НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 04 сарын 25 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6037724
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” БОЛОХООР ЗОРЬЖ БУЙ СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЯНГОЛ СУМЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН БОДЛОГО
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2011-06-21
НЭГ. СУРГАЛТЫН БОДЛОГЫН ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ
 
1.1. Монгол Улсын Мянганы хөгж­лийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого
1.2. Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлө­гөө
1.3. Монголын боловсролын шинэ­чилсэн стандарт
1.4. ЕБС-ийг 12 жилийн тогтол­цоонд шилжүүлэх бодлого
1.5. Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль
1.6. ЕБС-ийн сургалтын талаар ба­римтлах бодлого (БСШУ-ны сайдын 2006 оны 236 дугаар тушаал)
1.7. ЕБС-ийн сургалт, ажил үйл­чил­гээнд холбогдох бусад хууль эрх зүйн актууд
1.8. Дэлхийн хөгжилтэй орнуудын ЕБС-ийн сургалтын бодлогын жишиг ханд­лага
1.9. Сурагчдын болон эцэг эх, нийг­мийн хүсэл, сонирхол, хэрэгцээ шаард­­­­лагыг хангах, тэдний сэтгэл ханам­жийг бүрдүүлэхэд тус сургуу­лийн сур­галтын бодлого үндэслэгд­сэн юм.
 
ХОЁР. ЗОРИЛГО
 
2010-2011 оны хичээлийн жилд сур­гуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалт хүмүүжлийн ажлын агуулга, арга зүйн уялдаа холбоог хангах хүрээнд “НЭГЖ ХИ­ЧЭЭЛИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГ­ДҮҮ­ЛЭХ”, “ХИЧЭЭЛИЙН СУДАЛГАА ХИЙХ АРГА ЗҮЙГ СУДЛАН ХЭРЭГ­ЖҮҮЛЭХ”-ийн тулд сургуулийн сур­галтын бодлогоор дараах зорил­туу­дыг дэвшүүлж байна.
 
Үүнд:
2.1. Боловсролын стандартын дагуу хүмүүнлэгийн ухаан, матема­тик, байгалийн ухаан болон техник тех­но­логийн ухааны боловсролыг сурагчдад мэдэхүй, бүтээхүй, бие даан оршин тогтнохуй болон нийгэм­шин иргэншихүйн дөрвөн цогц чадам­жид суурилан чанартай эзэмшүү­лэхэд сургалтаа бүрэн чиглүүлэх
2.2. Бага, суурь, бүрэн дунд бо­ловсролын стандартыг хэрэгжүүлэх­дээ иргэн төлөвшүүлэх, хүмүүжүү­лэх, хөгжүүлэх зорилгоо эн тэнцүү, иж бүрнээр хамтад нь шийдвэрлэх
2.3. Сурагчдын авьяас чадварыг хөг­жүүлэх, хүсэл сонирхол, эрэлт хэ­рэг­цээ, ирээдүйн ажил мэргэжилд нь бэлтгэх зорилгоор сургалтын хөтөл­бөрийн чанар, үр дүнг сайжруулах
2.4. Багш нарын мэргэжлийн бо­ловсрол, ур чадварын төвшинг дээш­лүүлэх, тэд системтэй, тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх, сур­гал­тын чанар, үр дүнд шинжлэх ухаанч шинжилгээ судалгаа хийж судал­гааны дагуу оновчтой аж­луудыг зохион байгуулах
2.5. Сурагчдын оюуны өндөр ча­дамж, багш нарын мэргэжлийн бо­ловс­рол, ур чадварын хөгжил, харил­цааны соёл, сэтгэл зүйд түшиглэн сур­галтын материаллаг таатай ор­чинг бий болгож “Хүүхдэд ээлтэй, эцэг эх, суралцагчдын сэтгэл ханамжийг бүрдүүлсэн аймгийн шилдэг сургууль байх
2.6. Бага, суурь, бүрэн дунд бо­ловсрол олгох сургалтын залгамж холбоог оновчтой, чанартай үр дүн­тэй хэрэгжүүлсэн өөрийн өнгө төрх­тэй сургалт явуулдаг болох
 
ГУРАВ. ЗОРИЛТУУД
 
Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн шийдвэрлэнэ.
3.1. Хүмүүнлэгийн ухаан, мате­матик, байгалийн ухаан, техник тех­но­логийн ухааны бүх хичээлүүдийн стандартыг хэрэгжүүлэх хөтөл­бөрүү­дийг орон нутгийнхаа онцлогт тохи­руу­лан чанартай боловсруулж хэрэг­жүүлэх
3.2. Заавал судлах, сонгон судлах хи­чээлүүдийн стандартыг ханган бие­лүүлэхийн тулд суралцагчдын хү­сэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийц­сэн оновчтой, хүртээмжтэй сурал­цагч бүрийн суралцах боломжийг нэ­мэг­дүүлэхүйц хөтөлбөрүүдийг бо­ловс­руу­лан хэрэгжүүлэх
3.3. Дунд, ахлах ангид судлах боловсролын стандартаас давсан агуулгыг зөв тодорхойлж суралцагч­дын авьяас чадварыг хөгжүүлэх нөх­цөлийг хангасан сургалтын төлөвлө­гөө, хөтөлбөрийг чанартай боловсруу­лан хэрэгжүүлэх
3.4. Бага ангид суралцагчдын нас сэтгэхүйн хөгжлийн онцлогийг хар­галзсан эцэг эх, хүүхдийн хүсэл со­нир­хол, хэрэгцээнд болон авьяас чад­варын түвшинд тохирсон сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг бүтээлчээр боловсруулан хэрэгжүүлэх
3.5. Багш нарын мэргэжлийн бо­ловсрол, ур чадвар, шинжилгээ судал­гаа хийх чадамжийг хөгжүүлэх сур­гал­тыг бага, дунд, ахлах сургуулийн сургалтын онцлогийг харгалзан шинж­лэх ухаан, арга зүй, технологийн хөгж­лийн шинэчлэлийг тусгасан хөтөл­бөрөөр өөрийн сургууль болон айм­гийн бусад сургуулиуд, улс орны хэм­жээнд үе шаттай, системтэй, тас­ралт­гүй зохион байгуулах
3.6. Сургалтанд мэдээллийн тех­но­логийг өргөн ашиглах түүний хан­гамж хүртээмжийг сайжруулах, одоо байгаа сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг бүрэн ажил­луулж, хэрэглээ болгох, мэдээллийн тех­ник технологийг ашиглах, хэрэглэх багш нарын чадамжийг хөгжүүлэх сургалтуудыг зохион байгуулах
Хавсралт файл
 Файлын нэр  Тайлбар  Татах
 “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” БОЛОХООР ЗОРЬЖ БУЙ СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЯНГОЛ СУМЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН БОДЛОГО Сэлэнгэ аймгийн Баянгол сумын сургуулийн сургалтын бодлогын дэлгэрэнгүйтэй хавсралт файлаас танилцана уу.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  4 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?