НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 11 сарын 21 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5569842
Зочин: 7
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
ТӨРӨӨС ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2014-01-20

ТӨРӨӨС ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ: Цэцэрлэгийн хүүхдийн хоолыг үнэ төлбөргүй болгосноор хамран сургалтад гарсан өөрчлөлт, өрхийн орлого ба ажил эрхлэлтэд хэрхэн нөлөөлж буй талаарх эцэг эхчүүдийн үзэл бодол

Хураангуй

Монгол Улс дахь цэцэрлэгийн хүүхдийн хоолыг үнэ төлбөргүй болгох хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн судалгааг Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Колумбын Их Сургуулийн Багшийн Коллеж дахь Боловсрол, Сургууль, Сургалтын Бүтцийг Шинэчлэх Олон Улсын Төв, Улаанбаатар хот дахь Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн хооронд байгуулсан “Санхүүгийн хямралын үед нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх нь" төслийн Техникийн туслалцааны гэрээний хүрээнд гүйцэтгэв.Энэхүү тайлан нь уг төслийн “Цэцэрлэгийн үнэлгээ, мониторинг” гэсэн бүрэлдэхүүн хэсгийн тайлан болно.

Уг судалгаа нь хоёр үндсэн зорилготой.Эхний зорилго нь 2009-2010 оны хичээлийн жилийн туршид улсын хэмжээнд цэцэрлэгийн хүүхдийн хоолыг үнэ төлбөргүй болгох хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хамран сургалтад гарсан өөрчлөлтүүдийг судлах явдал юм.Хоёр дахь зорилго нь уг хөтөлбөрийн талаарх эцэг эхчүүдийн (цэцэрлэгт явдаг ба явдаггүй сургуулийн өмнөх насны хүүхэдтэй) ойлголт, санаа бодлыг судалж баримтжуулан тодорхойлох юм.Уг судалгаа нь цэцэрлэгт хамрагддаг хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд: (1) хүүхдээ цэцэрлэгт явуулж буй шалтгаан ба хамруулсан арга хэлбэр; (2) хүүхдүүдийн цэцэрлэгт болон гэртээ иддэг хоолны ялгааны талаар; (3) цэцэрлэгийн хүүхдийн хоол үнэ төлбөргүй болсноор тэдний гэр бүлд, ялангуяа өрхийн төсөв болон ажил эрхлэлтэд нөлөөлж буй талаар; (4) цэцэрлэгийн хүүхдийн хоолыг үнэ төлбөргүй олгодог явдлыг зогсоох нь эцэг эхийн хүүхдээ цэцэрлэгт явуулах шийдвэрт хэрхэн нөлөөлөх хийгээд гарч болох үр дагаврыг судалж тодорхойлох зорилготой.Цэцэрлэгт хамрагдаагүй сургуулийн өмнөх насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд уг судалгаа нь (1) хүүхэд цэцэрлэгт явдаггүй шалтгаан; (2) цэцэрлэгийн хүүхдийн хоол үнэ төлбөргүй болсныг эцэг эхчүүд мэдэж байгаа эсэх; (3) цэцэрлэгт явахын ашиг тусын талаар тэдний үзэл бодол; (4) хүүхэд цэцэрлэгт явснаар өрх гэрийн хувьд хэрхэн нөлөөлөх талаар судлан тодорхойлохыг зорив.

Энэхүү судалгаанд Баян-Өлгий, Дорнод, Улаанбаатар дахь төрийн өмчийн 11 цэцэрлэгийг судалгаанд хамруулж цэцэрлэгийн эрхлэгчид болон 2011-2012 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн гэр бүлийн гишүүд, цэцэрлэгийн хамран сургах тойрогт амьдардаг ч цэцэрлэгт явдаггүй сургуулийн өмнөх насны хүүхэдтэй өрхийн гишүүдийн дунд асуулгын судалгаа явуулав.Нийт 1,363 өрх судалгаанд хамрагдсанаас цэцэрлэгт явдаг хүүхэдтэй 801 өрх, цэцэрлэгт явдаггүй хүүхэдтэй 562 өрхийн гишүүд оролцов.Тус судалгааны үр дүн болон судалгааны багийн боловсруулсан зөвлөмжүүдийг энэ хэсэгт хураангуйлан танилцуулах болно.

Хавсралт файл
 Файлын нэр  Тайлбар  Татах
 ТӨРӨӨС ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ Дэлгэрэнгүй мэдээлэлтэй хавсралт файлаас танилцана уу?

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  11 дүгээр сар 2017  
Ням Д М Л П Б Б
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?