НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 01 сарын 16 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5685532
Зочин: 11
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Прагматик сургалтын хөгжлийн стратеги
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-09-13
Н.Нэргvй [1], У.Доёд [2], Ц.Мягмар[1]
[1]Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам
[2] МУИС. Математик, электроникийн сургууль

Abstract:
This article discusses the issues of pragmatic educational development. We describe the pragmatic educational development as a continued process based on the 20th century Mongolian state policy, its objectives, particularly social system reform on developing academic and pragmatic aspects of education and strategic objectives that have been proposed since 1990 in the action plans of the Mongolian Government to develop a new educational system.
This new pragmatism-constructive pragmatism is considered as philosophy of renovating national curriculum of primary and secondary education as well as educational technology. This concept is based on the following categories occurring simultaneously: (i) the basic principle of pragmatism, which is determined as scientific achievements or new ideas that define production technology and methodology reform of activities, and its defined obligations in social life and educational activities, (ii) a new paradigm emerged in the development trend and global educology of the new century, (iii) and compound changes occurred in the Mongolian social and educational systems.We also briefly mention pragmatic educational development trend and recommend a version of pragmatic education that might be suitable for Mongolian context. Finally, we discuss the main objective of education to provide a quality service – supply for meeting new demands of our people to acquire knowledge and skills for the betterment of life and to become efficient citizens with genuine skills along with strategic objectives to pragmatise education and methods to implement pragmatism.

Key words:
Education reform; change in philosophy of education; constructive pragmatism; paradox; curriculum development; educational technology; policy, strategy and implementation of pragmatic education

Сургалтын хөгжлийн парадокс нь юу вэ?

Хүн төрөлхтний хөгжлийн явцад амьдралаас тодорхой зорилго, агуулга, үүрэг зориулалт бүхий боловсрол, сургалт гэсэн өвөрмөц үйл ажиллагаа салбарлан үүсч, нийгмийн том институт болтлоо бие даан хөгжихдөө хөгжлийн олон үе шат, төрөл хувилбарыг дамжин өнөөг хүрсэн. Хөгжлийн явцдаа сургалт нь хүн төрөлхтнйи болон өөрийн ард түмний бүтээж бий болгосон соёлыг эзэмших, эдлэх, хөгжүүлэх ур ухааныг өсвөр, залуу үедээ өвлүүлэн дамжуулах өвөрмөц үйл ажиллагааны мөн чанарыг илэрхийлж, энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх нийгмийн хэрэглүүр болох зохион байгуулалтын аргын бүхэл бүтэн тогтолцоо болтлоо төлөвшсөн. Сургалтыг ямар төвшинд, аль талаас нь харж тодорхойлохоос хамаарч агуулгыг нь олон утгаар тайлбарлаж болдог. Гэвч түүний олон агуулгаар танигдахын учир шалтгаан, түүний хөгжлийн хөдөлгөгч хүч бол байдаг зүйл бол сургалтын парадоксууд бөгөөд тэдгээрээс хамгийн гол нь сургалтын агуулгын академик болон прагматик талуудын парадокс гэж үзэж болно. Бие биеэ нөхцөлдүүлсэн харилцан эсрэг энэ хоёр талгүйгээр сургалт гэж байж болохгүй бөгөөд харин тухайн нийгэм-түүхэн нөхцлийн шаардлагын дагуу аль талд нь түлхүү анхаарч байгаагаас, түүнчлэн ач холбогдол өгч буй тэр талаа хөгжүүлэхдээ академик ба прагматик талуудынх нь харилцан шүтэлцээний нэгдэлд үү?, аль эсвэл, салангид байдлаар нь авч үзэж байна уу гэдэг арга судлалын зарчмаас, энэ зарчмаа хэрэгжүүлэх арга замаас хамаарч сургалтын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн шийдлийн олон хувилбаруудтай байдаг.

Монгол улс сургалтын тасралтгүй хөгжлийг хангах зорилгоор энэ суурь парадоксийн асуудлыг төр засгийн анхаарлын төвд ямагт байлгаж, сургалтын хөгжлийн стратегийг тодорхойлсон шийдвэрүүд гарган хэрэгжүүлж иржээ [1]. Тухайлбал:

  • “Сургууль, амьдралын холбоог бэхжүүлэх, ардын боловсролын системийг цаашид хөгжүүлэх тухай хууль” баталснаар сургуулиуд ерөнхий боловсрол, хөдөлмөр, политехникийн 8,10 жилийн сургуулиуд болон хөгжсөн байна (БНМАУ-ын Ардын Их Хурлын 1963 оны 2 сарын 09-ны өдрийн тогтоол).
  • “ЕБС-ийн системийг цаашид хөгжүүлж сургалтын чанарыг дээшлүүлэх арга хэмжээний тухай” тогтоол гарснаар 1972-1973 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын (3+5+2) гэсэн шинэ системд шилжин төрөл бүрийн хичээлээр судлах зүйлийн агуулгын уялдаа холбоог сайжруулах, шинжлэх ухааны төвшинг дээшлүүлэх зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж иржээ (МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1971 оны 215/250 дугаар хамтарсан тогтоол).
  • “БНМАУ-ын ардын боловсролын хууль”-ийг баталсан байна. Энэ хууль нь иргэдийн ашиг, сонирхол, социалист нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөдөлмөрчдийн ерөнхий боловсролын төвшинг байнга дээшлүүлж, улс ардын аж ахуй, соёлын бүхий л салбарыг өндөр мэргэжилтэй ажилчин, малчин, мэргэжилтнээр аль болох дүүрэн хангах зорилгоор ардын боловсролын салбар дахь нийгмийн харилцааг зохицуулж байв (БНМАУ-ын Ардын Их Хурлын 1982 оны 12 сарын 09-ны өдрийн тогтоол).
    Эдгээр шийдвэрээс харахад Монгол улсын төр засгаас сургалтын академик болон прагматик аль аль талыг нь хөгжүүлэх бодлого баримтлан, тодорхой стратегүүд хэрэгжүүлж ирсэн байна. Энэ бодлогын үрээр Монголын боловсролын хөгжилд тодорхой ахицууд гарсаныг нотлох нэг жишээ бол манай ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн хүүхдүүд хэлний бэлтгэлийг эс тооцвол, гадаад улсуудын их сургууль, коллежид элсэх шалгалт болон олон улсын зарим олимпиадад чамлахааргүй дүн үзүүлдэг явдал юм.

Дээр дурьдсан шийдвэрүүдээс харахад сургалтыг амьдрал үйлдвэрлэлтэй холбох, политехник боловсрол эзэмшүүлэх, шинжлэх ухааны төвшинг дээшлүүлэх зорилтын хүрээнд суралагчдыг эзэмшсэн мэдлэгээ ажил, амьдралын асуудлаа шийдвэрлэхэд хэрэглэдэг болгох, өөрөөр хэлбэл, сургалтыг прагматчилах зорилтыг байнга тавьсаар ирсэн. Нийгмийн тогтолцооны шинэчлэлтэй холбоотойгоор 1990 оноос эхлэн Монгол улсын Засгийн газруудын үйл ажиллагааны хөтөлбөрт сургалтын тогтолцоог шинэчлэх тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн.

Тухайлбал:

  • Сургалтын агуулга, арга хэлбэрийг хувь хүний авъяас сонирхол, нийгмийн хэрэгцээнд нийцүүлж өөрчлөн шинэчлэх дэс дараатай арга хэмжээ авах
  • Боловсролын агуулгын хэрэгжилтийн төвшинд тавих мэргэжлийн хяналтын үр нөлөөг өндөржүүлэх
  • Багш нарыг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, тэдний ажиллаж амьдрах нөхцлийг сайжрулах, сургуулиудыг бэхжүүлэх арга хэмжээ авах [2]
  • Бүх төвшний боловсролын стандарт боловсруулж мөрдүүлэх
  • Олон хувилбартай сурах бичгээр хангах оновчтой тогтолцоо бий болгох
  • Сургалтын агуулга, арга зүйг академик шинжээс онол, практик хосолсон сургалтын шинэ төлөвт шилжүүлэн шавь төвтэй сургалтыг дэмжих
  • Хөндлөнгийн хяналтын болон үнэлгээний шинэ тогтолцоо бий болгох [3]
  • Ерөнхий боловсролын сургуулиудыг компъютержүүлж, интернетийн сүлжээнд холбох
  • Боловсролын агуулгын суралцагчдыг ажилд сургах, амьдралд бэлтгэх, өөрийн орны уламжлалт болон орчин үеийн үйлдвэрлэлийн үндсийг эзэмших чиглэлээр шинэчлэх
  • Орчны стандартыг батлан мөрдүүлэх
  • Чанарын үнэлгээний тогтолцоог төлөвшүүлэх
  • Сурах бичгийн хангамжийн механизмыг боловсронгуй болгох
  • Түгээмэл гадаад хэл сурах, ашиглах өндөр шаардлага тавих
  • Багш, боловсролын удирдах ажилтныг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог шинэчлэх [4] зэрэг болно.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд энд хуран цугларсан сонирхолын бүх төлөөлөлийн төлөөлөгчид тухайлбал, боловсролын бүх шатны удирдлагууд, багш, гадаад дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эх, иргэдийн хамтын бүтээлч ажиллагаа онцгой үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Ялангуяа, нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй энэ он жилүүдэд улс орныхоо ирээдүйн төлөө, хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө нийгмийнхээ өөрчлөлт, шинэчлэлийн хурдацтай алхаатай хөл нийлүүлэн явахын төлөө өөрийгөө хөгжүүлэн өмнөхөөсөө илүү их үүрэг хариуцлага хүлээж, илүү их ачаалалтай, тэвчээртэй, хүчин чармайлт гарган ажиллаж байгаа багш нартаа онцгой талархал илэрхийлж байна.

Хүн төрөлхтөний шинэ зуун дахь хөгжлийн чиг хандлага, дэлхийн боловсрол судлалд гарч буй шинэ парадигм, Монголын нийгмийн тогтолцоо, боловсролын тогтолцооны давхар давхар өөрчлөлт шинэчлэлийн суурь дэвсгэр дээр бага, дунд боловсролын үндэсний курикурум (сургалтын хөтөлбөр), сургалтын технологийн шинэчлэлийн философийг тодорхойлох, энэ шинэчлэлийг шинжлэх ухааны үндэстэй эхлүүлж, хэрэгжүүлэх түүхэн үүргийг цаг үе бидэнд оноож байна.

Сургалтын прагматик талыг хөгжүүлэх шийдлийн үндэслэл юунд орших вэ?

Прагматик сургалтыг хөгжүүлэх ерөнхий стратегийг хэрэгжүүлэхдээ сургалтын академик ба прагматик талуудыг бие биеэс нь салангид үзэж, аль нэгийг нь туйлшруулан хэт дөвийлгөх, нөгөөг нь үгүйсгэх, дутуу үнэлэх замаар бус, сургалтын хөгжлийн дотоод хөдөлгөгч хүч болох тэдгээрийн парадоксын нэгдлийн динамикт тулгуурлан шийдвэрлэх нь бусад хувилбаруудаас илүү оновчтой шийдэл байж болно.

Шийдлийн энэ хувилбарыг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц тусгай арга зүй шаардагдана. Ийм арга зүйн нэг нь орчин үеийн шинжлэх ухааны ерөнхий арга судлал болох тогтолцооны хандлага, тогтолцооны шинжилгээний арга юм. Хэрвээ бид тодорхой шинжлэх ухааны арга судлалын зарчимд тулгуурласан өнөөгийн бага, дунд боловсролын болон багш бэлтгэх сургалтын кирриклюмын арга судлалын төвшинг шинжлэх ухааны ерөнхий арга судлалын төвшинд дэвшүүлэн гаргаж чадвал сургалтын академик талыг хөгжүүлэн мэдлэгийн хэрэглээний төвшинг дээшлүүлэх замаар сургалтыг прагматик төлөвт шилжүүлж болно гэсэн таамаглал дэвшүүлж байна.

Сургалтын прагматик талыг хөгжүүлэх нь сургалтын агуулга, арга зүй гэх мэт сургалтын аль нэг элементийг хамрах бус, курикулум (сургалтын хөтөлбөр)-ийн элемент бүр (зорилго, агуулга, хэлбэр, арга, хэрэглэгдэхүүн, үнэлгээ)-ийг хамран түүнийг бүхэлд нь шинэчлэх тогтолцооны өөрчлөлтын асуудал.

Шинжлэх ухааны орчин үеийн ерөнхий арга судлал болох тогтолцооны шинжилгээний арга зүйг курикулумд бүхэлд нь болон элемент бүрийн хувьд хэрэгжүүлэхдээ орчин үеийн боловсрол судлал дахь суралцахуйн сэтгэл судлал, социологи, антропологи, дидактик, менежмент зэрэг шинжлэх ухаанд гарч буй шинэ парадигмын үзэл санаанд тулгуурлах шаардлагатай. Ингэснээр эрин үеийнхээ бодит нийгэм-түүхэн нөхцлийн шаардлагыг тусгасан, тогтвортой хөгжлийн баталгааг хангасан шинэчлэл болох магадлал дээшилнэ.

Прагматик сургалтыг хөгжvvлэхэд ямар философи, vзэл баримтлал баримтлах вэ?

Хүн төрөлхтөний хөгжлийн тодорхой үед нийтэд хүртээлтэй асуудлууд хуримтлагдаж, тэдгээрийг зайлшгүй шийдвэрлэх хэрэгцээ тулгардаг. Энэ хэрэгцээний үүднээс хуримтлагдсан асуудлуудыг судлаж, шалтгааныг илрүүлэн танин мэдсэний үндсэн дээр шийдвэрлэх асуудлыг цоо шинэ байдлаар тавьж, түүнийг шийдвэрлэх арга замын талаар мэргэжлийн хүмүүсийн боловсруулсан, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны үзэл баримтлалыг парадигм гэж нэрлэдэг [5 ].

Судлаач 000000000“Үнэн ба прагматик сургалтын онол” гэсэн өгүүлэлдээ [6] “Бидний өмнө байгаа бодит зүйл алга болж хувирдаг ч түүний үнэн гэсэн утга агуулга нь алга болж алдагддаггүй. Иймээс хүний зөн билэг дэхь үнэн нь суралцахуй ба жинхэнэ үнэний хоорондын холбоог үгүйсгэдэггүй. Хүн төрөлхтний мэдлэг туршлага хуримтлуулсан энэ зүй тогтолыг илрүүлээгүй бол прагматизм байхгүй байх байсан.” гэж бичжээ. Олон философичид прагматизм бол суралцахуй болон үнэний холбоонд чиглэсэн гэж үздэг байна. Хэрвээ хүн бүх юмыг сурах ёстой юм бол, хэрвээ мэдлэг нь үнэнд чиглэгддэг юм бол суралцах арга зүй нь бас үнэнд чиглэгдэнэ гэж үзээд суралцахуйд дараахь байдлаар ханддаг.

  • Бидэнд үнэний бодит байдлын талаар хангалттай ойлгоц байна уу? гэсэн асуулт тавьж, дараа нь суралцах арга зүйгээ тэр үнэнтэй нийцүүлэх шаардлагатай ба ингэснээр ямар мэдлэг хэрэгтэйг ойлгож болно.
  • Улмаар хүн хэрхэн яаж суралцдаг талаар бид хэр зэрэг мэдэх вэ? гэсэн асуулт тавихад үнэний тухай бидний таамаглал аяндаа зохион байгуулагддаг бөгөөд суралцах бол үнэн гэдгийг ойлгоно.
  • Суралцахуй үнэн хоёр холбоотой юм бол мэдлэг бол эзэмшиж болох зүйл гэж үзээд шийдлийн хувилбарууд дээр олон урсгал чиглэлүүд мэтгэлцдэг байна.

Шинжлэх ухааны ололт буюу шинэ санаа нь үйлдвэрлэлийн технологи, үйл ажиллагааны арга зүйн шинэчлэлийг тодорхойлдог гэсэн прагматизмын тулгуур зарчим болон түүний нийгмийн амьдрал хийгээд боловсрол, сургалтын үйл ажиллагаанд гүйцэтгэх үүргийг тодруулах үндсэн дээр хүн төрөлхтний шинэ зуун дахь хөгжлийн чиг хандлага, дэлхийн боловсрол судлалд гарч буй шинэ парадигм, Монголын нийгмийн тогтолцоо, боловсролын тогтолцооны давхар давхар өөрчлөлтийн суурь дэвсгэр дээр орчин үеийн прагматизм (конструктив прагматизм)-ыг бага, дунд боловсролын үндэсний курикурум (сургалтын хөтөлбөр) ба сургалтын технологийг шинэчлэх философи гэж үзэж байна.

Хүн нь соёлын болон бодит ахуйн орчинд амьдарч, соёлд суралцан соёлоо бүтээлцэж байдаг. Нийгэм нь соёлыгэзэмшүүлэх, хөгжүүлэх шашин, урлаг, боловсрол, сургууль гэх мэт олон институттай байдаг бөгөөд үүнээс сургууль, боловсролоор дамжуулан эзэмшүүлэх соёлыг кирриклюм гэж ойлгодог.Кирриклюмыг боловсруулах олон арга байх бөгөөд тэдгээрийн философийн зарчим, онолын үзэл баримтлал ч ялгаатай байдаг байна[5]. Тухайлбал, боловсролын онолд тулгуурласан кирриклюм нь нийгмийн хувь хүний загвар, сургалтын төлөвлөгөөнд төвлөрсөн байдаг бол суралцахуйн онолд тулгуурласан кирриклюм нь шинжлэх ухаанд, мэдлэгт, таксномид төвлөрсөн байдаг ажээ. Боловсролын болон суралцахуйн эдгээр онолууд нь ихэвчлэн кумлятив буюу танин мэдэх үйл ажиллагааны явцад бий болсон мэдлэг дээр шинэ мэдлэг тасралтгүй нэмэгдэн хуримтлагдах замаар боловсорсон байдаг.

Харин прагматизм суурилсан кирриклюм нь практиктай холбоотой олон санааг нэгтгэсэн интерпретатив парадигм ба интеракц дээр төвлөрдөг онцлогтой. Интерпредатив парадигм нь хүний зан төрх болон социаль харилцаа нь нээлттэй интеракц гэж үздэг. Интеракц гэдэг нь нэг хүнд бус хүмүүсийн харилцан хамааралд төвлөрнө гэсэн санааг илэрхийдэг байна. Энэ кирриклюм нь амьдралд бүх хүмүүсийн оролцоо зайлшгүй чухал бөгөөд ингэж оролцохдоо бусдын болон өөрийнхөө төлөө хариуцлага хүлээж чадахуйц иргэн болон төлөвших явдал сурч боловсрохын зорилгыг тодорхойлно гэж үздэг үзэл санаанд тулгуурладаг. Үүгээрээ өмнөх кирриклюмуудаас илүү өргөн агуулгыг илэрхийлдэг. Учир нь өмнөх кирриклюмууд болон тэдгээрийн онолын үзэл баримтлал нь хувь хүний мэдлэг, чадварт төвлөрдөг бол парагматизмд суурилсан кирриклюм нь үргэлж бие биеэ ойлгон мэдэрч, бие биеэсээ хамааралтай ажиллаж, амьдарч, хөгжиж байдаг хүнийг асуудлын төвд тавьдаг. Энэ тохиолдолд сургууль, сургалт, хичээлийн үүрэг зориулалт нь өнөөдрийн болон маргаашийн хувийн эрх ашиг (бусдын буюу нийгмийн эрх ашиг)-ийнхаа төлөө хариуцлага хүлээж чадахуйц иргэн [7,8] болж төлөвших үйл явцад нь дэмжих, туслах агуулгатай болон өөрчлөгдөж байна.

Боловсролд гарч буй энэ шинэ парадигм нь зөвхөн эрдэмтэд судлаачдын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл биш бөгөөд Дэлхийн хамтын нийгэмлэг НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага болох ЮНЕСКО түүнийг хүлээн зөвшөөрч, тэндээс гаргасан Делорсын илтгэлд энэ парадигмыг амьдралынхаа туршид суралцах 4 тулгуур багана байдлаар томъёолж, улс орнууд боловсролоо хөгжүүлэхдээ заавал харгалзан үзэх шаардлага болгон зөвлөмжилсөн [9].

Ийнхүү прагматизмд суурилсан киррикилюм нь хүний хөгжлийн асуудалд хандахдаа зөвхөн тухайн хүнд бус, түүний бусадтай нийгэмших харилцан хамааралд нь төвлөрч, хувь хүний хөгжлийг энэ хамаарлаас ургуулан, жам ёсны хөгжлийнх нь тасралтгүй үйл явцад нь авч үзэх цоо шинэ байр сууринаас ханддаг байна.Ингэснээр тухайн хүний төдийгүй бүлэг хүмүүс, байгууллага, улс орон тэрчлэн хүн төрөлхтний эрэмбэ ахисан хөгжил хангагдана, харин боловсрол сургалт нь хүн жам ёсоороо хөгжих энэ үйл явцад дэмжлэг үзүүлэхэд оршино гэж үздэг. Асуудалд шинэ байр сууринаас хандсанаар уг асуудлын алс хэтийн зураг тодорч илүү нээлттэй болдог. Иймд прагматик кирриклюмын шинэ парадигм нь Монголын боловсролыг прагматчилах онолын үзэл баримтлал байна.

Прагматик сургалтыг хөгжvvлэхэд ямар бодлого баримтлах вэ?

Аливаа хөгжлийн талаар баримтлах төрийн бодлого, түүн дотроо прагматик сургалтыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого нь тухайн нийгэм-түүхэн үеийн шинжлэх ухаан, технологийн сүнс болж буй философийн зарчим бүхий арга судлалд тулгуурласан, тухайн үйл явцад шууд болон дам нөлөөлөх олон хүчин зүйлийн нөлөөлийг тооцсон, асуудлыг тогтолцоонд авч үзсэн, өөрчлөлт шинэчлэлийн шийдэл байдаг гэдэгтэй санал нийлэх болов уу гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл, бодлого гэдэг бол шинэ санааг хэрэгжүүлэх шийдэл гэж хэлж болно.

“Сайн санааны үзүүрт шар тос”, “Санаа сайн бол заяа сайн” гэсэн ардын зүйр үг байдаг. Бас хүнд байнга сайн, муу санаа төрж, энэ санаа нь сайн, муу үйлийг төрүүлж, сайн, муу үйл нь сайн муу үрийг тарьдаг гэсэн амьдралын философи ч байдаг. Ийнхүү амьдрал, практикийн төвшинд хэн бүхэнд ойлгомжтой байдаг санаа - үйл - үр гэсэн энэ философи, үнэлгээг нийгмийн төвшинд дэвшүүлэн буулгаж, нийгмийг бүхэлд нь хөгжил хөдөлгөөн талаас нь харвал шинжлэх ухааны шинэ парадигм - шинэ технологи- шинэ соёл гэсэн нийгмийн амьдралын ерөнхий орчлыг илэрхийлж байна. Хөгжлийн үе шат болгонд энэ орчил нь нийгмийн зохион байгуулалтын төвшин (нийгэм, боловсрол, сургалт) бүрд харгалзан эрэлт хэрэгцээ - нийлүүлэлт - бүтээгдэхүүн гэсэн хувилбараар хэрэгжиж байдаг гэж үзэж болно. Хэний, ямар эрэлт хэрэгцээ байх нь тухайн нийгмийн мөн чанар, байгууламжаас, ямар нийлүүлэлтийг яаж хийх нь баримталж буй шинжлэх ухааны парадигм болон хэрэглэж буй технологоос тус тус хамаарна. Бүтээгдэхүүн нь үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн төвшингөөс хамаарч оюуны болон материаллаг баялагын үндсэн хэлбэрээр тухайн нийгэм (боловсролын, сургалтын)-ийн, соёл ба соёлын үнэт зүйлс болж хуримтлагдахын зэрэгцээ эргээд шинэ эрэлт хэрэгцээ, шинэ санааүүсгэн хөгжиж байдаг. Харин нийгмийн амьдралын энэ орчлын гол хөшүүрэг нь тухайн нийгмийн амьдрах арга ухаан болох нийгмийн харилцаа, эдийн засгийн механизмаар тодорхойлогддог.

Нийгмийн амьдралын орчил
Өнөө үеийн бодит нийгэм-түүхэн нөхцөлийн шинэ шаардлагын үүднээс нийгмийн амьдралын орчлын дээрх ерөнхий бүдүүвчийг нарийвчлан прагматик сургалтыг хөгжүүлэх талаар баримтлах бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг тодруулах оролдлого хийсэн юм (1дүгээр хүснэгт).

Прагматик сургалтыг хөгжvvлэх vндэслэл
(1дvгээр хүснэгт)

(1дvгээр хүснэгт)

Нийгмийн зохион байгуулалтын төвшин (боловсролын утгаар) эрэлт хэрэгцээ нийлvvлэлт бvтээгдэхүүн
(соёл)
Шинжлэх ухааны парадигмын өөрчлөлтүйлдвэрлэл, үйл ажиллагааны технологийн шинэчлэл Үйлдвэрлэл, үйл ажиллагаа, технологийн шинэчлэл
Нийгмийн Монгол улсын тогтвортой хөгжлийн баталгааг хангах
Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн зарчмууд
Эдийн засаг, эрх зүйн шинэ харилцаа
  • Хөгжсөн
    дэвшилт уламжлал
  • нийгмийн шинэ
    үнэт зүйлс



Боловсролын
  • Бодит чадвартай
    бүтээлч иргэд(нийгмийн)
  • Иргэд чанартай амьдрах арга хаан
    эзэмших (хувь хүний)


Боловсрол судлалын парадигмын өөрчлөлт
Боловсролын үйлчилгээний технологийн шинэчлэл Боловсрол эзэмших , хөгжих таатай орчин
Сургалтын Сургалтыг прагматчилах Сургалтын парадигмийн өөрчлөлт Сургалтын технологийн шинэчлэл Шинэ киррикюлим

Нийгмийн орчлын шинэ агуулга:
Өнөөгийн даяарчлалын эрин үед Монгол улсын тогтвортой хөгжил, тусгаар тогтнолын найдвартай баталгаа бий болгох үндэстний язгуур эрх ашиг хамгаалахаар зах зээлийн эдийн засгийн механизм бүхий эрх зүйт төртэй, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн тогтолцоог сонгон үүнийгээ Үндсэн хуулиараа баталгаажуулсан билээ. Улс орны тогтвортой хөгжлийн энэ эрэлт хэрэгцээг хангахуйц нийгмийн тогтолцооны төлөвшин хөгжихийн хэрээр ардчилал, хүний жам ёсны эрх, олон ургальч үзэл, хүлээцтэй чанар, хүмүүнлэг ёс, иргэний нийгэм гэх мэт соёлын шинэ үнэт зүйлсийгэрхэмлэн түүнд суралцаж шинэ соёлыг бүтээх болно.

Боловсролын орчлын шинэ агуулга:
Монгол улсын тогтвортой хөгжлийн үндсэн баталгаа нь хүн ардын бүтээх чадавхаар тодорхойлогдоно гэж үзэн боловсролын хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгч, иргэнийхээ боловсролыг чанарыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч байна. Энд, асуудал өмнөхөөс өөрөөр тавигдаж байгааг анхаарч ойлгох ёстой. Урьд нь бид хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхийг эрхэмлэх үүднээс хүнээ сургаж, баялаг бий болгох соёлыг бүтээдэг байсан бол одоо хүнийхээ бүтээх чадавхи (бүтээмж)-ийг эрхэмлэн хүнээ хөгжүүлж, баялагийг бий болгох соёлыг хөгжүүлэх шаардлагатай болж байна. Ингэж асуудалд шинэ байр сууринаас хандвал иргэдийн бүтээх чадавхийг яаж тодорхойлох вэ гэсэн асуулт гарна. Энэ талаар сүүлийн үеийн багш, удирдах ажилтанд зориулсан сургалтуудаар хэлцэгдэж, ном хэвлэлд нийтэлсэн Боловсролын эрхэм зорилгын шинэ томъёололд дурьдсан байгаа [10]. Тэнд боловсролын агуулга нь бодит чадвартай бүтээлч иргэдтэй байх нийгмийн, чанартай амьдрах арга ухаан эзэмших хувь хүний эрэлт хэрэгцээг тус тус тодорхойлох болсныг тэмдэглэсэн. Сургалтыг прагматчилахын утга учир ч үүнд оршиж байгаа билээ. Сургалтыг прагматчилахын зайлшгүй нөхцөл нь иргэний бодит чадвар юугаар тодорхойлогдохыг төсөөлөх явдал юм. Иргэний бодит чадвар нь эрүүл чийрэг байх, оюуны чадамжаа дээшлүүлэх, сэтгэлийн тэнхээтэй байх, харилцааны соёл эзэмших, амьдралаа зөв авч явах арга ухаанд суралцах гэсэн чадвараар тодорхойлогдоно гэж ойлгож болно [11 солонгос]. Сургалтыг прагматчилахын хүрэлцээтэй нөхцөл нь суралцагчийн бүтээлч үйл ажиллагаа бөгөөд бүтээлч чанар нь зөвхөн оролдлогоороо бус аргаа тасралтгүй хөгжүүлэх, сул талаа хайж, засахыг чармайх, ихийг мэдэхдээ бус, мэдэж байгаагаа хэрэглэх зэрэг чадваруудаар тодорхойлогдоно. Дүгнэж хэлэхэд их орлоготой байх нь гол биш харин орлого бий болгох сайн аргатай байх нь гол болж байна.

Боловсролын агуулгаар тодорхойлогдож байгаа энэ шинэ эрэлт хэрэгцээг хангах нийлүүлэлт нь боловсрол судлалын шинэ парадигм [12] , түүнд тулгуурласан боловсролын үйлчилгээний технологийн шинэчлэлээр хэрэгжинэ. Энэ нийлүүлэлтийг чанартай хийснээр бодит чадвартай, бүтээлч иргэн төлөвших сургалтын таатай орчин (үйлийн, сэтгэл зүйн, материаллаг) буюу боловсролын шинэ соёл төлөвших учиртай.

Сургалтын орчлын шинэ агуулга:
Боловсролын эрхэм зорилгод дөхөж, сургалтыг прагматчилахад сургалтын шинэ тогтолцоо бүрдүүлэх стратегүүдийг дэвшүүлж хэрэгжүүлэх эрэлт хэрэгцээ урган гарах бөгөөд энэ илтгэлд стратегийн зорилтуудыг зөвхөн дурьдсан бөгөөд тэдгээрийн агуулга нь тус бүрдээ бие даасан байнгын хэлэлцүүлгийг шаардах юм. Сургалтыг прагматчилах стратегүүд нь сургалт (сургах,суралцах)-ын шинэ парадигмууд, түүнд суурилсан технологийн шинэчлэлээр хэрэгжих бөгөөд энэ нийлүүлэлтийн үр дүнд үндэсний шинэ кирриклюм боловсорч, сургалтын шинэ соёл цэцэглэн шинэ үр ургана.

Стратегийн ямар зорилтууд дэвшvvлэх вэ?

НVБ-ын ЮНЕСКО нь "суралцахуйн" үндсэн тулгуур 4 баганыг

  • "мэдэхийн тулд суралцахуй" (learning to khow)
  • Хийхийн тулд суралцахуй (Learning to do)
  • "Оршин байхын тулд суралцахуй" (learning to be)
  • "Хамтдаа нийгэмшин амьдрахын тулд суралцахуй" (learning to socially live together) гэж томьёолсон].

Бидний хувьд амьдралынхаа туршид тасралтгүй суралцах зарчим бүрэн хэрэгжихгүй байгаагийн үндсэн шалтгаан гэж үзсэн зүйлээ сургалтыг прагматчилах стратегийн зорилт болгон дэвшүүлж, харин амьдрал туршдаа суралцах үндсэн 4 тулгуур баганы холбоо, нэгдлийг үндэсний шинэ кирриклюм хэлбэрээр хүлээж буй үр дүн болгож тодорхойлох нь илүү оновчтой гэж үзэж байна. Кирриклюм буюу сургалтын хөтөлбөрөөр бие даасан салбар хуралдаан болж энэ асуудлыг нарийвчлан хэлэлцэх учраас энд зөвхөн стратегийгзорилтуудыг нэрлэн дурьдлаа. Yvнд:

  • Yндэсний карикулумыг шинэчлэх;
  • Сургалтын технологи, арга зүйг шинэчлэн байнга боловсронгуй болгож байх;
  • Агуулгын стандартыг шинэчлэн сайжруулах;
  • Сургалтын агуулгыг элементарчлах;
  • Дидактик нэгжийг томсгох;Үнэлгээний шинэ тогтолцоонд бүрэн шилжих;
  • Сургалтын материаллаг орчныг байнга сайжруулж байх;
  • Сургалтын менежментийг тасралтгүй хөгжүүлэх зэрэг болно.

Эдгээр стратеги дараах зорилтуудын хэрэгжилтээр дамжуулан хэрэгжүүлнэ:

  • Сургалтын арга судлалын зарчмыг шинжлэх ухааны ерөнхий арга судлалын төвшинд дэвшүүлэх
  • Суралцагчдын нас, сэтгэцийн онцлогт тохируулан тодорхой шинжлэх ухаан болон шинжлэх ухааны ерөнхий арга судлалын төвшинд хичээл хоорондын интеграци хийх
  • Суралцахуйн сэтгэл зүн орчин үеийн парадигмд нийцүүлэх
  • Ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлалаа хөгжүүлэх
  • Нийгмийн тогтолцооны өөрчлөлтийг тусгах (нийгмийн социаль бүтэц, антропологийн өөрчлөлт)
  • Мэдээлэл харилцааны шинэ технологи нэвтрүүлэх
  • Сонирхолын бүлгүүдийн оролцоог бодит болгох
  • Багш бэлтгэх болон мэргэжил дэшлүүлэх тогтолцоог шинэчлэх

Өнөөдөр бид ямар үйл ажиллагаанд анхааралаа төвлөрүүлэх вэ?

Сургалтыг прагматик болгон өөрчлөн шинэчлэж, цаашид улам боловсронгуй болгох энэ өргөн цар хүрээтэй бүхэл бүтэн тогтолцооны шинжтэй өөрчлөлтийн үйл явцыг удирдан зохицуулахад өөрчлөлтийн менежментийн мэдлэг, ур чадвар шаардагдах нь мэдээж. Байнгын хяналт–шинжилгээ, үнэлгээний дүнд бид юу хийсэн бэ?, одоо хаана явна вэ?, цаашид юуг хийх вэ гэдэгээ сайн мэдэж, мэдэрч байх нь шинэчлэлийг үр дүнтэй гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой. Боловсрол эзэмших үйл явц дахь чанарын хувиргалт болох өөрчлөлт нь шинэчлэлийн тухай мэдлэгтэй болох, судалгаа шинжилгээ, туршилт явуулах, шилжилтийг хэрэгжүүлэх, шинэ тогтолцоо төлөвших гэсэн үе шатуудыг дамждаг гэж үздэг бөгөөд үе шат бүр өөрийн гэх тусгай асуудлаа шийддэг. Монгол улсын бага, дунд боловсролын үндэсний кирриклюмын өөрчлөлт ямар шатандаа явааг илрүүлэхэд энэ бага хурал чухал үүрэг гүйцэтгэх нь лавтай.

Бид өнгөрсөн хугацаанд бага, дунд боловсролын агуулгын стандартыг анх удаа норматив баримт бичиг байдлаар боловсруулан мөрдөх, агуулгын 40 гаруй хувийг сургууль, багш нарын мэдэлд шилжүүлэх, сургалтын шинэ арга зүйг турших, нэвтрүүлэх, сурах бичгийн хэвлэн нийтлэлийн шинэ тогтолцоог бүрдүүлэх, үнэлгээий шинэ тогтолцоонд шилжих, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх тогтолцоог шинэчлэх зэрэг өөрчлөлтийг хугацаа алдалгүй, цогц шинжтэй эхлэж чадсан. Үүний дүнд нийгмийн хэмжээнд боловсролд хандах хандлага өөрчлөгдөж, боловсролын үнэлэмж дээшилсэн. Энд багш нарын идэвхи чармайлт асар их үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Одоо бид бүхэл бүтэн тогтолцооны цар хүрээнд эхэлсэн энэхүү шинэчлэлийнхээ нааштай үр дүнг бататган, сул талуудаа сургамж болгон, сургалтыг прагматчилах шинэ парадигм, шинэ философид тулгуурлан энэ шинэчлэлээ эрэмбэ ахиулан гүнзгийрүүлэх шаардлага байна. Энэ зорилгоор бид 2001 онд Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын шийдвэрээр боловсролын олон байгууллагын төлөөлөл бүхий 40-130 хүний бүрэлдэхүүнтэй үндсний комиссууд байгуулан Бага, дунд боловсролын агуулгын болон орчны стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг хамтын үйлээр суралцах судалгааны төсөл (action learning projects)-ийн хэлбэрэр уялдуулан гүйцэтгэж байна. Энэ үйл ажиллагаа маань прагматик сургалтыг прагматчилахад шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд үндсний шинэ кирриклюмын суурь болох учиртай. Иймд бид дээрх стандартуудаа шинэчлэн боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх нөхцлийг тодорхойлохдоо Дэлхийн хамтын нийгэмлэгээс зөвлөмжилсөн амьдрал туршдаа суралцахуйн 4 баганад суурилах бодлого баримталж байгаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэхдээ Монголын гэсэн өөрийн шийдлийг хайж байгаа юм [12].

Суралцагчид "хангалттай өргөн ерөнхий мэдлэг" эзэмших, мөн үүний чацуу "зарим сонгосон цөөн хичээлээр гүнзгийрүүлж суралцсан мэдлэгээрээ сонирхсон ажил үйлээ чанартай гүйцэтгэх" боломжтой болох гэсэн парадокс шинжтэй хоёр стратегийн шинжтэй зарчим бол "мэдэхийн тулд суралцахуйн" (learning to khow) үндэс гэж үзэж байна. Хөгжлийн механизмыг өөртөө агуулсан парадоксын энэ хоёр зарчмыг хэрэгжүүлэхдээ шинжлэх ухааны ерөнхий арга судлал (тогтолцооны шинжилгээний арга гэх мэт) болон тодорхой шинжлэх ухааны арга судлалын үндсэн зарчмуудын нэгдлийг хангах замаар системтэй (декларатив, процедурал) мэдлэгийг эзэмшүүлэн, түүний хэрэглээний төвшинг дээшлүүлж болох юм.

Боловсролын энэхүү "мэдэхийн тулд суралцахуйн" үндэс зарчмыг хэрэгжүүлэхийн тулд сургалтын хөтөлбөрт:

  • Байгаль орчны тухай шинжлэх ухааны зарим суурь мэдлэгийн үндэс
  • Нийгмийн тухай шинжлэх ухааны суурь мэдлэгийн үндэс
  • Орчин үеийн техник, технологийн суурь мэдлэг
  • Түгээмэл гадаад хэлний зохих төвшний мэдлэг
  • Хүний болон өөрийнхөө хөгжлийн тухай мэдлэг
  • Хүмүүсийн харилцааны тухай мэдлэг
  • Өөрийн гэр бүл, орон нутаг, улс, дэлхийн түүхийн тухай мэдлэг
  • Бусад улс үндэстний онцлог, ёс заншил, соёлын тухай мэдлэг
  • Өөртөө үйлчлэх болон ахуйн үйлийн тухай мэдлэг
  • Эрүүл мэндээ хамгаалах, эрүүл аж төрөх мэдлэг
  • Нөхөн үржихүйн болон гэр бүлийн амьдралын зохих төвшний мэдлэг
  • Гэр бүлийнхээ болон амьдрал ахуйгаа хөтлөх арга ухааны мэдлэг зэрэг ойлголт, мэдлэгийг эзэмших нөхцлийг бүрдүүлэх шаардлага тавина.

Сургалтын арга зүйн хувьд нэвтрүүлэхээр дэвшүүлж байгаа дэрх таамаглалыг нотлож хэрэгжүүлсний дүнд тухайн суралцагч зөвхөн тодорхой нэг ажлын байрны чиг үүргийг гүйцэтгэх төдийгүй, олон төрлийн ажил мэргэжлийн байнга хувьсан өөрчлөгдөх олон нөхцөл байдалд шилжиж зохицон ажиллах чадвар эзэмших болно. Мөн тухайн ажлын байран дээрээ идэвхтэй, санаачилгатай, чанартай үр бүтээлтэй ажиллахын тулд бусадтай харилцан ойлголцон хамтран ажиллах, шинэ үзэл санаа гаргах, тэднээс байнга суралцах шаардлагатай. Иймд багаар ажиллах арга барилд суралцах, энэ арга барилаа дадал хэвшил болгох таатай орчин нөхцлийг сургалтаар бий болгох стратеги баримтална. Боловсролын энэхүү "хийж гүйцэтгэхийн тулд суралцахуйн" (learning to do) үндэс зарчмыг хэрэгжүүлэхийн тулд сургалтын хөтөлбөрт:

  • Бие даан суралцах чадвар
  • Байгал, нийгмийн юмс үзэгдлийг зохих төвшинд тайлбарлах чадвар
  • Юмс, үзэгдлийн шалтгаан, үр дагаварыг илрүүлэх чадвар
  • Асуудлаа бие даан болон бусдын дэмжлэгтэйгээр шийдвэрлэх чадвар
  • Хүмүүстэй хамтран ажиллах чадвар
  • Гэр ахуйн ажил гүйцэтгэх туршлага, чадвар
  • Түгээмэл ажил үйлийг гүйцэтгэх туршлага, чадвар
  • Мэргэжлийн чиг баримжаа, бизнес эрхлэн явуулах анхан шатны мэдлэг, туршлага
  • Өөрийн болон бусдын хөдөлмөрийг хүндэтгэх үзэл
  • Өөртөө үйлчлэх, биеэ авч явах чадвар
  • Эрүүл мэндээ хамгаалах, хөгжүүлэх чадвар зэргийг эзэмшүүлэх сургалтын агуулга, арга, хэлбэр, хэрэглэгдэхүүн, үнэлгээний тогтолцоо боловсруулан хэрэгжүүлнэ.

Суралцагч нь оюун ухааны чадамж, сэтгэл хөдлөлийн байдал, гоо зүйн мэдрэмж, сэтгэл санааны хөгжил, өөрийгөө илрүүлэх чадвар зэрэг өөрийнхөө дотоод хөгжлийн шинжээрээ хэзээ ч давтагдашгүй ялгаатай социаль объектууд байдаг. Хамтран суралцаж, ажиллаж нийгэмших явцад тэдний социаль шинжүүд илэрдэг төдийгүй, хөгждөг. Иймээс суралцагч бүрийг болон тэдний сонирхолын бүлгүүдийг идэвхитэй, байнга хөгжиж буй социаль субъектууд байлгах чиглэлээр сургалтын зохион байгуулалт, хэлбэр, аргыг шинэчлэх нь сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх нэг гол чиглэл гэж үзэж байна. Үүний тулд бүлгээр ажлуулах, жижиг төсөл хэрэгжүүлэх, багаар асуудал шийдвэрлүүлэх судалгаа шинжилгээний ажил гүйцэтгүүлэх, аялал хийх зэрэг сургалтын шинэ хэлбэрүүдийг албан сургалтанд нэтрүүлэх зорилт тавьж байгаа ба эдгээр шинэ хэлбэр нь сургалтын арга зүйн болон сургалтын менежментийн өөрчлөлтийг шаардаж байна.

Боловсролын энэхүү "оршин байхын тулд суралцахуйн" үндэс зарчмыг хэрэгжүүлэхийн тулд сургалтын хөтөлбөрт:

  • Эх хэлээрээ утга төгөлдөр найруулж бичих, ярих чадвар
  • Юмс, үзэгдлийн сайхан муухай, чанар чансааг ялгах чадвар
  • Өөрийн авъяас чадвараа хөгжүүлэх чадвар
  • Шийдвэр гаргахдаа өөрийнхөө болон бусдын төлөө хариуцлага хүлээх чадвартай
  • Шудрага, энэрэнгүй чанар
  • Бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх чадвар зэргийг эзэмшүүлэхээр сургалтын агуулга, арга, хэлбэр,хэрэглэгдэхүүн, үнэлгээний шинэ арга барилыг хэрэгжүүлэхийг зөвлөмж болгож тусгана.

Суралцагч нь тал бүрээрээ тэгш хөгжиж, өөрийгөө бүрэн дүүрэн илрүүлэн чанартай ажиллаж амьдрахад нь шаардагдах мэдлэг, чадвар, тухайлбал, бусадтай болон нийгэмийн бүлгүүдтэй найрсаг хандах, тэднийг хүндэтгэх, хүлээцтэй байх зэрэг чадвар, хандлага, соёлын үнэт зүйлс эзэмшихэд нь харилцааны таатай орчин бүрдүүлж, урамшуулж дэмжлэх арга барилыг сургалтын хөтөлбөрт суулгаж өгөхөд илүүтэй анхаарна. Нийгэм, соёл, мэдээлэлийн орчны хурдацтай өөрчлөлтийн явцад Монголын хүн амын үе үеийнхний антропологийн шинж ялгаатай болж, үүнээс үүдэлтэй зарим бэрхшээлүүд гарч буй энэхүү түүхэн зурвас үеийн онцлогийг сургалтын арга зүйд тооцож, бүтээлчээр шийдвэрлэх нь тулгамдсан зорилтын нэг болж байна. Боловсролын энэхүү "хамтдаа нийгэмшин амьдрахын тулд суралцахуйн" (learning to socially live together) үндэс зарчмыг хэрэгжүүлэхийн тулд сургалтын хөтөлбөрт:

  • Мэдээлэлийн орчин үеийн түгээмэл эх үүсвэрүүдтэй харьцаж, мэдээлэлээ боловсруулан оновчтой шийдвэр гаргах чадвар
  • Компъютер хэрэглэх чадвартай
  • Хуульт ёсыг дээдлэн сахих хандлага
  • Ахмад хүмүүс, найз нөхдөө хүндэтгэн, тэднийг сонсох чадвар
  • Иргэний эрх, үүргээ ухамсарлах, хэрэгжүүлэх чадвар
  • Үндэсний болон хүн төрөлхтний дэвшилтэд ёс заншилийг эрхэмлэх хандлага
  • Бусад үндэстэн ястны соёлын үнэт зүйлсийг хүндлэх хандлага
  • Асуудалд хүмүүнлэг ёс суртхуун, шинжлэх ухаанч байр сууринаас хандах хандлагазэрэг чадвар, хандлага, үнэт зүйлсийг төлөвшүүлэхээр сургалтыг зохин байгуулахыг зөвлөмжлөнө.

Дэлорсын итгэлд туссан үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд урт хугацааны бодлогын үйл ажиллагаа шаардагдах бөгөөд бага, дунд боловсролын шинэ кирриклюмд тусгайлсан зөвлөмжүүдийг тусахаас гадна "Амьдралын дундаас суралцах", "Ажил үйл хийх явцдаа суралцах", "Академик сургалтаар суралцах" гэсэн хэрэгжүүлэх цаг хугацааны хувьд давхцуулах стратеги []тусгасан тусгай сургалтын модул боловсруулж үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх нь зүйтэй.

Дээр дурьдсан агуулгын шаардлагыг тусган бид стандартынхаа агуулга, бүтэц, зориулалтыг өөрчилж чадвал үндэсний шинэ кирриклюмын суурь оновчтой тавигдаж чадах юм. Стандартыг боловсруулах, бэлтгэл хангах, хэрэгжүүлэх аль ч шатанд манай багш нарын оролцоо нээлттэй бөгөөд хэдий чинээ бид нийгэмшин хамтран ажиллаж чадахаас түүний чанар чансаа хамаарах болно. Иймд юуны өмнө стандарт боловсруулах үйл ажиллагаанд бүтээлчээр оролцох шаардлагатай байна.

Дүгнэлт

  1. Прагматик сургалт нь боловсролын хөгжлийн мөнхийн асуудал бөгөөд, тухайн нийгэм-түүхэн нөхцлийн шаардлага, түүнийг хэрэгжүүлэх шийдлийн үндэслэлээс хамаарч, тухайн цаг үеийн шийдэл, түүний үр дагавар янз бүр байна.
  2. Таамаглал, хэлэлцүүлгийн төвшинд Монголын бага, дунд боловсролыг прагматчилах шийдлийн дараахь хувилбарыг санал болгон дэвшүүлж байна:
    • Сургалтын хөгжлийн хөдөлгөгч хүч нь сургалтын парадоксууд юм. Тэдгээрээс хамгийн гол нь сургалтын агуулгын академик болон прагматик талуудын парадокс бөгөөд прагматик сургалтыг хөгжүүлэхдээ энэ парадоксын нэгдлийн динамикт тулгуурлан шийдвэрлэж болно.
    • Хүн төрлөхтөний хөгжлийн шинэ хандлага, боловсрол судлалын парадигмын шинэчлэл, Монголын нийгмийн болон боловсролын тогтолцооны давхар давхар өөрчлөлтийн суурь дэвсгэр дээр боловсролын үндэсний кирриклюм ба сургалтын технологийг шинэчлэх философи нь орчин үеийн прагматизм (конструктив прагматизм), үзэл баримтлал нь интепредатив парадигм, интеракцид тулгуурласан прагматик киррикилюмын онол байна.
    • Сургалтыг прагматчилах арга зүй нь орчин үеийн шинжлэх ухааны ерөнхий арга судлал-тогтолцооны шинжилгээний аргад суурилах нь оновчтой.
    • Шинжлэх ухааны шинэ парадигм - шинэ технологи- шинэ соёл гэсэн нийгмийн амьдралын ерөнхий орчлыг зохион байгуулалтын бүх төвшин (нийгэм, боловсрол, сургалт)-д дэмжих бодлого баримтална.
    • Амьдралынхаа туршид тасралтгүй суралцах зарчим бүрэн хэрэгжихгүй байгаагийн үндсэн шалтгаан гэж үзсэн зүйлээ сургалтыг прагматчилах стратегийн зорилт болгон дэвшүүлж,
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  1 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?