НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 01 сарын 19 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5691950
Зочин: 1
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Эрvvл мэндийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох асуудалд
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-09-13

С. Дуламсvрэн, Г. Цэцэгдарь, Д. Жаргалсайхан, Б.Булганчимэг (Эрvvл Мэндийн Яам, Эрvvл Мэндийн Хөгжлийн Yндэсний Төв)

Тулгамдсан асуудал:

1997 онд ДЭМБ, ЭМЯ, ЭМХҮТ-өөс явуулсан судлагаагаар хот, хөдөөгийн 2040 өсвөр үеийнхний 78 хувь нь эрүүл мэндийн талаар хангалттай мэдлэггүй гэсэн дүгнэлт гарсан юм Эх нялхсын эрдэм шинжилгээний төвөөс 1992-1995 онд хийсэн судалгаагаар өсвөр насны 1000 хүүхдэд ногдох өвчлөл 743 байсан бөгөөд бие бялдрын хөгжлийн хувьд сурагчдын 60-70 хувь нь биеийн гальбир, тулгуур эрхтний өөрчлөлттэй байсан байна.. Эдгээрээс үндэслэн 1998 онд ЭМНХЯ, Гэгээрлийн сайдын 65/42 тоот хамтарсан тушаал гарч ЕБС-ийн сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын агуулга, хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулсан бөгөөд 1998 оны Гэгээрлийн сайдын 100-р тушаалаар “Нийтээрээ заавал судлах” хичээлд ЭРҮҮЛ МЭНД хичээлийг анги тус бүрд 12, нийт 120 цаг оруулж байх журам батлагдсан байна. Эрүүл мэндийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн зорилго нь сурагчдад эрүүл аж төрөх мэдлэг дадлага хандлага эзэмшүүлж эрүүл зан үйлийг хэвшүүлэхэд чиглэнэ.

Хичээлийн агуулга нь ариун цэвэр эрүүл ахуй, халдварт өвчнөөс сэргийлэх тухай, нөхөн үржихүйн эрүүл мэнд, хорт зуршлаас өөрийгөө хамгаалах тухай, хоол тэжээлийн хэрэглээний соёл, сэтгэцийн эрүүл мэнд, амны хөндийн эрүүл мэнд, эмнэлэгийн анхны тусламж, аж төрөх ёс зэрэг сэдвүүдээс бүрдэнэ.

Сургалтын арга нь асуудал дэвшүүлэн харилцан мэтгэлцэх, хичээлийн үзүүлэн, зурагт хуудасны тусламжтайгаар шинэ мэдлэг өгөх, бүлгээр ярилцах, танилцуулга хийх, асуулт хариултын хэлбэрээр сурагчдын олж авсан мэдлэгийг шалгах зэрэг болно.

Сургалтын үнэлгээ нь оролцогчдоор дүгнүүлэх, сургалтын өмнө ба хойно авах сонжуурын дүн, гүйцэтгэлийн үнэлгээ зэргээс бүрдэнэ.

1998-1999 оны хичээлийн жилийн сургалтын төлөвлөгөөнд эрүүл мэндийн хичээл шинээр орж байгаатай холбогдуулан 2000 онд Соросын сангийн тусламжтайгаар ЭМХҮТ-өөс Ерөнхий боловсролын сургуулиудын эрүүл мэндийн сургалтын хэрэгцээг тогтоох зорилгоор багш нарын хандлагын түвшинг судласан юм.

Судлагааны аргачлал:

Судлагаанд санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгосон 130 багш хамрагдсан бөгөөд асуумж судлагааны аргаар цуглуулсан мэдээллийг EPI INFO программаар боловсруулсан болно.

Судлагааны үр дүн:

Судалгаанд 16 аймаг, УБ хотоос нийт 130 багш оролцсон бөгөөд судалгаанд оролцогсдын 26.9% нь 20-30 насны, 34.6% 31-40 насны 26.9 % нь 41-50 насны, 11.5% нь 51-ээс дээш насны хүмүүс байлаа. Мөн 8.5%-ийг эрэгтэй, 91.6%-ийг эмэгтэй багш нар эзэлж байна.

Судалгаанд оролцсон багш нарын 21.8% нь хими биологийн, 27.7% нь биологийн, 22.7% нь бага ангийн багш, 12.6% нь эмч нар, 9.2% нь химийн, 5.9% нь бусад мэргэжлийн багш нар байна. Эндээс харахад эрүүл мэндийн хичээлийг хими биологи, биологи, анги даасан багш нар илүү заадаг нь харагдлаа.

Судалгаанд оролцсон багш нар 100% гарын авлагаар, 40.8% зөвлөмжөөр, 23.1% санамжаар, 6.9% нь кабинетаар хангагдсан байна.

Эндээс үзэхэд тэдэнд хичээл заахад 29.2%-д нь мэдлэг дутдаг, 33.1% нь мэргэжлийн бус, 46.1% нь зөвлөмж материал дутмаг, 56.1% нь эрүүл мэндийн хичээл заах орчин бүрдээгүй гэж үзсэн байна.

Эрvvл мэндийн хичээл заахад багш нарт тохиолддог бэрхшээл

Сурагчид эрүүл мэндийн хичээл заахад хир сонирхолтой оролцдог талаархи асуултанд 83.6% нь сонирхолтой, 12.5% нь дунд зэрэг, 3.9% нь сонирхолгүй оролцдог гэж багш нар хариулсан байна.

Заахад хамгийн сонирхолтой байсан хичээлүүд:

  • Амны хөндийн эрүүл мэнд 30%
  • Эрүүл ахуй, ариун цэвэр 20.8%
  • Хоол тэжээл 11.5%
  • Бүх сэдэв 12%
  • Нөхөн үржихүйн эрүүл мэнд 10%
  • Хорт зуршил 6.1%- Халдварт өвчин 3.8%

Заахад хамгийн хэцvv байсан сэдвvvд:

  • Байхгүй 7.7%
  • Нөхөн үржихүйн эрүүл мэнд 56.9%
  • Хорт зуршил 10.8%
  • Халдварт өвчин 10.8%

Эрүүл мэндийн хичээлийг эмч багш хамтарч заах нь зүйтэй гэж 43.8%, биологийн багш гэж 28.9%, эмч нар 14.1%, анги даасан багш 5.5%, ямар ч мэргэжлийн багш гэж 7.8% нь үзсэн байна.

Цаашид эрүүл мэндийн хичээлийг боловсронгуй болгохын тулд:

  • Хичээлийн агуулгыг боловсронгуй болгох 44.6%
  • Гарын авлага, материалаар хангах
  • 23.1%Сургагч багш бэлтгэх 10%
  • Цагийг нэмэгдүүлдэх 8.5%
  • Орчинг бүрдүүлэх 6.1% шаардлагатай гэж үзэж байна.

Дvгнэлт:

  1. Судлагааны үр дүнгээс үзвэл материаллаг баазын хувьд цаашид гарын авлага, санамж олшруулж тараах, сургуулиудад эрүүл мэндийн танхим байгуулах шаардлага байна.
  2. Багш нар эрүүл мэндийн хичээл заах орчин бүрдээгүй, мэргэжлийн бус учраас мэдлэг дутагддаг, гарын авлага, санамж хүрэлцээгүй гэсэн гол бэрхшээлүүд дурьдаж байгаа нь багш нарын дунд эрүүл мэндийн сургагч багш бэлтгэх сургалт явуулах, багш бэлтгэдэг сургуулиудын сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн боловсрол олгох кредит цаг тусгах хэрэгцээ байгааг нотоллоо.
  3. Багш нарын 44.6 хувь нь энэ хичээлийг боловсронгуй болгох, 8.5 хувь нь цагийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж хариулсан нь эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгохоос гадна энэ хичээлийг цаашид явуулах хэрэгцээ өндөр байгааг харуулж байна.
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  1 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?