НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 08 сарын 17 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6284008
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
Бүтээлч сэтгэлгээний стандартууд, үнэмлэх олгох журам
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-09-13

БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ҮНЭМЛЭХ (СЕРТИФИКАТ) ОЛГОХ АЖЛЫН ГОЛ АГУУЛГА

Бүтээлч, сэтгэлгээг хөгжүүлэх төслийн стандартууд, түүнтэй холбогдсон үнэлгээ, үнэмлэх (сертификат) олгох үйл явц зэрэг нь дараах гурван хэрэгцээг хангахуйц хэмжээнд зохион байгуулагдсан байх хэрэгтэй.

  • Оролцогчдын өөрийн үнэлгээний хэрэгсэл болж чадахуйц байх
  • Хамтран оролцогчдоо үнэлэх, харилцан ярилцах талаар анхаарч ажиллахад нь туслах
  • Үнэмлэх сертификат олгох үйл явцын үндэс болж, цаашид бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх стандартуудыг тогтоох, батлах, баримтлах үйл явцын суурь нь болж өгөх

Дор дурдсан үйл ажиллагаанууд нь үнэмлэх/сертификат горилж буй болон үнэмлэх олгох эрх бүхий хүмүүс /үнэмлэх олгогч/-ийн аль алинд нь хялбар дөхөм, ойлгомжтой тодорхой байхаар төлөвлөгдсөн болно.

Үнэмлэх олгох үйл явц нь сонирхсон хэнд ч болов тухайн шатны үнэмлэх олж авах шалгалтанд бэлтгэж болохоор ойлгомжтой, тодорхой заавар зөвлөгөө болж, горилогчид хөгжин боловсорч, өсөн дэвжсэнийг гэрчлэх гол үзүүлэлт болох юм. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн стандартууд, үнэлгээ өгөх үйл явц зэрэгтэй танилцаж, тэдгээрийг өөрийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааныхаа зорилго болгон тавьснаар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн сургагч болон багш нь өөрсдийнхөө болон оюутан сурагчдынхаа хувьд мэргэжлийн маш чухал алхмыг хийж байгаа юм.

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх тэмлийн хүрээнд 4 шатны үнэмлэх олгох ажил явагдана.

1 үе шат: Сургалт семинарт амжилттай,үр дүнтэй оролцох
П.Үе шат. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн стандартуудыг хангасан багш нарт сертификат олгох үйл явц
Ш үе шат. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн сургагч багш/удирдагч/-ийн сертификат олгох үйл явц
IY Бүтээлч сэтгэлгээний сургагч нарт үнэмлэх олгогчийн эрх олгох үе шат

Сургалт семинарт амжилттай,үр дүнтэй оролцох

Оролцогчид, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн сургагч багш-удирдагч нарын зохион байгуулсан бүрэн курсыг дүүргэх, энэ явцдаа бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн гарын авлага болох 8 номыг үзэж дуусгах болно.
Эдгээр номонд бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сургалтын явцад баримтлах зарчмууд, үйл явц, үр дүн, арга стратеги, ач холбогдол зэргийг тодорхой тусган харуулсан болно. Эдгээр шалгууруудыг хангасан хүн Оролцогчийн Үнэмлэх гардаж авах болно.

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн Багшид Үнэмлэх олгох үйл явц

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн сургалтанд хамрагдаж дүүргэсний дараа “Бүтээлс Сэтгэлгээний Багшийн Үнэмлэх авсан багш нар нь Сэргээн сануулах, Шинэ мэдлэгийн Утга санааг ойлгуулах, бататгах аргачлалын зарчим, арга барилын талаар гүн бат мэдлэгтэй байж сургалтандаа тогтмол хэрэглэдэг байх хэрэгтэй.
Бүтээлч Сэтгэлгээний Сургагч Багш нарын зүгээс энд оролцогчдыг хичээлийнх нь явцад сайтар ажиглан, багшлах үйл ажиллагаанд нь дүгнэлт хийж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх багшийн шалгууруудыг ямар түвшинд хангаж байна вэ? гэдэг дээр үнэлэлт өгөх хэрэгтэй. Энэ нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх бусад стандартууд, жишээлбэл, бүтээлийн сан, хичээлийн өмнөх болон дараахь ярилцлага зэрэгт тавигдах стандартуудыг хангах урьдчилсан нөхцөл нь болж өгнө.
Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх стандартуудыг хангасан, итгэмжлэгдсэн багш гэдэг бол дараагийн оролцогчдын хувьд бодит жишээ, үзүүлэн нь болж, шинэ оролцогчдыг дасгалжуулагч, удирдагч нь болж чадах бөгөөд, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сургалт, семинарыг удирдан явуулж, түүний нүүр царай, үр дүн нь болох юм.
Үнэмлэх олгох ажлын гол агуулга: Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн 8-н курс семинарт 1-р үеэс нь эхлээд амжилттай, бүрэн гүйцэд оролцож төгсөх, (Оролцогчийн Үнэмлэх); Сургагч багш нараас хичээл дээр нь суусан тэмдэглэл, тайлан, (үүнд, шалгууруудыг хангасан үр дүн, санал, сургамж, тайлбар), видео хичээл (хичээлийн бичлэг), хичээлийн төлөвлөгөө, сурагчдийн бүтээлүүдийн жишээ, заах аргын тухай өөрийн болон бусад оролцогчдын үнэлгээ, гарч ирж болох нөхцөл байдлуудын талаархи оновчтой, ашигтай мэдээлэл болон бусад зүйл болно.


Эдгээр шалгууруудыг хангасан багш нар «Бүтээлч Сэтгэлгээний Багш» гэсэн үнэмлэх авах болно.

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн Сургагч Багшийн Үнэмлэх олгох үйл явц

“Бүтээлч Сэтгэлгээний Багш” гэсэн үнэмлэх авсан багш нар бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргачлал, стратегийг бусдад зааж сургах, мөн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд удирдах үүрэгтэй оролцон, сургагч багшийг бэлтгэх сургалт семинарыг амжилттай дүүргэсэн байх болно.
Эдгээр хүмүүс нь багийн бусал гишүүдийн хамт сургалт семинарын гол хөтлөгч, удирдагч нь байж чадахуйцаар мэргэшсэн байх хэрэгтэй. Сургагч нь эхний шатны шаардлагыг хангаж, сургалтанд хамрагдсан багш нарын хичээлд сууж, ярилцлага хийж, бүтээлийн сантай нь танилцсаны дараа Бүтээлч сэтгэлгээний Багшийн шаардлагыг хангасан гэж үзвэл тэдэнд үнэмлэх олгоно.
Сургагч нарт Үнэмлэх олгох ажлын гол нь: (1) Бүтээлч сэтгэлгээний Багшийн шаардлагуудыг бүрэн хангасныг гэрчлэх баримт, (2) өөрийн бүтээлийн сан, бусад багш нарын бүтээлийн санг үнэлсэн үнэлгээ, (3) удирдан явуулсан сургалт-семинарын төлөвлөгөө, хөтөлбөр, сургалтын үеэр хийсэн ажиглалт, болон (4) сургалтанд оролцогчдын үнэлгээ дүгнэлт зэрэг байх болно.

Бүтээлч Сэтгэлгээг хөгжүүлэх төслийн Үнэмлэх Олгогч нарыг сонгох

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төсөлд ажилласан сайн дурын багш нар нь төслийн зохицуулагч нартай хэлэлцэж зөвлөлдсөний үндсэн дээр тухайн оронд төслийн анхны оролцогчид-үндэснийн сургагч нараас “Бүтээлч Сэтгэлгээний Үнэмлэх Олгогч” нарыг шалгаруулж эрхийг олгоно. Эдгээр “Үнэмлэх Олгогч” нараас бүс, аймгийг төлөөлсөн 3-аас доошгүй хүний санал, тодорхойлолтыг үндэслэн бусад сургагч багш нараас зарим хүмүүсийг мөн шалгаруулж, “Үнэмлэх Олгогч”-ийн эрхийг олгож болно.
Үнэмлэх олгогчийг шалгаруулахад ашиглах шалгуурууд нь: (1) чадварлаг сургагч, дасгалжуулагч, халамжлан хүмүүжүүлэгчийг сонгох, (2) төслийн хувьд хэлний болн газар зүйн байршил зэрэг хэрэгцээг хангах, (3) үлгэр жишээч удирдагч, зөвлөгч, шинжээч, шийдвэр гаргагч байх, (4) өөрийн болон бусдын туршлагыг бататгах чадвар зэрэг болно.

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн багшийн үнэмлэх олгох үйл явц

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн сертификат гардан авахын тулд БСХТ-д оролцогчид нь БСХ багш нарт тавигдах стандартуудыг биелүүлэх чадвартай байх хэрэгтэй. Үүний тулд дараах шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй.

  1. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн сургагч багш нар-удирдагчдын зохион байгуулсан сургалт семинаруудад хамрагдаж оролцох, энэ явцдаа БСХТ гарын авлага болох 8 номыг судалж дуусгах
  2. Хичээлийн явцад сурагчидтай ажиллахдаа БСХТ-ийн сэргээн санах, утга санааг ойлгуулах, эргэцүүлэн бодох аргачлал, зарчим, стратегийг баримтлах чадвартай гэдгээ илтгэн харуулах
  3. Хичээл дээр болон хамтран ажиллагчийнхаа хүрээнд бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зарчмуудыг баримталснаар ямар ямар чухал үр дүн гарсан, ямар ач холбогдол бий болохыг томьёолох,

Бүтээлч сэтгэлгээний багшид тавигдах стандартууд хэр хангагдсаныг илтгэн харуулах үнэлгээний процедур

  1. Багшийн хичээлийг явц дунд нь ажиглаж, дүгнэлт хийх, эсвэл БСХ сургалтын Ш үеийн удирдагч бүсийн сургагч багш нараас үнэлэлт авсан хичээлийн бичлэгийг ажиглах, түүнчлэн үндсэн багийн болон сайн дурын мэргэжилтэн багш нараас сайшаал дэмжлэг авсан хичээлийн бичлэгийг ажиглан дүгнэлт, судалгаа хийх
  2. Хичээлийг ажиглан, дүгнэлт хийх явцдаа БСХөгжүүлэх төслийн багш нарын шалгууруудыг ашиглах, бүх элементүүдийг өндөр түвшинд шалгах үнэлэх
  3. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн удирдагч сургагч багш нараас зохион явуулсан хичээлийн өмнөх болон хичээлийн дараах ярилцлага
  4. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн удирдагч сургагч багш нарын зүгээс БСХ шалгуурыг ашиглан багшийн бүтээлийн сантай танилцах: бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 8 семинарыг амжилттай дүүргэсэн байдал, Ш үеийн удирдагч, сургагч нараас хичээлүүдэд ажиглалт судалгаа хийсэн байдал, тайлан илтгэл: /үүнд тухайн хичээлүүдийн үр дүн, ололт, сургамжтай тал, алдаа дутагдал зэргийг багтаасан байх/, видео хичээл, хичээлийн төлөвлөгөө, төлөвлөгөө хийх загвар жишээнүүд, сурагчдын бүтээлүүд, өөрийн багшлах арга барилын талаар хийсэн эргэцүүлэл, мэдээлэл болон бусад
  5. Хичээлийн ажиглах явцдаа бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн суралцагчдыг шалгах шалгууруудыг ашиглан үнэлэлт өгөх .

Жич: БСХ багшийн стандарт хангагдсан эсэх нь багш нарын хичээлийг ажиглах, дүн шинжилгээ хийх, тэдний бүтээл сантай танилцах, мөн багш нартай хичээлийн өмнө болон хичээлийн дараах ярилцлага хийх явцад ажиглагдана.

Анхны оролдлогоороо амжилтанд хүрч чадаагүй, сертификат аваагүй багш нар байвал тэд өөрсдийн мэдлэг чадварыг дээшлүүлэхийн тулд амжилтгүй болсон хэсгийн үйл ажиллагаануудыг давтан суралцаж болно.

БСТ-ийн Багшийн Үнэмлэх олгох Үе шат Багш нарт өгөх зааварчилгаа

Багш нарт зориулсан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн сургалтыг амжилттай дүүргэсэн Танд баяр хүргэе. Та одоо Бүтээлч Сэтгэлгэээтэй багш гэж үнэлүүлж баталгаагаа (Сертификат) гардан авахад бэлэн боллоо. Энэхүү зааврын явцад та бүхэн дараахь зүйлүүдтэй танилцах болно.
Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн багш нарт тавигдах стандартууд. БСХТ багшийн стандартууд гэдэг нь 6 салбарт хуваагдсан 33 бүлэг дадал чадварын түвшинг илэрхийлэх үзүүлэлтүүд юм. Эдгээр стандартуудыг Албани, Чех, Латви, Румын, Орос зэрэг орнуудын БСХТ удирдан зохион байгуулах ажлын хэсэг боловсруулсан бөгөөд Албани, Киргизстан, Македони, Монголын сайн дурын сургагч багш нарын тусламж дэмжлэгийг авсан болно.
Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн багш нарыг шалгах шалгуурууд. БСХТ багш нарыг шалгах шалгуур үзүүлэлтүүд нь БСХТ багш нарт тавигдах стандартууд дээр үндэслэгдсэн болно. Эдгээр нь хичээлд сууж ажиглан үнэлэлт, дүгнэлт өгөх хэрэгсэл болох юм. Та бүхэн хичээлд сууж ажиглалт хийж буй хүнд, өөрөөр хэлбэл үнэмлэх олгох эрх бүхий хүнд хичээлийнхээ нарийвчилсан төлөвлөгөөг бэлдэж өгөх хэрэгтэй.
Бүтээлийн санд тавигдах шаардлагууд. БСХТ багшийн бүтээлийн санд дараах зүйлс хамаарна. Сэргээн сануулах, Утга санааг ойлгуулах, Бататгах үйл ажиллагааны аргачлалыг багтаасан Хичээлийн дэлгэрэнгүй төлөвлөгөөний жишээ, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сургалтын идэвхтэй арга, стратеги, үйл ажиллагаа, хичээлийн видео бичлэгүүд, сурах үйл ажиллагааны хамтарсан хэлбэрүүдийг тодорхойлсон тайлбар, хичээлийн үед анги ямар зохион байгуулалттай байхыг харуулсан фото зурган болон гар зурган төлөвлөгөө, сурагчдын бүтээлүүд, сурагчдын өөрийн үнэлгээнүүд, төслүүд, зураг картууд, туршилт судалгаанууд, өөрийн төлөвлөгөөний талаар эргэцүүлсэн багшийн эргэцүүлэл /бичиглэл/, боловсрол мэдлэгээ үргэлжлүүлэн дээшлүүлэх боломжуудыг судалсан төлөвлөгөө, халамжлан хүмүүжих/хүмүүжүүлэх үйл ажиллагааны тодорхойлолт, хамтран оролцогчдын ажиглалт, үнэлэлт, лавлах бичиг, санамж, сургуулийн захирал болон холбогдох бусад байгууллагаас ирүүлсэн сайшаал урамшуулал, анхааруулга, заавар зөвлөгөө, өөрийн багшлах философийн /ямар учраас сургаж байгаа, ямар арга барилаар сургаж байгаа/ тухай бичсэн эссэ болон бусад.
Хичээлийн өмнөх болон хичээлийн дараах ярилцлага Ажиглах хичээлийн өмнө болон дараа нь БСХТ-ийн Үнэмлэх олгогчдын зүгээс тухайн хичээлийн үед, мөн багшийн ба сурагчдын бүтээлийн санг шалгах явцад ажиглагдсан мэдээллүүдийг эргэцүүлэн сайтар боловсруулахад нь туслах зорилгоор зарим асуултуудыг тавих хэрэгтэй. Хэрэв хичээлийг ажиглах, бүтээлийг үнэлэх явцад УБСХТ багш нарт тавигдах стандартын үндэс нь тодорхойгүй, ойлгомжгүй байвал, ярицлага хийж, асуулт асуух замаар тухайн нөхцөл байдлыг судлан үзэх хэрэгтэй.
Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн суралцагчдыг шалгах шалгуурууд (сонголтоор, одоо боловсрогдож байгаа) БСХТ суралцагсдыг шалгах шалгуурууд нь нэмэлт ажиглалт явуулах чухал хэрэгслүүдийн нэг болдог. Үнэмлэх олгогч нар 3-4 сурагчийг сонгон авч /эрэгтэй, эмэгтэй аль аль нь оролцсон байвал зохино/ тэднийг хичээлийн явцад ажиглан суралцагсдын шалгуураар шалгаж үнэлэлт өгөх хэрэгтэй. /Багш нар багшийн шалгуураар шалгагдаж, үнэлэгдэж байсантай нэгэн адил энэхүү үйл ажиллагааг явуулж болох юм./

Үнэмлэх Олгогчдод өгөх зааварчилгаа

Үнэмлэх олгох үйл ажиллагаанд БСХТөслийн сургагч багш, үнэмлэх олгох эрх бүхий хүмүүс, сайн дурын оролцогч нар мэргэжлийн хүний чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд, энэ явцдаа БСХ төслийн үнэлгээний чиг шугам, удирдамжийг баримтлах, нэмэлт мэдээлэл шаардлагатай болсон тохиолдолд үйл ажиллагааны хугацааг хэрхэн сунгах талаар шийдвэр гаргах үүрэгтэй. Үнэлгээний тухай мэдээлэл нь хичээлийн ажиглалт, бүтээлийн санд өгсөн үнэлэлт, ярилцлага зэргээс бүрдэх бөгөөд үнэлгээ бүр нь өвөрмөц байх болно. Учир нь багш нэг бүрийн илэрхийлэх санаа, заах арга барил өөр өөр байж болно.

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн багш нарыг БСХТ Стандартын дагуу үнэлэхийн тулд Та БСХТөслийн Ш үе шатыг амжилттай дүүргэсэн байх хэрэгтэй.

Үнэмлэх олгох үйл ажиллагааны явцад хийгдэх алхмууд:

А.Семинарт хамрагдаж, оролцсон байдлыг шалгах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн гарын авлагуудыг хэрхэн судалсан байдлыг шалгах. Цуврал сургалтуудын явцад зарим нэг сургалтанд нь хамрагдаж чадаагүй бол тэдгээрийг үнэмлэх олгохын өмнө зайлшгүй нөхөж гүйцээсэн байх шаардлагатай.
Б.Үнэмлэх авахаар хүсэлт гаргасан багш нартай уулзах уулзалтыг товлох хэрэгтэй. Хичээлийн өмнөх ярилцлага хийх, хичээлийг бүрэн гүйцэд ажиглах,хичээлийн дараах ярилцлага хийх зэрэгт зарцуулагдах хугацааг бодолцон уулзалтаа товох хэрэгтэй. Олон талт ажиглалт судалгаа маш чухал.
Хичээл нэг бүрийг сайтар ажиглахад дөхөм болгож багш нар хичээлийн нарийвчилсан төлөвлөгөөг бэлтгэх хэрэгтэй.
С.Багшийн бүтээлийн санг шалгах
D.Стандартын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байвал, үнэмлэх олгогч бүтээлийн сангаас нэмэлт шалгах дахин хичээлд сууж ашиглалт шинжилгээ хийх хэрэгтэй. Хэрэв нэг биш хэд хэдэн стандарт хангагдаагүй байвал үнэмлэх олгогч тухайн багшид шаардлагатай алхмуудын талаар заавар зөвлөгөө өгч, дахин эдгээр ажиллагаанд хамрагдаж, бүрэн эзэмшсэн байхыг санал болгож болно. /Хэдүйд энэхүү үйл ажиллагаануудад хамрагдаж болохыг тодруулж өгөх хэрэгтэй./

Бүтээлийн сангаар шалгах

Бүтээлийн санг шалгахдаа юуны өмнө хичээлийн явцад олж харж чадаагүй стандартууд амжилттай хангагдаж чадаж уу? үгүй юу? гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн бусад стандартууд амжилттай хэрэгжсэнийг энэхүү бүтээлийн сан гэрчилж чадаж байна уу? үгүй юу гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Үнэмлэх олгогч нь багшийн бүтээлийн санг шалгах явцдаа зарим нэгэн зүйлийг тодруулах зорилгоор асуулт тавих, эргэцүүлэн бодох судалж шинжлэх зорилгоор зарим асуултуудад хариулт авах маягаар ажиллаж болох юм.

Ярилцлага зохион байгуулах

Хичээлийн өмнөх богино хэмжээний ярилцлагыг зохион байгуулахын өмнө, Үнэмлэх олгогч нь багш нартай харилцан ойлголцсон зөөлөн уур амьсгалыг бий болгож, тэднийг тайван чөлөөтэй байлгаж,тэдэнтэй халуун дотно, нөхөрсөг байдлаар харьцах хэрэгтэй. Үнэмлэх олгох эрх бүхий хүн бол сургуулийн захирал ч юм уу, аль эсвэл байцаагч биш юм.
Энэ үйл ажиллагааны гол зорилго нь багш нарыг амжилттай, бүтээлчээр бэлдэх, олон талын ажиглалт судалгаа хийсний эцэст тэдний ололт амжилт, алдаа дутагдлыг үнэлж цэгнэх, заавар зөвлөгөө өгөх явдал юм. Хичээлийг ажиглах, бүтээлийн санг үнэлэх явцад ашиглаж болох стандартуудын жагсаалтанд урьд өмнө ороогүй ямар нэгэн шинэ стандартуудыг илрүүлэхэд эдгээр ярилцлага тусалж болох юм гэдгийг Үнэмлэх олгогч нар санаж байх хэрэгтэй.

Хичээлийн өмнө:

Хичээлийн өмнөх ярилцлагыг зохион байгуулж байх явцдаа Үнэмлэх олгогч, наад зах нь, дараах асуултуудыг асуусан байх хэрэгтэй.

1. Таны хичээлийн гол зорилго нь юу вэ?
2. Энэ хичээлийн өмнө ямар хичээлүүд явагдсан бэ?
3. Үнэмлэх олгогчийн боловсруулсан бусад асуултууд байх шаардлагатай./хэрэгцээ гарвал/

Хэрэв энэ хичээл дээр Сэргээн сануулах, Утга санааг ойлгуулах, Бататгах үе шатууд өгөгдөөгүй бол, эдгээр нь өмнөх хичээл дээр ашиглагдсан эсвэл дараагийн хичээл дээр ашиглагдах хоёрын алин болохыг тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй.

Хичээлийн дараа:

Хичээлийн явцад Үнэмлэх олгогч, тухайн хичээлийн гол зорилго, нааштай хандлагууд юу байна вэ? гэдгийг эргэцүүлэн дүгнэж байх хэрэгтэй. Хичээлийн дараах ярилцлагын явцад, Үнэмлэх олгогч дараах асуултуудыг асуусан байх хэрэгтэй.

  1. Суралцагчдын амжилт ололтыг дүгнэж үзсэний үндсэн дээр хичээлийн явцад өөрийн үндсэн төлөвлөгөөнөөсөө /хичээлийн төлөвлөгөө/ хазайж, зарим нэгэн өөрчлөлт оруулах явдал танд тохиолдов уу?
  2. Хичээл дээр ямар текст, ямар эх сурвалж, материалууд ашиглахаа та хэрхэн шийдсэн бэ?
  3. Хичээлийг өргөжүүлж дэлгэрүүлэхийн тулд та ямар өөрчлөлтүүд оруулсан бэ? Эдгээр өөрчлөлтүүдийг ямар аргаар оруулж, хэрэгжүүлсэн бэ? Энэхүү өөрчлөлтүүд таны хичээлд сайнаар нөлөөлж чадав уу? Хэрэв та энэхүү өөрчлөлтүүдийг хийгээгүй бол хичээл дээр ямар нэгэн нөлөө гарч ирэх байсан уу?
  4. Хичээлийн явцад өөрийн тань ажлын гүйцэтгэл биелэлт хэр зэрэг үр дүнтэй болсон гэж та бодож байна вэ? Яагаад?
  5. Таны хичээлийн давуу тал, үр өгөөж юунд оршиж байна вэ? Энэ хичээлийг илүү сайн, үр дүнтэй болгохын тулд та юу хийх вэ?
  6. Үнэмлэх олгогчийн боловсруулсан бусад асуултууд байж болно. /шаардлагатай тохиолдолд/

Дараа нь Үнэмлэх олгогч, аль нэг тодорхойгүй байгаа эсвэл огт хангагдаагүй байгаа стандартуудын талаар нэмэлт асуултууд асуух хэрэгтэй.

Үнэмлэх авахад бэлтгэхийн тулд тухайн багшид нэмэлт ажил шаардлагатай болсон тохиолдолд сертификат олгогч, ойлгомжтой, тодорхой, хоёрдмол санаагүй зөвлөгөө өгч, хэрэгтэй мэдээллээр хангаж, шаардагдах өөрчлөлтүүдийг хийхэд нь тусалж, дэмжиж, удирдах хэрэгтэй. Хэрэв боломжтой бол Үнэмлэх олгогч нь тухайн багшид зориулсан хөгжүүлж боловсруулах төлөвлөгөөг гаргаж болно.


БСХТ багш нарт тавигдах стандартууд

Сурах орчны уур амьсгал:

Стандарт А: Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн багш нар нь шавь төвтэй сургалтыг зохион байгуулж сурагч нэг бүрийг хувийн хүнийх нь үүднээс дүгнэж чаддаг байх хэрэгтэй.

БСХТ-ийн багш нар нь:

1. Суралцагсад өөрсдийн санаа бодлыг илэрхийлэх явдлыг урамшуулан зоригжуулах, үзэл бодлыг нь дэмжих
2. Суралцагсдад шинэ үзэл бодол, мэдлэг чадварыг туршин үзэх боломжийг олгох
3. Багш сурагчдын дунд харилцан итгэлцсэн, зөвшилцсөн, хүндэтгэсэн уур амьсгалыг бий болгож, тэдний хамтын үйл ажиллагааг дэмжиж урамшуулах
4. Суралцагсдад харилцан үзэл бодлоо солилцох боломжийг олгож, тэдний үзэл бодлыг дэмжих арга замыг эрж хайх
5. Суралцагсдад сэдэв болон бусад материалуудад аман тайлбар хийх нөхцөлийг бүрдүүлж өгөх, дэмжиж урамшуулах
6. Бүх суралцагсдыг багтаасан, идэвхтэй оролцуулсан сурах орчинг бүрдүүлэх

Стандарт В: БСХТ-ийн багш нарын бүрдүүлсэн сургалтын орчин нь тухайн хичээлийн нөхцөл байдалд тохирсон сургалтын зарчим, сурах үйл ажиллагаа, сургах арга стратеги, бүлгийн зохион байгуулалт хийхэд чиглэгдсэн байх ёстой.

БСХТ-ийн багш нар нь:

1. Хичээлийн онцлог, хэрэгцээний дагуу анги танхимыг зохион байгуулах, суралцагсдыг баг, бүлгийн зохион байгуулалтанд оруулж, идэвхтэй, хамтын ажиллагааг хангах
2. Сурагчдын ажлын амжилтыг байнга дэлгэн үзүүлж байх, /ханын үзэсгэлэн/ тэдгээрийг сурах орчиндоо оруулж ашиглах
3. Сурах орчин, сургалтын материал болон бусад эх сурвалжуудын талаар суралцагсадтай хамтран хяналт тавьж, санал бодлоо солилцох.

Сургалт, сургалтыг төлөвлөх нь:

Стандарт С: БСХТ-ийн багш нар нь идэвхтэй сурах үйл ажиллагаа, бүтээлч сэтгэлгээг шаардсан сургалтыг зохион байгуулж чаддаг байх хэрэгтэй.

БСХТ-ийн багш нь:

1. Сэргээн санах, утга санааг ойлгуулах, бататгах аргачлал дээр үндэслэн хичээлүүдийг зохион байгуулах
2. Идэвхтэй оролцоо, бүтээлч сэтгэлгээ шаардсан сурах, сургах арга стратегийг ашиглан сургалтын хөтөлбөрийг шаардагдах түвшинд хүртэл заах
3. Сурах хамтын арга стратегийг хичээл дээр ашиглах
4. Суралцагсдын хариу үйлдэл, эрэлт хэрэгцээнд тохируулан сургалтыг зохион байгуулах
5. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга стратегийг ашиглан, суралцагсдын сонирхлыг төрүүлэх, урамшуулан дэмжих ?????? сургалтын зорилгодоо хүрэх
6. Тухайн үзэл санааг тодруулах, судлан шинжлэх зорилгоор унших, бичих үйл ажиллагааг зохион байгуулах
7. Сурах бичгийг сургалтын нэмэлт материалуудаар баяжуулан, сургалтын хөтөлбөрийг суралцагсдад ойр дөт, ойлгомжтой сонирхолтой болгох
8. Хичээлээс гадуур сурах үйл ажиллагааг өргөжүүлэх, эдгээр үйл ажиллагааг боловсруулан төлөвлөхдөө янз бүрийн эх сурвалжуудыг ашиглах, судлах

Стандарт D: БСХТ-ийн багш нар суралцагсдын санаа бодлыг тодруулах, сэтгэхүйг дээд түвшинд хөгжүүлэх зорилготой ухаалаг асуултуудыг ашиглаж чаддаг байх хэрэгтэй.

БСХТ багш нар:

1. Суралцагсдын үзэл бодол, сэтгэгдэл, заавар зөвлөгөөг сонсохын тулд нээлттэй болон дээд түвшний асуултуудыг тавих
2. Багш, суралцагсдын хариултыг таслалгүй гүйцэд хариулуулахын тулд тохирох хугацаа, боломжийг олгох
3. Суралцагсдыг урамшуулан дэмжиж дээд түвшний асуултуудыг асуух уур амьсгалыг хичээл дээр бий болгох,
4. Идэвхтэй сонсох үйл ажиллагаанд суралцагсдын хамт оролцох.

Суралцагсдын үйл ажиллагааг дүгнлэлт өгөх

Стандарт Е: БСХТ багш нар, тэдний сургах үйл ажиллагаа эх, үнэний үр дүнг илтгэх, суралцагсдын амжилт ололтыг илтгэх гол үзүүлэлт болох үнэлгээ, дүгнэлтийг хийж чаддаг байх хэрэгтэй юм.

БСХТ-ийн багш нар:

1. Бодитой, шударга, үр бүтээлтэй, тодорхой арга барил, стратегийг ашиглах
2. Сурах үйл ажиллагааны явц үр дүнг үнэлж дүгнэх
3. Мэдлэг дадал чадвар, ойлголт, харьцаа хандлагыг үнэлэхийн тулд олон талт арга барилуудыг ашиглах
4. Суралцагсдын өөрийн үнэлгээ, хамтын үнэлгээг урамшуулан дэмжих үйл ажиллагаа явуулах
5. Сурагчдын үнэлгээ дүгнэлт, зөвлөмж санамж зэргийг харгалзан үзэж сургалтаа зохион байгуулах
6. Үнэлгээний шалгууруудыг суралцагсдад танилцуулах, эдгээр шалгууруудыг боловсронгуй болгохын тулд суралцагсдын санаа бодлыг тусгах

Хувийн болон мэргэжлийн хувьд өсөх дэвжих

Стандарт F: БСХТ-ийн багш нар мэргэжлийн хувьд өөрсдийгөө хянаж, шинэчлэн боловсруулж, хөгжүүлж байх хэрэгтэй.

БСХТ-ийн багш нар:

1. Сурагч болон хамтран ажиллагчиддаа үлгэр жишээ бүтээлч сэтгэгч байх.
2. Сургах үйл ажиллагаагаа харуулах, ангийн уур амьсгалыг сайжруулахын тулд суралцагсдын дүгнэлтийг бүрэн дайчлах
3. Мэдлэг чадвар, арга туршлага, хандлага зэргээ эргэцүүлэн бичих замаар өөртөө үнэлгээ өгч өөрсдийн заах арга барилдаа дүн шинжилгээ хийх
4. Хамтран ажиллагчидаа хичээлдээ тогтмол урьж суулган санаа бодлыг нь сонсох зэргээр хамтын үнэлгээг хийх
5. Мэргэжлийн чадавхаа бүрэн ашиглах, заах арга барилаа сайжруулахын тулд хувийн төлөвлөгөө гаргах
6. Хамтран ажиллагчдаа халамжлан, санал бодлоо солилцох, тэдэнтэй хамтран сургалтын материал, эх сурвалжийг эрж хайх.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

ñàíàë
áè ìýðãýæëèéí ñóðãóóëüä áàãøèëäàã.ÁÑÕÒ-èéí áàãøèéí øàëãàðóóëàëòàíä îðæ ¿íýìëýõòýé áîëú¸ ãýâýë áîëîõóó

  8 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?