НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 04 сарын 20 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6017250
Зочин: 3
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Мэргэжлийн сургуульд суралцагчдад хөнгөлөлттэй зээл, тусламж олгох журам
Нийтэлсэн: 
Огноо: 2003-04-16
Засгийн газрын 1995 оны 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. энэхүү журмыг өмчийн бүх хэлбэрийн их , дээд сургууль , коллеж мэргэжлийн дунд сургууль /цаашид ‘мэргэжлийн сургууль’ гэнэ/-д суралцагчдад хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгоход мөрдөнө.
  2. мэргэжлийн сургуульд Боловсролын тухай хуулийн дагуу сургалтын ажил эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан бөгөөд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрмийн дагуу элсэлтийн шалгалтыг зохион байгуулж оюутан, сурагч элсүүлсэн өмчийн бүх төрлийн их, дээд сургууль, коллеж, тусгай мэргэжлийн дунд сургуулиуд хамаарна.
  3. сургалтын зардалд багш, хичээлийн туслах ажилтны цалин, нэмэгдэл, хөлс, тэдгээрээс тооцох бүх төрөл/ нийгмийн даатгалын ,эрүүл мэндийн даатгалын зэрэг/-ийн шимтгэл, ном хэвлэл, сургалтын хэрэгсэл худалдан авах , сургалтын материал хэвлэн олшруулах, үйлдвэрлэлийн дадлага , судалгааны ажлын шууд зардал багтана.
  4. сургалтын зардлын хэмжээг тухайн мэргэжлийн сургуулийн зэрэглэл, суралцагчийн эзэмших мэргэжил зэргийг харгалзан ангийн ялгавартайгаар боловсролын болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хичээлийн жилээр жил бүрийн 5 дугаар сарын 15-ны дотор тогтооно.
  5. суралцагчдын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжид зориулан олгох хөрөнгийг төвлөрүүлэн бүрдүүлэх, эргэн тэлүүлэх, тайлагнах үүргийг боловсролын асуудал эхэлсэн төрийн захиргааны төв байгууллага/Сургалтын төрийн сан/ хариуцна.

Хоёр. Хөнгөлөлттэй зээл олгох

  1. мэргэжлийн сургуульд элсэн суралцах эрхийг тогтоосон журмын дагуу олж авсан суралцагчдад дараахь зардлыг төлөхөд зориулан хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоно:
      а/ Засгийн газрын тогтоосон амьжиргааны балгаат түвшингээс доогуур орлоготой өрхийн буюу хагас өнчин суралцагчийн суралтын төлбөр:
      б/ магистрантын сургалтын төлбөр , багшийн мэргэжлээр суралцагчийн тэтгэлэг:
      в/ гадаад орны мэргэжлийн сургуульд суралцагчийн сургалтын төлбөр , замын зардал:
      г/ бага орлоготой өрхийн суралцагчийн суралтын төлбөр , тэтгэлэг*
  2. Сургалтын төрийн сангаас зээл авах суралцагч нь дараахь материалыг бүрдүүлнэ:
      А/ мэргэжлийн сургуульд элссэн тухай томилолт , суралцагчийн өөрийн нь болон эцэг /эх/ буюу асран хамгаалагчийн өргөдөл , зээлийг эргүүлэн төлөх албан ёсны баталгаа:
      Б/ магистрантаар суралцуулах тухай мэргэжлийн сургуулийн захирлын тушаал, төгссөний дараа ажиллах байгууллагатай хийсэн гэрээ:
      В/ гадаадын мэргэжлийн сургуульд суралцуулах тухай боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тушаал зээл авахыг хүссэн суралцагчийн өөрийн нь болон эцэг /эх/ буюу асран хамгаалагчийн өргөдөл, зээлийн төлбөрийн баталгаа:
      Г/ засгийн газрын тогтоосон амьжиргааны баталгаат түвшингээс орлоготой суралцагчийн эцэг /эх/ ,асран хамгаалагчийн харьяалах сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт.
  3. Зээлээр суралцагч бүр зээлийн дэвтэр, зээлийн карттай байна.
  4. сургалтын төрийнсан энэ журмын 7-д дурдсан материалыг үндэслэн суралцагчтай гэрээ байгуулж , жил бүрийн 8 дугаар сарын 25-ны дотор сунгалт хийж байна.

    ‘Суралтын төрийн сангаас суралцагчдад зээл олгох гэрээ’-ний загварыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
  5. суралцагчийн зээлийг сургуульд нь бэлэн бусаар шилжүүлнэ. Мэргэжлийн сургуулийн нягтлан бодогч нар Суралтын төрийн сангаас төлсөн сургалтын төлбөрийн хэмжээгээр суралцагч бүрийн зээлийн дэвтэр зээлийн картад нэгэн зэрэг бичилт хийж хичээлийн I,II улирлын эцэст уг сантай тооцоо нийлнэ.
  6. зээл нь мэргэжлийн сургуулийн суралтын хөтөлбөрийн агуулгыг эзэмшүүлэхээр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон хугацаанд хүүгүй байна. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт гадаадад суралцах оюутны гэрээнд заасан анхны хугацаанд хамаарна.
  7. суралцагчдаар хөнгөлөлттэй зээлийг сургууль төгссөнөөс нь хойш 1 жилийн дараагаас эхлэн дараахь хүүтэйгээр төлүүлнэ:
      а/ Засгийн газрын тогтоосон амьжиргааны баталгаат түвшингээс доогуур орологотой буюу хагас өнчин суралцагчийн сургалтын төлбөрийн зээл сард 1 хувь:
      б/ багшийн мэргэжлээр суралцагчийн тэтгэлийн зээл сард 2 хувь:
      в/ магистрант болон бусад суралцагчдад олгосон зээл сард 3 хувь.
  8. Суралцагч авсан зээлийн хүүгий нь хамт сургуулиа төгссөний дараахь 6 хүртэлх жилийн дотор, харин магистрант 3 хүртэлх жилд багтаан төлж барагдуулна.

    Хэрэв дээрх хугацааг хэтрүүлбэл төлөгдөөгүй зээлийн хүүг арилжааны банкны тухайн үед мөрдөгдөж байгаа хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийн нөхцөлийг баримтлан төлүүлнэ.
  9. Суралцагч хүүхэд төрүүлсэн болон өвчний улмаас холбогдох хууль тогтоомжийн дагуу чөлөө авснаас бусад шалтгаанаар цаашид суралцахгүй болсон тохиолдолд зээлийг зогсооно.

    Зээлийг зогсооны дараахь сараас эхлэн сарын 3 хувийн хүүтэйгээр 2 жилийн дотор төлүүлнэ.
  10. Сургалтын төлбөр болон тэтгэлгийн зээлийн хүүг дараахь тохиолдолд хөнгөлнө:
      а/ суралцагч сургуулиа төгсөөд үндсэн мэргэжлээрээ төрийн албанд 5 жил ажиллавал зээлийн хүүг 100 хувь, 3 жил ажиллавал 50 хувь
      б/ суралцагч зээлээ сургуулиа төгссөний дараахь эхний жилд төлж барагдуулбал 100 хувь, 2 жилд 50 хувь, 3 дахь жилд 20 хувь
  11. Багшийн мэргэжлээр төгсөгч 6-гаас доошгүй жил ажиллавал тэтгэлгийн зээлийг
    бүрмөсөн чөлөөлнө.
  12. Суралцагч нас барсан болон тахир дутуугийн I,II зэрэг тогтоогдсон нөхцөлд
    зээлийн төлбөрийг хүүгийн хамт чөлөөнө.

Гурав . суралцагчдад буцалтгүй тусламж олгох

  1. Мэргэжлийн сургуульд суралцагч бүтэн өнчин, асран хамгаалагчгүй , тахир дутуу хүүхдийн дараахь зардлыг төр хариуцан буцалтгүй тусламжийн хэлбэрээр санхүүжүүлнэ:
      а/ сургалтын зардал, тэтгэлгийг Сургалтын төрийн сангаас олгох:
      б/ дотуур байраар үнэ төлбөргүй хангах.
  2. Мэргэжлийн сургуульд суралцаж буй амьжиргааны баталгааг түвшингээс доогуур орлоготой болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тахир дутуу гишүүдтэй* өрхийн буюу хагас өнчин суралцагчид төрийн сангаас тэтгэлэг олгоно.
  3. Суралцагчид буцалтгүй тусламжаар олгох төлбөр, тэтгэлгийг Сургалтын төрийн сангаас сургуульд бэлэн бусаар шилжүүлнэ. Харин тэтгэлгийг сургуулиас бэлнээр олгоно
  4. Буцалтгүй тусламжийг бүтэн өнчин , асран хамгаалагчгүй , тахир дутуу, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн буюу хагас өнчин суралцагч болохыг нотолсон харьяалах сум, дүүргийн Засаг даргын албан ёсны тодорхойлолт , хувийн өргөдөл зэргийг үндэслэн олгоно.
  5. Сургалт , эрдэм шинжилгээний ажилд амжилт гаргасан суралцагчдад нэрэмжит тэтгэлэг олгох , сургалтын төлбөрийг хөнгөлөх буюу бусад хэлбэрээр хөхүүлэн дэмжихийг сургуулийн захиргаа өөрөө шийдвэрлэж санхүүжүүлнэ.
  6. Суралцагчдын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилттэй холбогдон гарсан маргааныг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.

*Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 134 дүгээр тогтоолоор орсон өөрчлөлтийг
тэмдэглэв.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  4 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?