НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 10 сарын 16 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6355748
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
ГЭРТЭЭ ХАРИХ ЗАМ НЭВТРҮҮЛГИЙН ТАЛААР
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2011-06-21
Монгол улсад анх удаа хүнд нөхцөл дэх хүүхдийг халамжлан хүмүүжүү­лэх төв байгуулж, түүнд холбогдох зард­лыг УИХ-аас 2011 оны улсын тө­сөвт тусгаж өглөө. НХХЯ-ны сайд Т.Ганди санаачлан УИХ-ын уг шийд­вэрийг хэрэгжүүлэхээр “Монгол хүүхэд гудамжинд өсөж бойжих учир­гүй” гэсэн уриан дор ялангуяа нийслэл хотод амьдрах аясаа алдаж төөрч шантарч яваа, хэнээс ямар тусламж эрэхээ мэдэхгүй, бэрхшээ­лээс гарах гарцаа хайж явсан “тэнэ­мэл” гэх тодотголтой хэ­сэг хүүхдэд “эх” хүний энэрэнгүй сэт­­гэлээр хандаж хайрлан, халамжлал инээд баясал бэлэглэхээр “Гэр­тээ харих зам” тө­слийг хэрэгжүүлж эхэлсэн нь хөгжлийн бэрхшээлтэй, тэнэ­мэл, сургууль завсард­сан эцэг эхгүй хүүхдүүд төрийн ивээлд орох эхний алхам болж байна. Т.Ганди сайд уг төс­лөө хэрэгжүүлэхдээ эхлээд Нийслэлийн цагдаагийн газрын харьяа хүүхдийн ха­ламж үйлчилгээний төвд хан­даж судалгаа хийжээ. Судалгаанд Нийслэл хотын гудамжинд гуйлга гуйдаг, тэнэмэл, орц, траншейд болон хогийн цэг дээр амьдарч өлсгөлөн зэл­мүүн байгаа хүүхдүүдийг хамруулсан байна.
Нийгмийн хамгаалал, хө­дөлмөрийн яамнаас уг төслийг хэрэг­жүү­лэхдээ UBS телевизийн ба­рим­тат кино, нэвтрүүлгийн албаны дарга Е.Мөнхтуяаг “Гэртээ харих зам” зорилтот нэвтрүүлгийн хөтлөгч, сэт­гүүлчээр сонгон ажиллуулсан юм. Уг төслийг үзэгчдэд хүргэх зорилгоор нийг­мийн ажилтан, бясалгалын багш, сэтгэл судлаач, найрал дууны багш зэрэг мэргэжлийн хүмүүсийн бүрэл­дэхүүн­тэй уран бүтээлийн “баг”-ийг сонгон шалгаруулж ажилдаа туслал­цуулсан байна. Уг төслийг хэрэгжүү­лэх явцад тус багийн гишүүд нь хүү­хэд, зарим эцэг эхчүүдтэй уулзаж ярилцахдаа тусгай асуулгаар судалгаа авчээ. Зарим хүүх­дээс “Чи яагаад гэртээ амьдарч чадах­гүй байна вэ?” гэхэд тэд “Эцэг эхийн чин сэтгэлийн хайр халамжгүй, гэр ор­ны орчин таагүй, хувцас хунар­гүй, хоол унд хүрэлцээгүй ер нь гэртээ амьд­рах боломжгүй” гэж хариулсан байна. Харин эцэг эхчүүд хариулахдаа “Гэр бүлийн зөрчилдөөнөөс, ядуурлаас мөн хүүхдүүд компью­терийн PC тоглоомд донтсоноос болж хулгай хийж, худлаа хэлдэг болсон”-оос гэжээ.
 
Багийн гишүүдийн дүгнэлтээс үзвэл:
  • Зарим эцэг эх төрүүлсэн хүүх­дээ огт хайрладаггүй, тэжээж чаддаггүй, өөрс­­дөө ажилгүй болохоор хүүхдээ гудамжинд суулган гуйлга гуйлгаж, мөнгө олуулах хэ­рэг­сэл болгодог байна.
  • Уг нэвтрүүлэг явагдсаны дараа­гаар UBS телевизийн нэвтрүүлгийн албанд хандаж зарим хүмүүс, “Танай нэвтрүүлгийг үзлээ. Тэр хүүхдүүдийг өрөвдөж нүднээс минь нулимс гарч байлаа. Тэр хөөрхөн хүүхдүүдээс өр­гөж авя” гэх мэтээр саналаа ирүүл­жээ. Одоо 60 хүүхэд нэг гэр бүлд гэдэс цатгалан, мөр бүтэн, инээд баяс­лаар дүүрэн амьдарч байна. Тэдгээр хүүх­дэдээ морин хуур зааж, найрал дууны тоглолт хийж нийслэлийн урлагийн тайзанд гарган авьяасыг нь хөгжүүлж бай­­на. Мөн чөлөөт бөхийн секц хичээллэсэн ажээ.  
 Сургууль зав­сардсан хэсэг хүүхэд сургууль­даа эргэн ирсэн гэнэ. Нийг­мийн халамжинд хамраг­даж төр засгаас өгч бай­гаа “Хүний хөгжил” сан­гийн хувь хишгийг хүртэх боломжтой болжээ. Удах­гүй уг төслийн нэвт­рүүлэгийг кино болгохоор төлөвлөж байгаа ажээ.
Манай улс 2010 оныг “Хүү­хэд хамгаалах” жил болгосон бол 2011 оныг “Гэр бүл-хүүхдийг бэх­жүүлэх” жил болгосон. Үүнтэй холбогдуулан, гэр бүлийн хуулийг чангат­гаж, хүүхдээ хүмүүжүү­лэх эрх, үүргээ бие­лүү­лээ­­гүй тохиолдолд эцэг эх байх эрхийг нь түдгэлзүүлэх заалтыг хуулинд тусгах хэрэгтэй гэж үзжээ.
“Гэртээ харих зам” төсөл ийнхүү хэрэгжиж байгаа нь гэр бүл, хүүхдийн харилцаанд дэвшил гарах сайхан нөхцөлийг бүрдүүлж байна.
 
Х.Бор (Ардын боловсролын тэргүүний ажилтан)   
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  10 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?