаатар хотын захын 2 дүүрэг болон Дорнод, Дархан, Өвөрхангай аймгуудын багш нарын заах арга зүйн чанарыг сайжруулах, тэдгээр орон нутгийн эмзэг  бүлгийн хүүхдүүдийг тэгш хамран сургах явдлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах зорилготойгоор ажиллаж байна. Үүний тулд VSO-ийн сайн дурын мэргэжилтнүүд багш нар, нийгмийн ажилтнууд, боловсролын менежерүүдийн эмзэг бүлгийн оюутан сурагчидтай ажиллах  арга барилыг нь сайжруулахын төлөө ажилладаг.

Бид багш нарын арга барилыг сайжруулахад чанартай туслалцаа үзүүлэх чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор дунд сургуулиуд, багш бэлтгэдэг дээд сургууль коллежууд, аймгуудын боловсрол соёлын газартай хамтран ажилладаг.

Одоогийн байдлаар манай мэргэжилтнүүд Бадамлянхуа төв, Дархан дээд сургууль, Дорнод Монгол дээд сургууль, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р цэцэрлэг, МУИС, Их Британы Хүүхдийг ивээх сан, Хүмүүнлэгийн Их сургууль зэрэг газруудад ажиллаж байна. VSO 2007 онд Өвөрхангай аймагт боловсролын салбарт ажиллаж эхлэхээр төлөвлөөд байна.

Манай сайн дурын мэргэжилтнүүд сургуулийн өмнөх боловсролын сургагч багш арга зүйч, англи хэлний сургагч багш, сургуулийн нийгмийн ажилтан сургагч багш, боловсролын зөвлөх, менежментийн зөвлөх, хүүхэд хамгааллын зөвлөх зэрэг мэргэжлээр ажилладаг. Бид аймгуудын боловсрол соёлын газартай түншийн холбоотой ажилладаг бөгөөд үүнийгээ цаашид улам хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.

VSO-ийн сайн дурын мэргэжилтнүүд тухайн байгууллага, газартаа харилцан адилгүй хугацаагаар ажилладаг юм. Зарим нь 1-2 жилийн урт хугацаагаар ажилладаг бол зарим хэсэг нь 1 жил, 6 сар мөн хэдэн 7 хоногийн хугацаагаар ажиллах нь ч бий.  

VSO-ийн боловсролын хөтөлбөрөөс явуулдаг бусад үйл ажиллагаанд түнш байгууллагууд харилцан туршлага солилцох болон гадаадад туршлага судлах аялалууд багтана. Бид түншлэн ажилладаг орон нутгийн боловсролын байгууллагууддаа харилцан мэдээлэл, туршлагаа солилцох үйл ажиллагааг зохион байгуулдаг. Мөн түншлэгч боловсролын байгууллагуудаа гадны боловсролын хөтөлбөр, олон улсын байгууллагуудын арга туршлагаас суралцуулах зорилгоор гадаадад туршлага судлах аялалыг зохион байгуулдаг.    2007 онд VSO-ийн хамтран ажилладаг зарим байгууллагуудын төлөөлөгчид Вьетнам улсад тэгш хамран сургах асуудлаар туршлага судлахаар явах гэж байна. Мөн VSO-ийн боловсролын хөтөлбөр үндэсний сайн дурынхныг орон нутагтаа чанартай боловсрол олгох үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах явдлыг дэмжих зорилгоор  үндэсний сайн дурынхны хөтөлбөртэй нягт хамтран ажилладаг. Жишээлбэл, Дархан дээд сургууль VSO-ийн сайн дурын мэргэжилтний тусламжтайгаар тухайн орон нутгийнхаа англи хэлний бусад багш нарыг дадлагажуулах сайн дурын англи хэлний сургагч багш нарыг сургаж бэлтгэн, чадваржуулах ажлыг хийж байна. Эдгээр сайн дурынхан нь мөн мэргэжлийн багшлах хүчнээр дутмаг хөдөөгийн сургуулиудад очиж ажиллах юм.

Чанартай, тэгш хамарсан үйлчилгээ өгч чадахуйц боловсролын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор VSO Монголд үйл ажиллагаагаа явуулж буй дотоод гадаадын боловсролын байгууллага хөтөлбөрүүдтэй мөн хамтран ажилладаг. Монгол Улсын Засгийн Газартай хамтран боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байсан боловсролын зөвлөхийн донор механизмд VSO идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. VSO Монголын боловсролын хөтөлбөр нь ядуурлын эсрэг бодлого явуулах, тэдгээрийн үйл ажиллагааг хянахад иргэдийн ухамсрыг нэмэгдүүлэх зорилгоор иргэний ашиг сонирхлын байгууллагуудын хүчин чадлыг дээшлүүлэхэд анхаарч ажилладаг. VSO Монголд тэгш хамран сургах боловсролын бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх зорилгоор бусад байгууллагуудтай хамтран нэгдэж ажиллана. Энэ асуудалд мөн эцэг эх, хамт олны оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бусад байгууллага хамт олонтой мөн илүү ойр хамтарч ажиллах болно. 

Одоогоор VSO багш нарыг хөгжүүлэх хөтөлбөрийн чиглэлээр, ялангуяа  тэдний үндэсний сургагч багш нарыг сургалтын хөдөлгөөнт арга зүйд сургаж дадлагажуулахад МБХАН-тай идэвхтэй хамтран  ажилладаг. VSO цаaшид ч МБХАН-тай сургуулийн өмнөх боловсролын чанарыг дээшлүүлэх, эмзэг бүлгийн хүүхдүүдийн сургуульд суралцах нөхцөлийг хангах, хамран сургах бодлогыг таниулах, хүчин чадал бэхжүүлэх зэрэг бусад чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа юм.

Бид Монголын боловсролын улам олон байгууллагууд VSO-той түншилж ажиллан бидний ажилд  дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна.

Элизабет Н. Мулонго Хамтын ажиллагааны хөгжлийн зөвлөх, (боловсролын хөтөлбөр)

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  4 дүгээр сар 2017  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?