НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 04 сарын 20 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6017211
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Хүүхдүүд ээ, уралдаанд оролцоорой
Нийтэлсэн: 
Огноо: 2003-01-07

МННХ /Соросын сан/-ийн «Хууль бидний амьдралд» хөтөлбөрийн хүрээнд бүтээсэн 52 бүлэгт радио жүжгийг сонордуулахад бэлэн боллоо.

Энэ жүжигт 14-18 насны хүүхэд залуусын нийгэм, эрх зүйн олон талт харилцаа, тэдэнд тохиолддог бэрхшээл, зөрчлүүдийг хамт олон, гэр бүлийн жишээн дээр үзүүлж, тэдгээр зөрчил, бэрхшээлийг хэрхэн даван туулж, шийдвэрлэж байгааг харуулдаг юм.
РАДИО ЖҮЖГИЙГ АЛДАЛГҮЙ
СОНСВОЛ ШАГНАЛТАЙ

Ямар шагналтай юм бэ?

  • Анги хамт олноороо сонсож, хэлэлцүүлэгт амжилттай дүн үзүүлвэл систем хөгжмөөр;
  • Ангийн багшийг дурсгалын зүйл, мөнгөн шагналаар;
  • Бие даан оролцож шалгарсан сурагчдад «Хүүхэд насны галт тэрэг» жүжгийн танилцуулга, хичээлийн хэрэглэл, дурсгалын зүйлээр тус тус шагнана.

Жүжгийг хэзээ, ямар радиогоор хүлээж авч болох вэ?

СОНСОХ РАДИО:

  • Улаанбаатарт FM -105,
  • Орхон 106, Дархан уул аймаг,
  • Өргөн Сэлэнгэ, Сэлэнгэ аймаг,
  • Говийн долгион, Өмнөговь аймаг,
  • Хөвсгөлийн долгион, Хөвсгөл аймаг,
  • Тунгалаг Буянт, Ховд аймаг,
  • Талын цууриа, Сүхбаатар аймаг,
  • Дөлгөөн Хэрлэн, Хэнтий аймаг

СОНСОХ ӨДРҮҮД: 2003 оны 1 дүгээр 17-ноос эхлэн долоо хоног бүрийн Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гариг

СОНСОХ ЦАГ: 11.00, 17.00, 23.00

Бүгдээрээ яаж оролцох вэ?

1.Юуны түрүүнд энэхүү олон ангит радио жүжгийг сонсох уралдаанд оролцох тухай мэдүүлгээ 2003 оны 2 дугаар сарын 5-ны дотор өгөх хэрэгтэй. Үүнд:

  • Сургуулийн хаяг, утас, анги удирдсан багшийн болон ангийн сурагчдын нэрсийг ирүүлнэ.
  • Бие даан оролцохыг хүсэж байгаа хүүхэд, залуучууд мөн гэрийн болон ажил, сургуулийн хаяг, холбоо барих утас, Е-майл хаяг зэргийг ирүүлнэ.

2.Шалгаруулалт 2 үе шаттай болно.

I үе шат: Жүжгийн эхний 26 бүлгийг нэвтрүүлсэний дараа 2003 оны 3 дугаар сарын 03-ны дотор шалгаруулна. Энэ үе шатанд оролцогсод дараахь материалуудыг ирүүлнэ. Үүнд:

  • Жүжгийг сонсоод ангидаа хийсэн хэлэлцүүлэг, ярилцлага, мэтгэлцээний удирдамж, тэмдэглэл.
  • Жүжгийн баатруудыг ангидаа амилуулж тоглолт хийсэн бичлэг, гэрэл зураг.
  • Жүжгийг сонсоод төрсөн сэтгэгдлээ тусгасан зохион бичлэгийг ангийн сурагч бүр хийсэн байна.

II үе шат: Жүжгийг сонсож дууссаны дараа 2003 оны 4 дүгээр сарын 20-ны дотор шалгаруулна.

Нэгдүгээр шатанд хамрагдсан анги хамт олон , сурагчдаас 10 анги хамт олон, 100 бие даасан оролцогчдыг шалгаруулна. Нэгдүгээр шатанд оролцсон бүх материалуудаа баяжуулж бүтээлийн сан болгож ирүүлэх ба тусгай комисс явж хэлэлцүүлэг, ярилцлага хийх болно.

Материалаа ирүүлэх хаяг: Улаанбаатар –35. Шуудангийн хайрцаг 70

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  4 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?