НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 07 сарын 17 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6220942
Зочин: 3
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
ГИЙНЗГИЙРҮҮЛСЭН БОЛОН ТӨРӨЛЖҮҮЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ
Нийтэлсэн: 
Огноо: 2003-01-14
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1 Суралцагчийн авъяас, ур чадвараа хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа эзэмших, өөрсдийгөө нээж илрүүлэх талаар тэдний боловсролын эрэлт, хэрэгцээг нь хангахад чиглэсэн үйлчилгээг бий болгох зорилгоор боловсролын сургалтын байгууллагад гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалт зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН ЯАМ

Гэгээрлийн сайдын 1999 оны 130 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД ГYНЗГИЙРҮҮЛСЭН БОЛОН ТӨРӨЛЖҮҮЛСЭН
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1 Суралцагчийн авъяас, ур чадвараа хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа эзэмших, өөрсдийгөө нээж илрүүлэх талаар тэдний боловсролын эрэлт, хэрэгцээг нь хангахад чиглэсэн үйлчилгээг бий болгох зорилгоор боловсролын сургалтын байгууллагад гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалт зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2 Суралцагчийн авъяас, ур чадвараа хөгжүүлж, оюуны өндөр чадавхитай, үндэсний зохион бүтээгч, инженер, судлаач, сэтгэгчид төрөх суурийг зөв тавих зорилгоор онолын төвшин өндөртэй математик , физик, хими, биологийн шинжлэх ухааны тодорхой нэг чиглэлээр боловсролын тухайн төвшинд харгалзуулан тусгайлан боловсруулсан академик тал нь давамгайлсан агуулгыг танхимын хичээлийн хэлбэрээр зохион байгуулж эзэмшүүлэх сургалтыг гүнзгийрүүлсэн сургалт гэнэ. Гүнзгийрүүлсэн сургалт нь суралцагчдын авъяаст суурилна.

1.3 Гүнзгийрүүлсэн сургалтыг дээр нэр дурьдсан шинжлэх ухааны чиглэлээр ерөнхий боловсролын сургуульд судалж буй нэг буюу хэд хэдэн үндсэн хичээлийн агуулга, арга зүйг өргөжүүлэн гүнзгийрүүлэх замаар зохион байгуулна.

1.4 Суралцагчид авъяас сонирхолоо хөгжүүлэх, ажил, мэргэжлийн чиг баримжаа, амьдрах ухаан эзэмших, бие даан суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэглээний төвшин өндөртэй байгаль, нийгэм, хэл, техник технологийн шинжлэх ухаан, соёл урлаг, спорт, ажил мэргэжлийн тодорхой төрлөөр боловсролын тухайн төвшинд харгалзуулан тусгайлан боловсруулсан прагматик тал нь давамгайлсан агуулгыг танхимын хичээлийн хэлбэрээр зохион байгуулж эзэмшүүлэх сургалтыг төрөлжүүлсэн сургалт гэнэ. Төрөлжүүлсэн сургалт нь суралцагчдын авъяас, сонирхол, хэрэгцээнд суурилна.

1.5 Төрөлжүүлсэн сургалтыг байгаль, нийгэм, хэл, техник технологийн шинлэх ухаан, урлаг, спорт, ажил мэргэжлийн чиглэлээр ерөнхий боловсролын сургуульд судалж буй төрөл хичээлүүдийн агуулга, арга зүйг өргөжүүлэн гүнзгийрүүлэх замаар зохион байгуулна.

1.6 Гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалтаар бага, дунд боловсролын сургалтын агуулгын стандартыг суралцагчдад заавал бүрэн эзэмшүүлэхийн зэрэгцээ стандартаас илүү агуулга эзэмшүүлнэ.

1.7 Гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалтыг суралцагчдын авъяас билэг, сонирхол, эрэлт хэрэгцээг судалж оношлон тогтоосны үндсэн дээр энэ төрлийн сургалт эрхлэхэд тавигдах шаардлагыг бүрэн хангасан нөхцөлд зохион байгуулна.

1.8 Гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалт нь тогтоогдсон агуулгыг эзэмшүүлэх тусгай хэрэглэгдэхүүн, сургалтын шинэ төрөл, хэлбэр, арга технологитой байж болно. Гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалтын агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үр дүнгийн хяналт нь боловсролын эрхэм зорилго, боловсролын тогтолцооны шинэчлэлийн стратегийн зорилтууд, сургалтын технологийн шинэчлэлийн бодлоготой нягт уялдсан байна.

1.9 Суралцагчдын авъяас билгийг багаас нь тодруулж хөгжүүлэх зорилгоор тэдний сонирхол тулгуурлан сэтгэн бодох үйл ажиллагаа, спорт биеийн тамир, урлаг, уран сайхны авъяас билгийг дэмжих болон ажил мэргэжлийн чиг баримжаа эзэмшүүлэхэд чиглэсэн хичээлээс гадуурхи сургалтын ажлыг дугуйлан, түр сургалт, соёл, урлаг, спортын арга хэмжээ зэрэг бусад хэлбэрээр холбогдох байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, иргэдтэй хамтран зохион байгуулж болно.

ХОЁР. Гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалтын зохион байгуулалт

2.1 Гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалтыг улс, аймаг, нийслэлийн хэмжээнд үйлчлэх тодорхой чиглэлээр гүнзгийрүүлсэн буюу төрөлжүүлсэн сургалттай бие даасан ерөнхий боловсролын сургууль болон сум, дүүргийн хэмжээнд үйлчлэх гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалттай анги бүлэг (анги гэдгийн доор I-X анга, бүлэг гэдгийн доор аль нэг ангийн а, б, в, гэх мэт бүлгүүдийг ойлгоно) бүхий ерөнхий боловсролын сургуулийн хэлбэрээр тус тус зохион байгуулна.

2.2 Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчдын хүсэлт, захиргааны санаачлагаар ерөнхий боловсролын сургуулийн аль ч ангиас гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалтт зохион байгуулж болно.

2.3 Төрөлжүүлсэн сургалт явуулахад суралцагчдын тоо нь тогтоосон норм норматив (25-30 хүүхэд) хүрэхгүй байгаа тохиолдолд шаардлагатай гэж үзвэл урлаг, спорт, техник технологи, ажил мэргэжлийн чиглэлээр суралцагчдын саналыг үндэслэн хэд хэдэн ангиас холимог бүлэг байгуулах буюу аль чиглэлээр аль нэг ангийн хэд хэдэн бүлгээс тухайн хичээлийн цаг дээр шинэ бүлэг байгуулан хичээлийн хуваарийг зохицуулах замаар төрөлжүүлсэн сургалтыг зохион байгуулж болно.

2.4 Гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалттай сургуулиуд нь элсэлтээ өөрсдийн боловсруулсан журмын дагуу үйлчлэх хүрээндээ ил тод, шударгаар зохион байгуулна.

2.5 Их сургуулийн бүрэлдэхүүнд болон харъяалалд гүнзгийрүүлсэн буюу төрөлжүүлсэн сургалттай ерөнхий боловсролын ахлах сургуулиуд байж болох бөгөөд эдгээр сургууль нь улсын хэмжээнд үйлчлэх сургуулиуд байна.

2.6 Үндсэн (орос, англи) гадаад хэл дээр сургалтаа явуулдаг сургууль нь нэг жилийн гадаад хэлний бэлтгэл анги хичээллүүлж болно.

2.7 Монгол улсад гадаадын хамтарсан буюу дагнасан хэлбэртэй (цаашид хамтарсан буюу дагнасан сургууль гэнэ) ерөнхий боловсролын сургууль нь гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалт зохион байгуулбал сургуулийн дүрэм, хамтын ажиллагааны гэрээ, сургалтын төлөвлөгөө нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар зөвшөөрөгдсөн байна.

2.8 Хамтарсан буюу дагнасан сургууль ба улс, аймаг нийслэлийн хэмжээнд үйлчлэх гүнзгийрүүлсэн буюу төрөлжүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах түүнчлэн сум, дүүргийн хэмжээнд үйлчлэх ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалттай анги, бүлэг нээж хичээллүүлэх асуудлыг сургуулийн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн энэхүү журам болон "Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгэх журм"-ын дагуу тус тус шийдвэрлэнэ.

2.9 Гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалтыг хичээлийн жилийн эхнээс зохион байгуулах ба хичээлийн жилийн дундуур гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалт шинээр нээж зохион байгуулахыг зөвшөөрөхгүй.

2.10 Гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалт явуулахыг дараахь шаардлага хагнасан тохиолдолд зөвшөөрнө.

а/ гадаад хэлний төрөлжүүлсэн сургалтыг 15-аас дээшгүй хүүхэдтэйгээр зориулалтын лаборатори, кабинетэд зохион байгуулах нөхцөлийг хангасан байх;
б/ улс, аймаг, нийслэлийн төвшинд үйлчилгээ үзүүлдэг сургуулийн суралцагчид гэрээсээ шууд ирэх боломжгүй нөхцөлд дотуур байртай байх; (Тухайн сургууль шаардлагатай гэж үзвэл дотуур байртай байж болно.)
в/ гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалт явуулах сургалтын байгууллага нь энэ төрлийн сургалтын агуулгыг эзэмших таатай орчныг бүрдүүлхүйц барилга байгууламж, тоног төхөөрөмж, суралцагч бүрт хүрэлцэхүйц багаж хэрэгсэл, сурах бичиг, сургалтын бусад хэрэглэгдэхүүнтэй байх;
г/ гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалт явуулах сургууль нь энэ төрлийн сургалт явуулах орон тооны багштай байна. Гүнзгийрүүлэн судлах хичээлийг заах багш нь тухайн нхичээлийг зохих төвшинд зохион явуулах мэргэжлийн өндөр ур чадвартай, мэргэжлийн зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй буюу боловсролын докторын зэрэгтэй байх, төрөлжүүлэн судлах хичээлийг заах багш нь мэргэжлийн дадлага, туршлага сайтай, мэргэшлийн зөвлөх, тэргүүлэх, заах аргач зэрэгтэй, боловсролын магистр, докторын зэрэгтэй байх;

2.11 Төрийн өмчийн сургуулиуд гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалттай холбогдон үүсэх нэмэгдэл зардлыг эцэг эх, асран хамгаалагчаас авах төлбөрөөр нөхөж болно.

2.12 Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр сургалтын нэмэгдэл зардалд улсын хэмжээнд мөрдөж буй сургалтын төлөвлөгөөний нийт цагаас илүү заасан цагийн хөлс, зайлшгүй хэрэглэгдэх тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сав суулга, бодис урвалж, нэмж ашиглах сурах бичиг, гарын авлагад зарцуулах зардлыг ойлгоно. Төлбөрийн хэмжээг нарийн задаргаа бүхий эдийн засгийн тооцоог үндэслэн сургуулийн удирдах зөвлөл тодорхойлж батална. Гүнзгийрүүлсэн ба төрөлжүүлсэн сургалтын төлбөрийг ашгийн төлөө эх үүсвэр болгохыг хориглох бөгөөд нэг жилийн төлбөрийн хэмжээ нь тухайн хичээлийн жилд нэг суралцагчид ноогдох хувьсах зардлаас хэтрэхгүй байна.

ГУРАВ. Гүнзгийрүүлсэн ба төрөлжүүлсэн сургалтын агуулга

3.1 Гүнзгийрүүлсэн ба төрөлжүүлсэн сургалтын агуулга нь бага, дунд боловсрлоын агуулгын стандартыг бүрэн хангасан, гүнзгийрүүлсэн ба төрөлжүүлсэн сургалтын зорилгод нийцсэн , суралцагчдын нас, бие, сэтгэцийн онцлогт тохируулан тэдний хөгжлийг тасралтгүй хангасан байна.

3.2 Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөний тогтвортой хэсгийн агуулгын стандартыг хангахад зориулагдсан тухайн нэг хичээл буюу төрөл хичээлүүдийн цаг дээр сургуулиас зохицуулах хичээлийн цагийг нэмж гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалтын сургалтын төлөвлөгөөг анги, бүлэг бүрээр боловсруулна. Шаардлагатай гэж үзвэл сургалтын төлөвлөгөөний тогтвортой хэсгийн хичээлүдийн цагийг хасахгүйгээр долоо хоногийн нийт цагийг 26-33 хүртэл нэмж болно. Танхимын болон танхимаас гадуурх суралцагчийн долоо хоногийн нийт ачаалал нь тэдний наснаас хамааран 38-52 хичээлийн цаг буюу 25-35 астрономын цагаас илүүгүй байна.

3.3 Гүнзгийрүүлсэн ба төрөлжүүлсэн сургалтын агуулгын чиглэл бүрээр тухайн сургуулийн боловсруулсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг багш нарын зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн сургуулийн удирдах зөвлөл батлана.

3.4 Хамтарсан ба дагнасан сургууль болон улсын хэмжээнд үйлчлэх гүнзгийрүүлсэн буюу төрөлжүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрт Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын санал дүгнэлтэд үндэслэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл өгнө. Аймаг нийслэл, сум, дүүргийн хэмжээнд үйлчлэх гүнзгийрүүлсэн ба төрөлжүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр нь аймаг, нийслэлийн боловсрол, соёлын төвөөр зөвшөөрөгдсөн байна.

3.5 Гүнзгийрүүлсэн ба төрөлжүүлсэн сургалтын "сонгох" сурах бичгээр хангах асуудлыг тухайн сургууль хариуцана. Үүсгэн байгуулагч санаачлагаараа сонгох сурах бичгээ хариуцаж болно. Сонгох сурах бичиг сургуулийн багш нарын зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн гаргасан удирдах зөвлөлийн шийдвэрээр зөвшөөрөгдсөн байна. Сонгох сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан ашиглалтын хураамж авах буюу эцэг эхийн эрэлтийн үндсэн дээр суралцагчдад худалдаж болно. Удирдах зөвлөлөөр зөвшөөрөгдөөгүй сурах бичиг, гарын авлагыг суралцагчдад хүчээр худалдахыг хориглоно.

3.6 Гүнзгийрүүлсэн ба төрөлжүүлсэн сургалт явуулж буй сургалтын байгууллага нь сургалтын ажлыг зохион байгуулах өвөрмөц арга технологийг бий болгох зорилгоор судалгаа шинжилгээний ажил явуулж болно. Энэ тухай тайлангаа хичээлийн жил бүрийн боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн төв байгууллагад гарган сургууль нь судалгаа судалгаа шинжилгээний арга зүй, сургалтын технологийн нууцыг зохих хууль, тогтоомжын дагуу хадгалах, нээлт, бүтээлийн эрхээ хамгаална.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  7 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?