НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 07 сарын 17 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6221023
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
БОЛОВСРОЛЫГ КЭМБРИЖЧИЛЭХ НЬ УХРАЛТ МӨН, ХАРИН УРВАЛТ УУ?
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2011-06-21
Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ Кэмбрижийн боловсролын стандартыг “нутагшуулах” шийдвэр гарган зарим сургуульд туршиж эхлээд байна. Энэ бол боловсролыг шинэчлэхэд чиглэсэн зоригтой, дорвитой, томоохон, эрс өөрчлөлт байх нь тодорхой. Аливаа өөрчлөлт эерэг, сөрөг хоёр үр дагаварыг дагуулдаг нь жам. Иймээс энэ шийдвэрийг зарим хүмүүс дэмжиж, зарим нь эсэргүүцэж, нөгөө хэсэг нь эргэлзсэн тээнэгэлзсэн байдалтай хүлээн авч байна. Энэ нь ч зүй ёсны хэрэг. Чухамхүү боловсролын тогоонд багагүй хугацаагаар “чанагдаж” жаргал зовлонг нь амсан боловсролын онол-практикийн өндөр бэлтгэлтэй болсон судлаач Ц.Лувсандорж, Д.Мөнхжаргал нар болвсролыг кэмбрижчилэх бодлогын талаар өөрсдийн санал бодлыг илэрхийлж,санал үл нийлэх хүмүүсийг мэтгэлцээнд дууджээ. Тэдний санал бодлыг манай сонин нийтэлж байна. Мэтгэлцээнд идэвхтэй оролцохыг боловсролын салбарын ажилтнууд, эрдэмтэн, судлаач, багш нар, эцэг эх, нийт иргэдээс хүсье.
 
Боловсрол гэдэг үндэсний эрх ашиг, эх хэл, соёл, үндэсний сонирхол, тэмүүл­лийн илэрхийлэл, бас тусгаар тогт­нолын баталгааг хангах нийтийн алба билээ. Энэхүү нийтийн албыг тогт­вортой хөгжүүлэхийн тулд иргэн бүр таван төгрөгнийхөө нэгийг түүнийг санхүү­жүүлж, хөрөнгө оруу­лаахад зарцуулдаг. Нийлж, нийтээ­рээ санхүү­жүүлэх, хөрөнгө оруулалт хийс­ний хүчээр ерөн­хий боловсролын тог­тол­цоо бэхжин, иргэн, айл өрх бүр боловс­рол, соёлын үйлчилгээг хүртэж, хүн чадваржиж, улс хөгжин, үндэстэн орш­соор ирэв. Бо­ловс­рол хэдийгээр соён гэгээрүүлэх үү­рэг, хүч чадалтай ч бас үндэстнийг үгүй болгох “чөтгөр”-ийн мэт хорлолтой аж. Энэхүү хор­лолыг “тархи угаах буюу сэт­гэлгээний колонич­­­­лол”, “хэлний ко­лонич­лол”, “соё­лын колоничлол”, “даяарч­илах”, “зом­бий­­дох”, “изм-дэх”, “манжч­илах”, “оросч­лох” “европчлох” зэрэг чихэнд нэг л сонс­голон­гүй үг хэллэгээр илэр­хийлсэн ном судар олон бий. Мөн өвөг дээдэс нь хойч үедээ энэ хорлолоос эх хэл, соёлоо өмөөрч, үндэстэн, тус­гаар тогт­нолоо хамгаалан тэмцэхийн эрхэм, хатуу, хэцүүг сануулж ирснийг нотлон харуу­лах түүхэн сурвалж бас цөөнгүй.
 
Монгол Улсын боловсролыг кэмб­рижч­илэх (Кэмбрижийнх шиг болгох), ерөнхий боловсролын үндэс­ний стан­дарт, хөтөлбөрийг Кэмб­рижийн стан­дарт, хөтөлбөрт нийцүү­лэх, Кэмб­рижийн стандарт, хөтөл­бөрийг хан­гахын тулд суралцах, Кэмб­рижийн стан­дартын дагуу шалгуулах, Кэмб­рижийн их сургуульд элсэн сурал­цах, монгол багш Кэмбрижийн стан­дарт, хөтөл­бөрийг хэрэгжүүлэх багш нарыг давтан бэлтгэх, оюутныг Кэмб­рижийн стан­дарт, хөтөлбөрийн дагуу сургах, сургууль, соёлын орчинг Кэмб­рижийнх шиг болгох, сургалтыг хоёр хэлээр явуулах гэсэн утга агуулга бү­хий ярилцлагыг Боловсрол, соёл, шинж­лэх ухааны сайд олон телевизэд өгч буйг цөөнгүй харлаа. Мөн мэргэжил нэгт нөхдөөсөө энэ талаар нэлээд сонс­лоо. Тухайлбал, “Кэмбриж” хэмээх нэ­гэн байгууллагын төлөөлөгчидтэй хамт­ран ажиллах тухай меморандумд гарын үсэг зурсан ёслолын арга хэмжээ­ний дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, ноён Ё.Отгонбаярын зарим теле­визэд өгсөн ярилцлага, Монгол Ул­сын Ерөнхий сайд, ноён С.Батболдын энэхүү меморандумын ач холбогдлыг Зас­гийн Газрын тэргүүний хувьд өндрөөр үнэлж байгааг илэрхийлсэн ярилцлага, Монголын Багш нарын баярыг 2011 онд тэмдэглэсэн ёслолын арга хэмжээний үеэр 10 мянган багшийн өмнө “Кэмбрижийн стандарт, хөтөл­бөрийг Монголд нутагшуулах” гэсэн хэллэгийг олонтаа хэрэглэсэн тэдний үг, “Цэвэр самбар” сэтгүүлийн нэгэн дугаарт хэвлэсэн “Дэлхийн жишигт хүрсэн боловсролыг Монголд авчирна” гэсэн гарчигтай мэдээлэл зэргийг баримт болгож энд онцлон дурдаж байна.
 
 “Монголын Улсын боловсролыг кэмбрижчилэх” бодлого, арга хэмжээ нь боловсролыг хөгжүүлэх үү, аль эсвэл чөдөрлөх үү? Энэ асуулт та бидний нийт­лэг эрх ашиг, сонирхлыг хөндөж бай­на. Чухам үүгээрээ л энэ асуулт үн­дэсний оюуны чансааг шалгах, шавхах оюу­ны тулаан-мэтгэлцээний нэгэн сэ­дэв болж чадна. Энэ мэтгэлцээнд бид Бо­ловсролыг кэмбрижчилэх нь ухралт мөн” гэдгийг үндэслэж чадах, энэ нь “тус­гаар тогтносон, ардчилсан төрт ул­сын нийтийн боловсролын тулгуур зар­чим, үзэл санаанаас ухарсан ухралт урвалт уу?” гэж эргэлзэх талын нэгэн тө­лөө­лөл болж байна.
Хавсралт файл
 Файлын нэр  Тайлбар  Татах
 БОЛОВСРОЛЫГ КЭМБРИЖЧИЛЭХ НЬ УХРАЛТ МӨН, ХАРИН УРВАЛТ УУ? Өгүүллийн дэлгэрэнгүйтэй хавсралт файлаас танилцана уу.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  7 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?