НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2014 оны 04 сарын 24 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 3199372
Зочин: 4
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 595
Боловсролын тухай багц хууль, нэгдүгээр бүлэг
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-09-12

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 6 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

Нэгдүгээр бүлэг
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь боловсролын тогтолцоо, үндсэн зарчим, агуулга, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, иргэдийн сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Боловсролын тухай хууль, тогтоомж

1. Боловсролын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

З дугаар зүйл. Боловсролын зорилго

Боловсролын зорилго нь иргэнд эрүүл чийрэг бие бялдар, оюуны зохих чадавхитай, хуулийг дээдлэн сахидаг, хүмүүнлэг, ёс суртахуун, гоо зүйн мэдрэмж, таашаал олж, бие даан сурч, амьдрах чадвартай болоход нь үйлчлэхэд оршино.
/Энэ зүйлийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4 дүгээр зүйл. Боловсролын үндсэн зарчим, төрийн бодлого

1. Боловсролын үндсэн зарчим нь:
1/ Монгол Улсад боловсрол нь хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд үндэсний болон хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилт өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурлана;

2/ боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна.
2. Боловсролын талаархи төрийн бодлого нь:
1/ боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төрийн ивээл, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтад байлгана;
2/ Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно;

Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль нь улсын төсвөөс санхүүжүүлж буй нэг сурагчид ногдох нормативт зардлаас бусад нэмэгдэл зардлыг өөрийн хөрөнгө оруулалт болон эцэг, эхээс авах төлбөрөөр нөхөж болно.

/Энэ заалтын 2 дахь өгүүлбэрийг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

З/ иргэдийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох нөхцөлөөр хангана;

4/ нийгэм, иргэдийн эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий сургалт зохион байгуулахыг хориглоно;

5/ иргэдэд сурч боловсроход нь адил тэгш эрх эдлүүлнэ;

6/ өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр боловсролын байгууллагад адил тэгш хандана.

5 дугаар зүйл. Иргэдийн сурч боловсрох үндсэн эрх, үүрэг

1. Монгол Улсын иргэн бүх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу төлбөргүй, буюу төлбөртэйгээр сурч эзэмших, ажил эрхлэхийн зэрэгцээ суралцах эрхтэй.

2. Монгол Улсын иргэн суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй.

6 дугаар зүйл. Боловсролын тогтолцоо

1. Монгол Улсад боловсролын тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдэл байх бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсролоос бүрдэнэ.

2. Албан боловсролын агуулга, стандартыг хуульд заасан журмын дагуу тогтооно. Албан бус боловсролын агуулга чөлөөтэй байна.

7 дугаар зүйл. Боловсрол эзэмших арга хэлбэр

Иргэд боловсролыг албан болон албан бус сургалтаар эзэмшиж болно. Албан сургалт нь өдөр, орой, эчнээ, экстернат зэрэг хэлбэртэй байж болно.

8 дугаар зүйл. Боловсролын баримт бичиг

1. Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг нотлох албан ёсны баталгаа мөн.

2. Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/ -ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож, эрх бүхий байгууллага зохих түвшний боловсрол эзэмшсэн иргэдэд ямар арга, хэлбэрээр эзэмшсэнийг харгалзахгүйгээр олгоно.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  4 дүгээр сар 2014  
Ням Д М Л П Б Б
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?