НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 10 сарын 20 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6359720
Зочин: 3
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
ХИЧЭЭЛ ТУРШЛАГЫН ТАЛБАЙ
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2011-10-05
Дэлбээгээ дөнгөж нээсэн анхны цэцэгс, нүдээ нээж байгалийн гоо сайханд гялбан нулимсаа гоожуулан ажиглаж суугаа бүжин, дүрэмт хув­цасаа өмсөн дэгдэн хөгжилдөж байгаа хүүхдүүд энэ хорвоогийн сэвтээгүй ихрүүдээ. Ихрүүдээ өөриймшүүлэн өсгөж хөгжүүлэх хоёр дахь өлгий нь сур­гуулиа. Сургуулиа ногоон төгөл цэцэг­сийн хүрээлэн амьд амьтны өсөн үржих таатай орчин болгохоор ний­тээрээ ажиллах нь иргэн төлөвшүүлэх тулгын гурван чулуу
  • Оюуныг өсгөн чадамжаа ашиг­лах баялаг эх булаг
  • Эрүүл мэндийг хамгаалах адис рашаан
  • Амьдрах ухаарлаа тэлэх ашиг­лаж сурах хөмрөгөө

Сургуулийн хашааны хаалгаар хөл тавингуут мод, бут цэцэг, ногоо зүлэг бөртөгнөн гүйлдэх амьтдын (хээрийн ганган байгаль шиг ) дэлгээстэй орчин баялаг хүчилтөрөгчөөр дээж өргөн угтах нь хэний ч сэтгэлийг ариусгах “Хийморийн сан” Сургуулийн гаднах ногоон байгуу­ламж, амьтны булан нь хүмүүжил сур­галтын юутай ч эгнэшгүй үнэт хэрэг­лэг­­дэхүүн. Эх орныхоо бай­галийг танин мэдэх ундаргын мөрөөд­лийн цацал. Дэлхийд үнэлэх үнэлэм­жийг то­дот­гон өргөх мэлмий нээх ухаарлын дэвжээ. Сургуулийн гаднах ногоон бай­гууламжид аж ахуйн нэгжийн но­гоон байгууламжаас ялгагдах онцлог бий. Сургуулийн гаднах ногоон байгуу­ламжид эх орныхоо ногоон хуйх түүн дээр байгалийн шалгарлаар зохицон үйл­дэж хоцорсон ногоон биетээ танин мэдэх, үржүүлэх мэдсэнээ амьдрал ахуй­даа хэргэлэх арвин хөрвөх чадвар дадлага олгоно. Дэлхийд хо­ворд­сон мөхөх сэхэх нь “хутганы ирэн” дээр байгаа ганцаардсан бай­галийн биетийг сэргээн үржүүлж ашиглах нь хүмүүний байгалийн өмнө хүлээсэн хөдлөшгүй хариуцлага. Аж ахуйн нэгжийн ногоон байгууламж нь ихэнхдээ ашгийн төлөө. Энэ ялгаа­наас улбаалаад сургуулийн ногоон байгууламж нь эх орондоо ургадаг, мод, бут цэцэг ногооний амьд альбом*. Амьд сурах бичгээ. Эх орондоо ургадаг мод; бут, цэцэг, ногооний нэрийн жаг­саал­тыг биологийн багш гаргахаас өөр замгүй. Харин сургалт хүмүүжлийн ажилдаа яаж ашиглах нь мэргэжлийн багш нарын сүйхээ, ур чадвар турш­лагаас шэлтгаална. Биологийи талбай биш, хичээл туршлагын талбай учир хөр­сөө шинжин нөхөн сайжруулах, ногоон байгууламжаа амилуулан ашиг­лах амьд сурах бичгээ бүтээх нь багш, сурагчид;ажилчдын хэнтэй ч хуваашгүй­, хэнд ч нялзаашгүй; бүх ний­тийн амьдрах хөгжихөд гогдож авах гол гогцоо. Энэ нь хүмүүжил сур­галтын баялаг нэн чухал кабинетаа. Хэзээ ч, хэнд ч нээлттэй байдаг сур­гуулийн амьтны байгаль экологийн дэлгээстэй их танхимаа. Судалгаа шинжилгээний, цоожгүй лаборатороо. Сайн хэлбэржсэн хичээл туршлагын талбай, түүнийгээ хүмүүжил, сургал­тын ажилдаа баруун, солгойгүй хэрэг­лэж чаддаг, сэлгэх арга чадвар нь жигдэрсэн хамт олон үзэх, судлах зочин, шалгалт ирээсэй гэж битүүдээ л хүлээцгээнэ . Ирсэн зочноос юм авъя гэж “гадна” гуйдаггүй. Дотроо өгөх, авах тохироог бүрдүүлэхээ мэддэг. Чад­даг.

Ирсэн зочны итгэл нь эвлэж, гар сунгах баттай найдвар төрж, юу хүсэх вэ? Юу хэрэгтэй байна гэдэг үг нь зуны намуухан салхитайд хураа тээж ядсан үүл ирэхтэй адил. Хамт олон зүтгэлээ, хөдөлмөрөө, үзүүлэх гэж бүтээлээ сунгахад, зочин магтахаа, өх гараа сунгахаа март­даггүй. Хамт олон хөрөнгөжинө. Ажлын арга туршлагаа­раа алдар­шина.
 
Хичээл туршлагын талбай байгуулахад зайлшгүй анхаарах зүйл нь:
  •  Хөрсний химийн шинжилгээ хийлгэх
  • Зураг төсөв, төсөл гаргах
  • Улсын даатгалд бүртгүүлэх
  • Хашилт хамгаалалт хийх
  • Усалгааны асуудлыг шийдэх
  • Амьтны буланд өвсөн тэжээлт амьтан байх нь зүгээр.
  • Махчин амьтан хүүхдийн хүмүү­жилд сөрөг нөлөөтэй (махчин амьтан үр төлөө амьдрах зөн совинд сурга­хад, дутуу намнасан, бэртээсэн, тар­чилж байгаа амьтан авчирч, амьтнаа намнах аргад сургах нь амьдралын хууль ).
  • Хичээл туршлагын талбайгаа анги, ангийн мэдэлд егч өмчлүүлэх нь мод бут цэцгээн хүслээрээ арчлан торддог бөгөөд санаатай гэмтээх гэдэг нь нүдний гэм болдог.
 ХИЧЭЭЛ ТУРШЛАГЫН ТАЛБАЙД ЯВАГДАЖ БОЛОХ НААД ЗАХЫН АЖЛУУД:
  •  Үрт ургамлын тухай хичээл заа­хад багш, сурагчдын тоогоор помидор ширээн дээр тавина. Помидорио бол­сон эсэхийг харж, үр шүүсний байр­лалыг ажиглан амтлан идэж, үнэрлэн юунд яаж хэрэглэх олон хувилбарыг гарган дүгнэлт хийж мартахааргүй мэд­лэг чадвар болгон бүтээлчээр хэ­рэглэх дэвшил болон хувирч үргэл­жилнэ. Яаж хүрсэнээр оюун ухаанд мэдлэг чадвар дадлага болдог.
  • Чихнээс оюун ухаанд20-30%
  • Нүднээс оюун ухаанд 56-70 % 100 сонсноос 1 үз
  • Хүртэхүйн бүх эрхтэнээрээ хүртснээр 70-90 % гэсэн эрдэмтдийн дүгнэлт ч бий
  • Багш 1 бутийг үндэс хөөхөөс нь үр тогтож хагас унтаа байдалд ортол нь судлах үзүүлэн бэлтгэхэд сурагчид бие даан хийлцэх
  • Мод бутыг навчаар нь таньдаг болгохын учир навчаар нь үзүүлэн хийх
  • Нялх ургахаас нь эхлэн өнгө, өнгө болон хувирч хатах үеийн навчны өнгө хосолсон үзүүлэн хийх
  • Мод бутны үндэс, мөчир ур яраар (байгалийн урлан) нэмэлт хасалт хийж үзүүлэн хийх, үзэсгэлэн гаргах. Энэ талаар Чойрын сургуулийн Батжаргал бие даасан гайхамшигтай үзүүлэнтэй
  • Байгалийн сүр хүчингийн зургийн цуглуулгаар үзэгслэн гаргах CD үзүү­лэх
  • Зөрчил гаргадаг хүүхэдтэй ярилцах гэж хүчlэн аргаа барснаас муу муухай бодлоо мартахаар бай­галийн тансаг сайхнаар бодол санаа­гаа угаан ариусган уярч итгэлцсэн бодлоор үг булаацалдсан яриаг бай­галь танхим өдөөж өгдөг. Хардалт сэрдэлтийн гижиггүй орчин нь хүмүүжлийн яншаагүй шархираагүй, нийлэмж холбоос эндээс эхэлдэг.
  • Навч, мөчир, жимс жимсгэнээр ундаа цай чанамал дармал жүүс зэргийг технологийн дагуу хийж, шинэ техно­логи санаачлах чөлөөтэй өрсөл­дөөн өрнүүлдэг.
  • Зохион бичлэг хийхдээ үйлдлийг бодит хэрэглэгдэхүүний явдал дунд нь харж ургуулан бодож дүрслэх нь байгалийн гайхамшиг тэр аяараа, уран тод илчлэгддэг (Манай сурагчид цасан шуурга орон шуурч байхад явган шуурган дунд суугаад бичсэн нь). Будран будран бууралтаж бие, биеэ гүй­цэх гэсэн шиг талийж өгөх нь соньхон гэж сэтгэлд хоногшихоор дүрсэлсэн.
  • Хичээл туршлагын талбайд мод, бутаа, залгаж, дарж, тэлж битүүм­жилж үрээр элсжүүлэх, журмаар та­рих туршилт сорилго хийлгэн багшаас сурагчид сурагчаас эцэг эх гэртээ мод бут ногоогоо тарьж бүтээгдэхүүн хийх сургалтаар амьдралаа сайжруу­лах амин холбоо үүсдэг.
  • Дендэрхрнологийн аргаар модны насыг тогтоож тэр орчинд нь тэр жил гантай хуртай байсныг нь хүртэл тодорхойлно.
  • Хичээл туршлагын талбай цагийн юмыг цагт нь хийдэг аргыг байгаль аяндаа шахаад хэвшүүлээд өгдөг. Өрсөж хийж урьтаж ашиглахыг амьдрал аяндаа заагаад өгнө.
  • Хаягдал гэдэг нь хүний ухаарал дутсанаас үүсдэг үнэт бүтээгдэхүүн Тэр аяараа орлого. Бид мөнгө гэж ярьдаг. Мөнгөн дээгүүрээ хэнэггүй алхдаг гэмээ мэдээд засдаг байх нь чухал
  • Навч, мөчир, иш зэргийг хольц бол­гоод компаст хийгээд авахад хамгийн хямд хамгийн сайн бордоо.
  • Хүүхдийг багаас нь ажиглаж ашиглаж сурахад хичээл туршлагын талбай нь бие сэтгэлийн шаналгаагүй сайн дурын сонголтоороо хүлээн авдаг сургалтын шилдэг орчин.
  • Малчин уран Лувсан гуайтай хоёулхнаа хөгжилдөн ярилцаад явж байтал, хөөе цаана чинь, ямар сүртэй бөх вэ зодоглоод дэвж байх чинь гэхэд цочоод харахад юу ч алга Танд юу үзэгдэв гээд Та эрүүл байна уу? гэнгээ алдлаа. Царайг нь харахад улам ч баярласан царайтай эргэх нь тэр. Миний бодлыг мэдсэн Лувсан гуай. Ухаарал дутвал урдаа ил хэвтэж байгаа эрдэнэст таварцаглаж ойчоод тохойгоо шалбалж мэднэ,
  • Тогтож ажигла. Ухаарлаа хурцал. Үүнийг сайн ажигла гээд үхэр бутны сарвайсан хожуул аваад үүнийг хасаад, энд нь юм нэмбэл гэхэд үнэхээр том биетэй бөх болох нь санаанд ургалаа. Хүүхдийг оновчтой ажиглах, овсгоотой болго. Юунд яаж хэрэглэх, гүйх ухаанд сургах таатай орчин нь хичээл туршлагын талбай яах аргагүй мөн.
  • Ухаарсанаа амьдралдаа хэрэг­лэх, цөхрөшгүй зүтгэл чармайлтыг хэвшүүлэх таатай орчин.
  • Манай сургуулийн хичээл турш­лагын талбайн амьтны буландаа сурагчид амьтадаа маллаж арчилж амьдрах нөхцөлөө яаж бүрдүүлэхийг хараад хүүхдийн сурлага хүмүүжилд судлах шинжлэх сургамж авах баялаг материал байдгийг ажигласанаа дурдъя.
  • Төллөх дөхсөн молтогчин туулай бүжингээ бойжуулахаар элэг ноосоо хэхэрдэгээ улаан илэг болтол нь зулгаадгийг хараад эх нь үрийнхээ төлөө амь биеэ золиосолдог зоримог уяханаар төрснийг, хар сүүлт (зээр) 1.5 м өндөрт дэгдэж, 2м гаруй хийгүй харайдаг, сэргэлэн цовоо хөнгөн гавшгайн гайхамшиг, бие хамгаалах онцгой хувь тавилан ертөнцөөс за­яас­наа бүрэн төгс алдалгүй ашиглад­гийг. Яст мэлхий хуурай газарт бо­лохоороо болнодоо, хүрнэ дээ гэсэн шиг хичээнгүй нямбайхан алхаж байгаад усанд болохоороо судал татуулан сэлхийг хараад амьдралд хөрвөх чадмаг чадвартай байдгийг
  • Гургуул би л хамгийн гоё нь гэ­сэн шиг өнгө алагласан өд сөдтэй биеэ гайхуулан 2 хөлөөрөө хурдан шал­маг жирийлгэж өгөхийг гайхан би­ширч сэтгэл сэвгүй оргилон хөөрсөн сэт­­­гэлээр өрсөлдөн ярилцахад, до­тоод ер­төнцөө нээдэггүй хүн ховороо. Су­раг­чид хариуцсан хэсэг бүртээ өдөр тутмын хөтөлгөө ажиглалт хий­сэн дүг­нэлтээрээ бяцхан ном бү­тээнэ. Бүтээсэн бүтээлээ нийтэд уншиж шалгаруулана. Бүжинг гарсан өдрөөс эхлэн өсөлт бойжилтыг гарган хэд хо­ногийн дараа нүдээ нээсэн яаж хөг­лөж, суусан борви нь тэнийж майжигнан гүйсэн. Чих нь цэх болон дэлдийсэн. Үс ургаж зүс орсон. Гүйлт дэг­дэлтийн өсөлт. Бие биедээ энх­рийл­лээ илэрхийлэн долоох, тоглох түшилцэн суух. Зөрчилдөн бие биен­дээ “агсан” тавин чих уруулаа урал­цах зэрэг адал сонихон явдлуудыг тод товойлгон сэтгэл гижигдэхээр дүрс­лэнэ. (үгээр, гарын ур дүйгээр). Амьдрах зохицлогоо зөн совингоороо залаад өгдөг талаар оновчтой ажиг­лалт, голтой дүгнэлт гаргана. Монгол сай­хан үг аялагыг зүйж, нааж яруу сайхнаар илэрхийлж сургах олон талт сургалт оюуны өсөлт, түүнийгээ амьдралдаа хэрэглэх орчин болдог.
  • Яах аргагүй хүмүүжил сургал­тын таатай орчин гэж үүнээс өөр юу байхсан билээ. Хамгийн гол нь хү­нээ хөгжүүлэх, хөгжсөн оюун ухаа­ны чадамжаа сайтар ашиглах. Хүүхэд бүрт оюуны үүрэх ачааг нь оюуны хүч чадалд нь тохируулж аажим аажмаар өгсүүл.
  • Хүний оюун ухааны өсөлт хяз­гааргүй суут хүмүүс оюуныхаа чадамжийн 10%-ийг ашигладаг гэсэн эрдэмтэдийн тооцоо ч бий. Бид хэдэн хувийг ашигладаг бол оо? Аав ээжээс заяасан оюун ухаанаа сэв хийлгүй хөгжүүлцгээе.
  • Ажиглах чадамжаа үргэлжид дахин, дахин нэмэгдүүлц­гээе. Энэ нь багшид онцгойлон заяасан нандин албаа...
 Д.Дамдинжав (Ахмад багш)
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  10 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?