НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 12 сарын 17 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6442673
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
ЕБС-ИУДЫН ХАЯГИЙГ АНХААРАЛДАА АВААСАЙ
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2011-10-05
Хэвлэл мэдээллийн бүх хэрэгс­лээр албан газруудын хаяг иргэд олон ний­тэд ойлгомжгүй, харь хэлээр би­чигд­­­сэн, үндэсний соёлоо умартсан бай­­­на хэмээн олонтоо шүүмжлэн ярьж бичдэг. Манай ЕБС, цэцэрлэгүү­дийн хаяг ха­раа­хэн энэ шүүмжлэлд өртөх нь хо­­вор байдагт олзуур­хууш­тай. Гэвч одоо­­­гоор ЕБС-иудын хаяг эрх бүхий бай­­­гуул­­­лагаас өгсөн чиг­лэл, удир­дамж­­гүй­гээс хэн нэгний дур зоргоо­р өнгөц­хөн хандан бичүүлс­нээр л нэр­лэгдэх бол­жээ.
Уг нь байгууллагын хаяг, нэр ал­бан ёс­ны, тухайн газрын эрхлэх үйл ажил­­ла­гааны хүрээг товч оновчтой, тодор­хой илэрхийлсэн, ойлгомжтой байж энэ нь аливаа албан хэрэг, бичиг ба­рим­танд баталгаа болж явах учиртай. “Хаяг” гэсэн үгний тодор­хой­лолт ч ийн­хүү байдаг юм билээ.
Манай Нийслэлийн ЕБС-иудын хаягийг болвсролын салбарын та­лаар нарийн мэдэхгүй хүн хэрэв эр­гэцүү­лэн жишиж үздэгсэн бол ямар олон янзын сургалтын төвшинтэй сур­гууль байдаг юм бэ гэж гайхан эргэлз­мээр байна. Мэддэг нь барагтай л бол ач холбогдол өгч анзааран үздэггүй, тог­тоон тунгаадагсан бол хачин бол­жээ гэхээр байх шиг.
Нийслэлийн төвийн нэг дүүргийн зэргэлдээ оршдог, сургалтын агуул­гын төв­шин адилтай хэдэн сургуу­лиар очиход чиглэл төсөөгүй, янз бүрээр нэр­­­лэгдсэн хаягтай байлаа. Зөвхөн энэ дүүрэгт ийм байна уу, бусад нв ямар байгаа бол гэх бодол төрж цаг хуга­­­цаа зэргийг зарцуулан байж дүү­рэг бүрийн долоогоос доошгүй сур­гуулиар очиж сонирхов. Хааяагүй л тийм эрээ­вэр хураавар, нэгдсэн нэгэн удир­дамж загваргүй байх юм.
 
ЕБС-ИУДЫН ХАЯГ ЯМАР БАЙНА ВЭ?
 
Үүнийг Нийслэлийн хэмжээнд буй баримт түшин зөвхөн “бүрэн дунд” гэж нэр­лэж сурсан ижил төвшний сур­галт­тай сургуулиуд дээр байгаа байд­лаас сонирхье. Тэд сургалтын төв­шин­гөө илэр­­хийлсэн “үндсэн нэр” (гэж нэр­лэе)-ээ доорх байдлаар тодор­хойлон бичсэн хаягтай байна.
....-р сургууль
.....-р дунд сургууль
...... жилийн ....р сургууль
......... жилийн дунд сургууль
......... жилийн бүрэн дунд сургууль
Зарим нь ЕБ-ын ахлах, цогцолбор, лаб­ратори, гүнзгийрүүлсэн, ...сур­галттай сургууль гэх зэргээр нэрлэ­жээ.
Улаанбаатарт зөвхөн ....р сур­гууль гэ­сэн хаягтай цөөн сургууль бай­гаа. Бу­сад дээрх олон хувилбар нэрүүдийн нэг­­ний өмнө хүртсэн цол, шаг­нал, хаа­нахын гэх мэтээ оруулан байж хаягаа бү­тээсэн байгаа. Энэхүү тод­руулгууд нь ч тогтсон нэг журам­гүй. Харьяал­лаа:
Нийслэлийн ..... сургууль
Дүүргийн ...... сургууль
Нийслэлийн .... дүүргийн .... сур­гууль, эсвэл алиныг нь ч бичээгүй бай­­­х жишээтэй.
Улс, хот, дүүргийн “тэргүүний”, ... удаа­­гийн тэргүүний хэмээн хүртсэн цо­­­­лоо бичсэн, цолтой нь ч огт бичээгүй байх шиг.
Зарим нь “ ... нэрэмжит, ... одонт” гэх мэт хүндэтгэл шагналаа оруулан бич­­сэн байсан ч бас зарим нь огт дур­даагүй байна.
Мөн “ ... гүнзгийрүүлсэн, ... сур­галт­тай” (хэд хэдэн чиглэл нэр заа­сан) гэх мэт гуншинтай ч хэсэг байна.
“ ... “тавьж тэмдэглсэн дугаараа товч­лон “-р”, үгээр “дугаар (дүгээр), жи­­­лийн тоогоо “XI, 11, XII, 12 гэхчлэн янз бүрээр бичжээ.
Энэчлэн Нийслэлийн ЕБС-иудын хаяг, баримтлах чиглэлгүй, тохиолд­сон, бодсон зоргоороо 4-30 орчим үгэнд багтаан бичигдсэн байгаа юм.
Аймаг, орон нутагт, цөөхөн бол­сон бага, суурь боловсролын сур­гуу­лиуд, хуу­­­лиар ангилснаар “ер­дийн”-хээс бу­сад сургуулиудын хаяг ямар буйг энд дурь­даагүйгээ дахин тэмдэг­лэе.
Харин сумуудад буй сургуулийн зон­­­хилох нь “дунд сургууль” хэмээ­сэн, бүх цэцэрлэгүүдийн тодотгол нь дээрх ЕБС-д буйтай адилавтар “ ... р цэ­­цэр­­лэг” гэдэг нь ойролцоо байгааг цухас дурдая. Дашрамд тэмдэг­лэхэд сургуулиудын хаягаа бичсэн хэм­жээ, хадсан баримт нь янз бүр бай­даг. За­рим нэг сургууль хаягаа хэдэн метр урт зай эзлүүлэн хана, тус­­гай мате­риал дээр бичиж байр­шуул­сан байхад зонхилох нөгөө хэсэг нь тусгай жаа­занд цэгцтэйхэн бичиж хадсан байдаг. Жаазны хэм­жээ янз бүр нь мэдээж. Хадсан байр­шил нь орох хаалганы дээр, эсвэл хажуу талд нь бай­на.
Гэхдээ хэмжээ, байршлыг тог­тоон зааж өгөх албагүй, нөхцөл байдлаас шалтгаа­лах зүйл байх.
Ер нь ЕБС-иудын хаяг ямар бай­вал зохистой, байх ёстой бол хэмээн “Мон­голын боловсролын хууль”, “Бага дунд боловсролын хууль” “ЕБС-ийн талаар баримтлах бодлого зэр­гийг тогтоон үзэж эрэлхийллээ. Сур­­гуу­­­лийн нэр хаягийн талаар тус­гайлан нарийн заасан заалт байдаггүй юм билээ. Шаардлага байдаггүй ч юм уу. Эсвэл тусгай тушаал заавраар зохи­цуул­сан байдаг эсэх нь мэдэгд­сэнгүй.
Дээрх хууль эрх зүйн удирдам­жуудад “ ... ЕБС бол боловсролын стан­­­дартын тогтоосон бага, суурь, бү­рэн дунд боловсрол эзэмшүүлэх сур­гал­тын байгууллага мөн ...”, эзэм­шүүлсэн бо­ловсролыг харгалзан ЕБС-ийг бага, дунд, ахлах сургууль гэж ангилна ...”, “Сурал­цагчдад бага, суурь, бүрэн дунд мэргэжлийн бо­ловс­рол эзэмшүүлэх ... сур­галтын бай­гууллагыг ЕБС гэнэ” гэ­сэн болон цог­цолбор, гүнзгийрүүлсэн, тусгай сур­галтын хэв шинжийн сур­гууль хэ­мээх тусдаа заалтууд ч байна. Уг нь эд­гээр эрх зүйн актуудын заал­таас үн­дэслэн ЕБС-иуд үндсэн нэрээ сонгон тогтоох ёстой болов уу. Тэгтэл хуульд “суурь, бүрэн дунд”-аа “дунд” хэ­­­мээн нэрлэсэн мэт, эсвэл зөвхөн суу­­рь боловсролоо дунд гэх гээд бай­гаа мэт, “бү­рэн дунд”, “ахлах” сур­гууль гэдэг нь өөр төвшний сургууль мэт хутгал­дуул­­сан ч юм шиг. Энэ нь до­торх заалтаас гадна гарчиганд нь хүр­тэл харагдаад байгаа биз. Энэ тухайд энд өгүүлэх гэсэнгүй. Сур­гуулиудын хаяг энэ мэт­чилэн нэг мөр бус ангиалал заалт нь будилаад байгаа юм уу ч гэлтэй. Сургуулиудын хаяг голдуу тухайн үеийн захир­луу­дын санаснаар сонгон шийддэг асуу­дал гэмээр.
Нийслэлийн нэгэн “томхон” сур­гуулийн нэрт захирал” “сургуулийн­хаа хаягийг яаж нэрлэхээ бүр мэдэ­хээ бай­лаа. Олон талаар бодоод, эр­хийн актууд үзээд учрыг олж шийдэж чадахгүй байна” гэж хэлэхийг баттай сонсож билээ. Тэгэхээр ЕБС-иудын хаяг зам­бараа­гүй байгаа нь захир­луудын буруу ч биш бололтой. Дээрх эрхийн актуудын заримд сур­гуулиуд улсын бүртгэлд хэрхэн бүрт­гүүлэх тухайд “...Бага, суурь, бү­рэн дунд боловсрол эзэмшүүлэх сур­галтын хугацаатай уялдуулан тог­тооно ... гэжээ. Хаяг нэр энд л хөдөлш­гүй баймаар.
Гэтэл “суурь сургууль” гэсэн хаяг хэ­­рэг­лэж хэвшсэн нь амьдралд ховор. Ийм сургуулиа дунд гэж нэр­лэе гэ­хэд дээрх эрхийн актанд бүрэн дундаа ч эндээ багтаагаад нэрлэсэн нь бий. Бас ахлах гэдэг нь дунддаа ч орох мэтээр эсвэл бүрэн дундаасаа бүр өөр мэтээр нэрлээд байгаа юм шиг.
Байгууллага бүхэн зайлшгүй улсын бүртгэлд тодорхой нэрээрээ бүртгэгдэх ёстой. Бүртгүү­лэх­дээ тамга тэмдгээ дарж очно. Тэр тамга тэмдэгт байгуул­лагын нэр хаяг нь хэрхэн бичигдсэнээр бүрт­гэх, нэр шийдэгдэх нь хууль байх.
Одоогийн ЕБС-иудын гаднаа бичсэн хаяг нь тамга тэмдэг доторх­тойгоо хэрхэн дүйцэж байгаа бол. Магадалж тулгаж нотлох гэж үзээгүй. Тамга тэмдэг нь нэлээд олон жилийн өмнөхөөрөө байгаа, ойрмогхон бо­ловс­ролын байгууллагын шинэчлэл, бүтцийн өөрчлөлттэй уялдуулан шинэчлээгүй тохолдол байхыг үгүйс­гэхгүй.
Сургуулиудын албан баримтанд дарсан тамга тэмдэгний үг улсын бүртгэлийнхтэй зөрүүтэй байваас ямар нэг тохиолдлоор хэргийн мар­гаан дэгд­вэл хууль эрх зүйн үүднээс хэр­хэн шийдэх вэ, мэдээж асуудал үүс­нэ. Хаяг гэдэг нь хэн нэгний дураар то­хиолдсоноор сонгоод байх асуудал биш нь энэ мэтээс харагдаж байна. Ингээд бодоход хаяг хэмээн нуршаад байгаа юмны цаана хууль эрхийн томоохон асуудлууд гарахыг үгүйсгэ­мээргүй асуудал мөн.
 
ХЭРХЭХ ТАЛААР САНАЛАА ИЛЭРХИЙЛЭХ НЬ
 
Саналаа илэрхийлэгч нь асуудал ший­дэгч биш, зөвхөн боловсролын сал­бартаа сэтгэл тавьж явдаг нэгэн ах­мад, жирийн иргэн. Буруу ташаа үглэ­сэн, дүгнэсэн санал хэлсэн баймаас хүлцэл өчөөд:
  • ЕБС-иудын албан ёснs нэр хаяг, улмаар тамга тэмдэг мэт нь ямар бай­гаад БСШУЯ, хот, аймгийн БСГ, хэлт­сүүд, хяналтын албаныхан анхаарлаа нэг хандуулан залруулах, цэгцлэх, нэг мөр болгомоор зүйл байвал шийд­вэрээ гарган удирдамжаа өгч хэрэг­жүү­лээсэй гэж бодно. Харъяандаа олон сургуультай, Нийслэл, аймгийн тө­вийн төвлөрсөн суурин газруудад сур­гууль бүрт оноон өгдөг “дугаар” хаягтай байх нь чухал болов уу. Энэ дугаараар тэдний түүх бичигдэж ирсэн, байгууллагдсаны дэс дараалал, үе үеийн төгсөгчид, хөдөлмөрчид ажил албаныхан ч таньж мэдэх, ялгах гол баримт, хаяг нь нэр болсон бараг хүний овог нэр гэсэнтэй адил гэлтэй.
  • Цогцолбор, сургууль гэж байгуу­лагдсанаар зарим сургуулиуд энэ дугаараа бараг хэрэглэхээ больж буй y, гаднах хаягаас харагдана. Саяхан нэгэн томоохон, олныг хамарсан хурал (сургалт) “ ... цогцолборын ... р сур­гууль дээр болно” гэсэн зар тараагдав. Олон хүмүүс, албан тушаалтан тэр ду­гаар­тай сургуулийг эрээд олохгүй бөөн чи­рэг­дэл, асуудал үүсч байв. Уг нь цогцолбор боллоо ч дугаараа хаяхгүй “...р бага (ахлах) гээд явахад юу нь болохгүй гэж. Улаанбаатар хот дун­даас хэсэг нь байхгүй энд тэндээс ду­гаар­ласан хэдэн сургуультай, сургуу­лиудын дугаар, “шинэ” нэрүүдээ олох­гүй болох нь бололтой. Ер нь дэс дараа­лах­гүй бол дугаарласны хэрэг юу билээ. Хэрэгцээгүй, утгагүй мэт.
  • Сургуулиуд улсын бүртгэлд сур­галтын хугацаатай, улсаас тогтоосон бага, суурь, бүрэн дунд гэдгээр бүрт­гүүл­нэ гэсэн хуулийн заалт нь зүйтэй юм шиг. Гэтэл дээр дурдсанаар “суурь” сургууль гэж төдийлөн нэрлэж хэв­шээгүй. Сууриа “дунд” хэмээе гэтэл зарим хуульд “бүрэн дунд”-ыг нь ч хамтатгасан байна. Бас “бүрэн дунд”, “ах­лах” гэсэн хоёр янзаар нэрлэгдсэн нэг төвшний сургалттай сургууль байдаг. Эдгээрийг нэг мөр болгон тогтоож түүгээрээ сургуулиуд буди­лах­гүй нэрлэгдээсэй.
  • Харин “ ... жилийн” гэдгээ хаяг­таа (нэрэндээ) оруулаад байхын шаард­лагагүй мэт. Бага нь 6 жил, суурь нь 9 жил, бүрэн дунд нь 12 жи­лийн сургалттай гээд хуулиараа тог­тоо­­чихсон, хүн бүр мэдэж байгаа шүү дээ. Харьяаллаа “Нийслэлийн ... дүүргийн” ... аймгийн, ... сумын” гэх мэт бүх шатны нэрээ багтаан нэрлэх гээд буй нь ямар вэ? Дугаар авсан нэрээрээ нэрлэвэл ямар вэ? Зөвхөн “ ...р сургууль гэсэн хаягтай байж бас боломгүй мэт. Улаанбаатар, дархан, Эрдэнэт, аймгийн төв сууринд ч “1-р, 2-р, 3-р ... гэх мэт дугаартай сургуулиуд байгаа. Бичиг баримтанд хаанахын 1-р сургууль болох нь тодорхой байх учиртай. Улс ч бүх сургуулиа будилахгүйгээр нэр, хаягаар нь ялган таньж чаддаг байх ёстой бус уу.
Гүнзгийрүүлсэн, цол шагнал, хүндэтгэлийн гэх мэт тодотголуудаа нэр хаягандаа хэрэглэхийг тэвчвэл яасан юм бэ? хэмээн хэлэх хүмүүс бий.
Сургуулиудын удирдлага хаягаа­раа сургуулиа дээрх бүх үзүүлэлтийн аль хамаатайгаа бичиж магтан алдар­шуулах, товойлгох гэх эрмэлзлэлтэй байгаа нь харагддаг. Энэ бодлоо 20-30 үгээс бүтсэн хаягаар илэрхийлдэг нь хэр зохистой бол. Хаягаасаа бусад хэл­бэрээр, наад зах нь хаалгаар оронгуут байх алдрын булан, өөрийн танил­цуулга зэргээрээ сайн суртал­чилс­­наар олон түмэнд тодорхой мэ­дээлэл, ойлгоц өгч болох л учиртай.
Дугаарыг бичих тоо, үсгийн хэл­бэрийг нэг мөр болгоход амар­хан. Тогтох нь л чухал. Эцэст нь хэлэхэд бо­ловс­ролын бай­гууллагыг зохион байгуулалт, удирдлага чиглэлгүй, эх толгойгүй мэт хэлүүлж харуулдаг “жижиг” мэт боловч цаанаа хууль зүйн чухал асуудал болдог нэр хаягийг нэг мөр болгон журамлаасай гэж санана. Улсын бүртгэл, албан бичиг баримт, наад зах нь сурагчдын дэвтэрт ч нэг л тогтсон цэгцтэй бичигдэх нэр хаягаар сургуулиуд маань хаяглагдаж яваасай. Цаг цаас баран мунхаглан өгүүлсний учир чухам энэ билээ.
 
П.Донжоо (Монголын боловсролын ахмад удирдах ажилтны холбоо) 
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  12 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?