НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 01 сарын 17 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5687519
Зочин: 9
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
YOUTUBE-ВИДЕО БИЧЛЭГИЙН УРАЛДААНД ОРОЛЦООРОЙ
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2011-03-02
Боловсролын Бодлогын Төвүүийн Сүлжээ (ББТС)-ээс Албани, Азербайжан, Босниа Герцоговени, Хорват, Эстони, Гүрж, Казакстан, Косово, Киргизстан, Латви, Македони, Молдав, Монгол, Румын, Серб, Словак, Словени, Тажикстан, Турк улсуудад амьдарч байгаа 25-аас доош насны хүүхэд, залуучуудыгчанартай боловсролын талаар дүгнэлт өгөх, нийгэмдээ идэвхтэй оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫН АСУУДЛААР БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ВИДЕО бүтээлийн уралдаан зарлаж байна.
УРАЛДААНД ОРОЛЦОГЧИД ДАРААХ СЭДВҮҮДИЙН ДАГУУ ОРОЛЦОНО.
  • Бүх нийтийн үнэгүй боловсрол нь үнэгүй байж чадаж байна уу?
  • Хэл, соёл, үндэс угсаа, шашин шүтлэг харгалзахгүйгээр бид хамтдаа суралцахыг хүсч байна.
 ШАГНАЛЫН САН:
  • I байр – 500 ам.доллар
  • II байр – 300 ам.доллар
  • III байр – 200 ам.доллар
УРАЛДААНД ОРОЛЦОХ ЖУРАМ:
Уралдааны журам нь маш энгийн: 3 хүртэлх минутын англи хэл дээр хүүрнэсэн (эсвэл англи бичгэн орчуулгатай)видео бичлэг хийж YouTube вэбсайтад “NEPC video competition”нэрийн дор байрлуулна. Бид бүтээлч сэтгэлгээ болон хөгжилтэй байдлыг харгалзан үзэх болно.
 
ВИДЕО БҮТЭЭЛ НЬ ВИДЕО, АУДИО БОЛОН БУСАД МАТЕРИАЛЫН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХӨНДӨӨГҮЙ БАЙХ ЁСТОЙ.
1.     Уралдаанд оролцогч нь ББТС-ний гишүүн орны оршин суугч байх
2.     Видео бүтээл нь “NEPC-Video Competition”  нэрийн дор (өөрийн овог, нэр болон улсын нэр)  бүтээлийн нэртэйгээр YouTubeсайтад орсон байна.
3.     Уралдаанд оролцогч хэд хэдэн видео бүтээлээр оролцож болно.
4.     Багаар видео бүтээлийн уралдаанд оролцож болно.
5.     Видео бүтээлээ илгээснээр тухайн бүтээл шалгарсан эсэхээс үл хамааран уг бүтээл нь нөлөөлөлийн болон компанит ажлын хүрээнд ашиглагдана гэдгийг хүлээн зөвшөөрөх.
6.     Шалгаруулах үйл ажиллагаа уралдааны зөвлөлөөс гаргасан хугацаанд  явагдана. Шалгаруулах комисын шийдвэр эцсийнх байх ба эргэж холбогдохгүй болно. Уралдааны ялагчийг 2011 оны 4 дүгээр сарын 15-аас өмнө цахим шуудангаар мэдэгдэнэ.
7.     Уралдааны ялагчийг ББТС-ний www.edupolicy.net  вебсайтад болон Боловсролын Бодлогын Төвүүдийн Сүлжээний Facebookхуудас болон гишүүн орны вебсайтанд байрлуулах болно.
БҮТЭЭЛ ИРҮҮЛЭХ:
Видео бүтээлээ YouTubeсайтад байрлуулсаны дараа Видео уралдааны шалгаруулах комиссын nepc@edupolicy.net хаягаар “NEPC YouTube Competition” гэсэн гарчигтай цахим шуудангаарбүтээлийнхээ мэдээллийг явуулна. Мэдээлэл явуулах цахим шуудандаа өөрийн мэдээлэл болох овог нэр, хаяг, улс, болон сургуулийнхаа нэрийг явуулахаа битгий мартаарай. Энэ нь хожим таны бүтээл шалгарсан болон таны YouTube видеоны холбоос болгож ашиглахад хэрэгтэй.  
 
ЧУХАЛ ӨДРҮҮД:
Бүтээл ирүүлэх эцсийн хугацаа:                                      2011 оны 3 сарын 31
Сонгон шалгаруулах хугацаа:                                           2011 оны 4 сарын 1-10
Шалгарсан бүтээлүүдийг мэдэгдэх хугацаа:                 2011 оны 4 сарын 15
ББТС-ний удирдах зөвлөлийн сонгосон шалгаруулах комисс шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулна.
 
ШАЛГУР ҮЗҮҮЛЭЛТ:
-       Сэдэв агуулгатайгаа утга уялдсан байх
-       Бүтээлч сэтгэлгээ болон сэтгэлийн хөдөлгөөнийг шингээсэн
-       Илэрхийлэх байдал
nepc@edupolicy.netцахим хаягаархандаж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  1 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?