НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 12 сарын 16 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6441305
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
ГИТА ШТЕЙНЕР-ХАМСИ: ГАДНААС ЗЭЭЛЖ БОЛДОГГҮЙ МАШ ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ БОЛОВСРОЛЫН АГУУЛГА
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2011-06-21
АНУ-ын Колумбын их сургуулийн Багшийн коллежийн профес­сор, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн олон улсын зөвлөх Гита Штейнер-Хамситай Монголын боловсролын шинэчлэлийн сэдвээр ярилцлаа. Тэрбээр Монголын боловсролын салбарт сүүлийн арав гаруй жил ажилласан туршлагатай нэгэн. Түүний “Боловсролын бодлогын импорт: Даяар шинэчлэл ба Монголын орон нутгийн хүчин зүйлс”, “Бодлогод нөлөөлөх боловсролын судалгаа” зэрэг ном нь монгол хэлээр орчуулагдан олны хүртээл болсон юм.
 
~         Таны бичсэн номд Монголын боловсролыг шинэчлэх хийхдээ ихэвчлэн гаднаас бодлого зээлдсэн маягтай байдаг тухай өгүүлсэн байна. Монголд боловсролыг шинэчилж байгаа үйл явцыг та хэрхэн дүгнэдэг вэ?
~         Гаднаас бодлого импортолж оруулж ирсэн жишээ Монголын боловсролын салбарт цөөнгүй бий л дээ. Хамгийн шилдэг жишээ гэвэл “Үр дүнд суурилсан боловсрол”, “Үр дүнд суурилсан менежмент”-ын асуудал байна. Энэ бодлогыг Монголд оруулж ирэхийн тулд Шинэ Зеландтай нэлээн өргөн харилцаа тогтоож хүмүүсээ явуулж туршлага судлуулахаар нь түгээмэл байсан. Төр, олон нийтийн удирдлагын тогтолцоог сайжруулах шинэчлэх тэр санаа Шинэ Зеландаас гаралтай. Үүнийг Монголд импортолж оруулж ирсэн. Гэхдээ одоо харахад анх импортолсон тэр хувилбараас шал өөр болж монголж­чих­сон байна уу гэж санагдахаар. Шинэ Зеландаас авсан тэр хувилбар мөн үү, биш үү гэж эргэлзэхээр. Мон­голын боловсролын салбарын түүхийг аваад үзвэл дандаа л энд   тэндээс, гаднаас бодлого зээлж авчирсан байдаг. Гэхдээ тухайн бодлогыг бүтнээр нь биш, тодор­хой хэсгүүдийг нь сонгож, манай нөхцөлд энэ нь таарна гэдэг ч юм уу, ямар нэгэн шалтгаанаар аль нэг хэсгийг нь сонгож авдаг дэлхийн жишггийг хар­галзсан байдаг. Ер нь Монголын боловсролын салбар зарим тохиолдолд хэтэрхий нээлттэй байна уу гэж санагддаг. Өөрөөр хэлбэл, гаднаас им­портлох нь нээлттэй. Дотоодын нөөц бололцоо, судлаач мэргэжилт­нүүд экспер­түүдийн­хээ хүчин чадалд итгэхгүй байгаа хандлага ажиглагддаг гэсэн үг.
 
~         Монголд анх хэзээ ирсэн бэ, Ирээд хийсэн хамгийн анхны судалгаа юу байв?
~         1998 онд анх ирж байлаа. Тухайн үед Монголын Нээлттэй Нийгмийн Хүрээлэн (Соросын Сан)-гээс “Сур­гууль 2001” хөтөлбөрийг хэрэгжүүл­сэн юм. Тэр бол миний амьдралдаа орол­цож хэрэгжүүлсэн хамгийн шилдэг тө­сөл гэж би боддог. Тухайн үед Монголын багш нарын мэргэжил дээшлүүлэх тогтолцоо ерөнхийдөө уналтад орчихсон байсан. Өөрөөр хэл­бэл, төрийн зүгээс багш нарт мэргэжил дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа бараг алга болсон байв. “Данида”, Хүүхдийг ивээх сан зэрэг бусад төсөл байгуул­лагууд энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байсан. Соросын сангийн төслийн үйл ажиллагааг манай Боловс­ролын Хамтын Ажиллагааны Нийгэм­лэгт одоо ч үргэлжлүүлж байгаа гэж хэлж болно. Бага, дунд боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийг сургагч багш болгож бэлтгээд бусад багш нарт нь мэргэжил дээшлүүлэх сургалт явуулдаг болсон. Энэ ажил маш үр дүн­тэй үргэлжилж байгаа. “Сургууль-2001” хөтөлбөр хэрэгж­сэний дараа зарим талаараа үүний үргэлжлэл гэж болохоор МННХ (Соросын   Сан)-гийн санхүүжилтээр Мон­гол Улсын Боловсролын Их Сур­гууль­тай хам­тарч “Багш-2005 төс­лийг хэрэг­жүүл­­сэн. “Данида”-тай хамт­раад нэ­лээд ажил хийсэн. Дэлхийн банктай хамт­раад үнэлгээ­ний ажил хийж байлаа. Төсвийн зарцуулалтын та­лаар нэлээд том судалгаа явуулсан. Одоо Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж байна.
 
~         Монголоос өөр та хаана хаана ажиллаж байсан бэ?
~         Кыргызстан, Тажикистан, Ка­захс­тан улсад ажиллаж байсан. Тэдгээр орны хувьд төр засаг нь ерөнхийдөө тогтворгүй байдалтай байсан. Өөрөөр хэлбэл, яамны сайд нар нь сар, хагас жил болоод л өөрчлөгддөг, яаманд ажиллаж байгаа томоохон албан тушаалтнууд сайдаа дагаад солигддог байсан. Харин Монголын хувьд харьцангуй тогт­вортой шүү. Тогтвортойгоосоо гадна юу хүсэж байгаа, юу хийх шаардлагатай, юуг өөрчлөх хэрэгтэй вэ гэдгээ БСШУЯ мэд­дэг, тодорхой стратегитэй, түүний­гээ чиглэл болгон ажилладаг. Энэ нь янз бүрийн үйл ажиллагаа болон бусад төсөл хэрэгжихэд маш эерэг, таатай нөлөө үзүүлдэг. Үр дүнд нь ч эерэгээр нөлөөлсөн гэж боддог.
Хавсралт файл
 Файлын нэр  Тайлбар  Татах
 ГИТА ШТЕЙНЕР ХАМСИ: - ГАДНААС ЗЭЭЛЖ БОЛДОГГҮЙ МАШ ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ БОЛОВСРОЛЫН АГУУЛГА Ярилцлагын дэлгэрэнгүйтэй хавсралт файлаас танилцана уу.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  12 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?