НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 07 сарын 22 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6232320
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
Иргэний нийгмийн үндэсний анхдугаар чуулган боллоо
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2010-07-08
БОЛОВСРОЛЫГ БҮХ НИЙТЭД- БҮХ НИЙТ БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨ”
 
“Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага” сэдэвт Иргэний нийгмийн үндэсний анхдугаар чуулган амжилттай болж өнгөрлөө
Боловсролын санхүүжилт, чанарт хяналт тавьж, уг салбарын хариуцлагын тогтолцоог иргэдийн оролцоотойгоор сайжруулах чиглэлээр боловсролын бодлогод нөлөөлөн үндэсний хэмжээнд тогтвортой хамтран ажиллах иргэний нийгмийн санаачлага өрнөж, “Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага” сэдэвт Иргэний нийгмийн үндэсний анхдугаар чуулганыг 2010 оны 6-р сарын 29,30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэ чуулганд үйлдвэрчний эвлэл, эмэгтэйчүүдийн болон хүүхдийн эрхийн ТББ, хүний эрхийн байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ, хүүхэд, залуусын өөрийн удирдлагын бүлгүүд, үндэсний болон бэлгийн цөөнхийн ТББ, эцэг эхчүүдийн холбоод, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ТББ, хамт олны бүлгүүд, боловсролын асуудлаар ажилладаг ТББ зэрэг олон талын төлөөллийг хангасан иргэний нийгмийн байгууллагууд оролцсон бөгөөд хамтран дүн шинжилгээ хийж, үндэсний хэмжээнд бодлогын ямар асуудал дээр хамтран нөлөөллийн кампанит ажил явуулахаа хэлэлцэж, үндэсний хэмжээнд хамтран ажиллах хүрээ, зарчмуудаа тодорхойллоо.
Чуулганы хэлэлцүүлэг нь Үндсэн бүлгээс боловролын санхүүжилт, чанар, хариуцлагын тогтолцоонд хийсэн түргэн үнэлгээний үр дүнд тулгуурлан, дараах асуудлуудын хүрээнд явагдлаа. Үүнд:
1.    “Боловсрол: Мөнгө ба хариуцлага” сэдэвт түргэн үнэлгээ: боловсролын салбарын санхүүжилтийн хэмжээ, эх үүсвэр, төрөл, ерөнхий зарцуулалт болон санхүүгийн ил тод байдал, хариуцлагын тогтолцоонд дүн шинжилгээ хийсэн.
2.    “Боловсрол: Чанар ба хариуцлага” сэдэвт түргэн үнэлгээ: боловсролын чанар болон чанарыг хангах хариуцлагын тогтолцоонд дүн шинжилгээ хийлээ. Үүнд чанар гэдгийг боловсролын агуулга, мэргэжилтнүүдийн ур чадвар, боловсрол эзэмшигчдэд олгож буй мэдлэг, чадвараас гадна хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид, хүүхэд, хүн бүрт ээлтэй, аюулгүй орчин, тэгш боломж, шударга ёс, боловсрол эзэмшигчдийн болон эцэг, эх, иргэдийн оролцоо, тэгш хүртээмж, иргэний, хүний эрхийн болон жендэрийн тэгш эрхийн боловсролын агуулга зэргийг хамруулан авч үзсэн.
Энэхүү үйл ажиллагааг Иргэний нийгмийн боловсролын сан дэмжиж, “Боловсролыг бүх нийтэд - Бүх нийт боловсролын төлөө!” боловсролын бодлогод нөлөөлөх иргэний нийгмийн үндэсний кампанит ажлыг санаачлан эхлүүлж буй Үндсэн бүлгийн гишүүдзохион байгууллаа. 
Нэмэлт мэдээллийг: Үндсэн бүлгийн зохицуулах албаны үүрэг гүйцэтгэгч
МОНФЕМНЕТ Монголын эмэгтэйчүүдийн ТББ-ын үндэсний сүлжээ
Утас/Факс: 7011-0355, И-мэйл: info@monfemnet.org, assistant@monfemnet.org
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  7 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?