НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 08 сарын 21 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6291004
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
“Номын гэр”-тээ байх сайхан
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2010-09-27

БХАН-ээс “хотын захын” гэр хороололд амьдардаг хүүхдүүд, тэдний эцэг эх, олон ний¬тэд зориулсан “Номын гэр-2” төслийг “GO HELP” ТББ-ын дэмжлэгээр Нийслэлийн Баян¬зүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Амгалан цогц хөгжил” ТББ-ын байранд нээгээд багагүй хугацаа өнгөрч байна. Хүүхдүүдэд ойр, сонирхсон номоо шууд аваад унших ая¬тай таатай орчинтой, байнга нээлттэй үйл ажиллагаа явуулдаг шинэлэг үйлчилгээ бү¬¬хий “Номын гэр-2”-ийг нээхэд олон бай¬гуул-лага, хүмүүс хувь нэмрээ оруулсан юм.

Номын гэрийн үүд нээгдэн хүүхдүүдийг урин оруулахад бүгд дуу алдан баярлаж өөр өөрсдийн сонгосон ном, сэтгүүл, тоглоом зэр¬гээ хэний ч заавар, зөвлөгөөгүйгээр уншиж, тоглож эхэлс¬нээс харахад ямар их хэрэгцээ байсан нь илэрхий.
Ингэж хүүхдүүдийн гэрт ойрхон, тохилог цэвэрхэн, шинэ ном, сэтгэхүй хөгжүүлэх тог¬лоом¬той “Номын гэрт” хүүхдүүдэд чиглэсэн, тэднийг хүндэтгэн хайрласан, тусалж дэмж¬сэн, хамтран ажиллаж бие биеэсээ суралцах эерэг харилцаа, орчин бүхий үйлчилгээг бий болгож чадлаа.
- “Хүүхдүүдийг номын гэрийн жинхэнэ эзэн нь шүү гэсэн сэтгэгдлийг төрүүлж тэдэнд нээлттэй, ямар нэгэн үйлчилгээний төлбөр авдаггүй ойр дотно харилцдаг нь таалагддаг” гэж тус номын гэрээр үйлчлүүлэгч хүүхдүүд хэлдэг.

Номын гэрийг хариуцан ажиллаж байгаа С.Жаргал багш “Хэдийгээр хүүхдүүдийн зуны ам¬ралт эхэлсэн, зуслан, хөдөө орон нутагт ам¬рах үе байсан ч номын гэрт ирэх хүүх¬дүү¬дийн тоо буурсангүй. Харин ч ямар нэг цагт баригдалгүй байнга хүүхдүүд маань ирж ном амтархан уншиж байгааг харахад сайхан байдаг” гэж сэтгэл хангалуун өгүүлж байлаа.

Одоо номын гэрийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж дунджаар 250 гаруй хүүхэд, цөөн тооны эцэг эхчүүд бас залуу ээжүүд үйлчлүүлээд байна. “Сайн дурын ажилтан хүүхдүүдийг дагалдуу-лан ажиллуу¬лах ажил эхлэн Нийслэлийн БЗД-ийн 48 ду¬гаар сургуулийн 7 дугаар ангийн сурагч Б.Зол¬чимэг өөрөө тогт¬мол ном уншиж үйлчлүү¬лэхийн зэрэгцээ олон хүүхдүүдийг номонд сонир-холтой болгоход нь туслан “Би номын гэр¬тээ байх сайхан байдаг...” гэж үргэлж сэтгэл хангалуун ярьж, байнга надад тусалдаг гэж Жаргал багш танилцуулж байлаа.
Номын гэрийн үйл ажиллагаатай танил¬цахаар гадаад, дотоодын олон хүмүүс айлчлан ирдэг болжээ. АНУ, Англи, Шинэ Зеланд, Канадын авто раллид оролцогчид болон VSO-ийн сайн дурын ажилтнууд номын гэрийн үйл ажиллагаатай танилцаж ном, эвлүүлдэг тоглоом зэргийг хандив болгон өгсөн.

9 дүгээр сараас бүжиг, шатар, даамны дугуйлангууд эхлэх төдийгүй зохиолчтой уулзах, дүр бүтээх, айлуудаар “Номын богц” аялуулах, “Жижиг ном” бүтээх зэрэг олон ажлуудыг хийхээр “Номын гэр”-ийн хамт олон төлөвлөж байгаа ажээ.
Манай номын гэр байнга нээлттэй байгаа шүү, ирж ном уншиж найз нөхөдтэйгөө цагийг хөгжил¬тэй сайхан өнгөрүүлээрэй.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  8 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?