НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 06 сарын 21 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6181181
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
Хөгжмийн боловсролын тухай ярилцья
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2011-01-06
Хүн төрөлхтнийг хөгжимгүйгээр төсөө­лөхийн аргаүй учраас хөгжмийн гайхамшиг, ач тусыг бүх нийтийн хүртээл болгохын тулд ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт тусгагдан нэгдүгээр ангиас эхлэн хичээл ордог. Аливаа сургалтын агуулга, нийгэм, цаг үеийн­хээ тусгал болж өөрчлөгдөн шинэч­лэгдэж байдаг болохоор хөгжмийн сургалт нь агуулга, хөтөлбөр, цөм хөтөлбөр, стандарт зэргээр нэрлэгдэн 1926 оноос дууны хичээл 1963 оноос 1990 он хүртэл дуу хөгжмийн хичээл гэж нэрлэгдэж байсан бол 2004 онд хөгжмийн боловсролын стандарт батлагдсанаар хөгжмийн хичээл гэх болсон. Одоогийн мөрдөж байгаа стан­дарт нь өсвөр үеийнхэнд хөгжмийн урлагийг ойлгох, түүнд дур сонирхолтой болох зэрэг орчин үеийн хэрэгцээ шаардлагыг тусгасан юм. Энэ байдлаас үзэхэд хөгжмийн боловсрол олгох асуудалд дэвшилт гарах боломж байна. Бүх нийтийн хөгжмийн боловсролыг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа тухай хөгжмийн болон мэргэжлийн бус хүмүүс хөндөн ярьж байгаа нь, хүүхдэд хөгж­мийн боловсрол олгох ажлыг гардан хэрэгжүүлдэг багш бидэнд ихээхэн урам өгч байна. Учир нь манай иргэд, хүний хүмүүжил төлөвшилд хөгжим хэрэгтэй гэх бус бүр хэрэгцээ болгож эхэллээ.
Өнгөрсөн хугацаанд ерөнхий боловсролын хөжгмийн хичээл нь “туслах хичээл” гэж нэрлэгдэн шоовдорлогдсон юм шиг харагдаж бай­сан, өөрөөр хэлбэл хөгжмийн хичээлийн үнэлэмж, ач холбогол зохих хэмжээнд байгаагүй гэсэн үг. Гэтэл гадаад орнуудын боловсролын систем, сургалтын агуулга, арга зүйн баялаг туршлагаас үзэхэд хүний төлөвшилд чухал байр суурь эзэлдэг хөгжмийн боловсролыг бага наснаас нь олгоход ихээхэн анхаарч түүнд зориулан хөрөнгө оруулалт түлхүү оруулдаг байна.
 Боловсролын стандартаар “Дуу хөгжим” гэж нэрлэгдэж байсан хичээлийг “хөгжмийн хичээл” болгон өөрчилсөн нь ач тусаа өгөх болно. Иймээс эцэг эх, эмээ өвөө, нийт иргэд хүүхдийн хөгжмийн боловсролд онцлон анхаарч бусад хичээлийн адил үнэлээсэй.
 
Италийн хөгжмийн боловсролыг судлагч, сурган хүмүүжүүлэгч, доктор М.Монтессори:
 Хөгжим хүүхдийн бие бялдрын ба оюуны, сэтгэл зүйн тэнцвэртэй хөгжилд ихээхэн нөлөөлдөг болохыг, судалгаагаар баталжээ. Энэ бол хүүхдэд хөгжмийн боловсрол зайлшгүй хэрэгтэй болохыг нотолсон хэрэг.
Хүүхдийн хөгжмийн боловсролыг зөвхөн сургуулийнхаа хөгжмийн багшаас олж авсан мэдлэг чадвараар хязгаарлах биш орчин үеийн мэдээллийн олон төрлийг ашиглаж сонирхох, өөрийн биеэр хөгжимтэй холбогдох арга хэмжээнд оролцох, хөгжмийн тоглолт үзэх, ялангуяа сонгодог урлагт дур сонирхолтой болох зэрэг нь хүүхдийнхээ төлөө тавих эцэг эхийн анхаарал халамжийн нэгэн чухал хэсэг байгаасай гэж хүсч байна.
 
Т.Олоннэмэх (НБГ-ын урлагийн боловсрол хариуцсан мэргэжилтэн)
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  6 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?